Эрх зүйн тэнхим

ОУУБИС-ийн Хууль зүйн сургуулийн товч түүх

Олон Улсын Улаанбаатарын Их Сургуулийн Хууль зүйн салбар нь 2011-2012 оны хичээлийн жилд Боловсрол соёл шинжлэх ухааны яамны сайдын 2011 оны 4 сарын 26-ны өдрийн 149 тоот тушаалаар Халх журам хууль зүйн дээд сургууль нь Улаанбаатар дээд сургуультай нэгдэн 9 багшийн бүрэлдэхүүнтэйгээр сургалтын үйл ажиллагаа явуулж эхлэн, анхны төгсөлтөөр 78 эрх зүйчийг бэлтгэн гаргаж байсан бол 2020 оны байдлаар нийт 9 удаагийн төгсөлт хийж, 474 бакалавр, 155 магистр мэргэжилтэнг бэлтгэн төгсгөж, тус их сургуулийн нэг бүрэлдэхүүн сургууль болон улам өргөжиж байна.

2012-2020 оны хооронд Хууль зүйн сургуулийн захирлаар доктор, профессор Т.Доохүү, гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, академич Ж.Амарсанаа, Эрх зүйн тэнхимийн эрхлэгчээр доктор, профессор О.Жамбалдорж, доктор Б.Айбек, доктор Ц.Оюунаа зэрэг эрдэмтэд ажиллаж байсан.

2020-2021 оны хичээлийн жилд тус Хууль зүйн сургуулийн Эрх зүйн тэнхимийн эрхлэгчээр хууль зүйн доктор, дэд профессор Ю.Бадамханд, тэнхимийн дэд профессороор хууль зүйн доктор, дэд профессор М.Эрдэнэбаяр, ахлах багшаар  хууль зүйн доктор Ц.Оюунаа, магистр П.Анхмаа, багшаар хууль зүйн доктор, профессор Ч.Нямсүрэн, магистр М.Болормаа, Д.Цолмонгэрэл, сургалтын мэргэжилтэн Г.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж, бакалаврын өдөр, эчнээ, орой, магистрын түвшний сургалтын үйл ажиллагаа явуулж, бакалаврын өдөр, оройн ангид 220 гаруй оюутан суралцаж байна.

Тус хууль зүйн сургуулиас БШУЯ-ны зорилго, зорилт болон ОУУБИС-ийн сургалтын чанарыг сайжруулах, багшийн хөгжлийг дэмжих зорилтын дагуу сургалтын орчин, клиник, цахим виртуаль сургалт, багш нарын мэргэжлийн ур чадвар, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чанар, үр өгөөжийг дээшлүүлэх, бусад байгууллага болон их, дээд сургуулиудтай хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарал хандуулан үйл ажиллагаагаа зохион байгуулж ирсэн. 

 

Алсын хараа

Монгол Улс төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хууль зүйн салбарын хүний нөөцийг бэлтгэн гаргадаг эрдэм судлалын төв байна.

Зорилго

Хууль зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд бодит хувь нэмрээ оруулах, ОУУБИС-ийн стратеги зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд шинэ, хамтарсан сургалтын хөтөлбөр нээх, тодорхой салбар эрх зүйгээр мэргэшсэн эрдэм судлалын төв болох.

Зорилт

  1. Сургалтын чанарыг сайжруулах
  2. Багшийн тасралтгүй хөгжлийг дэмжих
  3. Суралцагчдын бие даан сурах арга барилыг сайжруулах

Үнэт зүйл

  1. Хүнлэг шударга чанар, хуульчийн ёс зүй
  2. Судлаач багш
  3. Хичээнгүй суралцагч, ур чадвартай төгсөгч

 

Багшлах бүрэлдэхүүн

Тэнхимийн эрхлэгч

Ю.Бадамханд

доктор, дэд профессор

badamkhand.yu@ulaanbaatar.edu.mn 

Багш

Ч.Нямсүрэн

доктор, профессор 

nyamsuren.ch@ulaanbaatar.edu.mn

Ахлах багш

Ц.Оюунаа

доктор

oyunaa.ts@ulaanbaatar.edu.mn

Багш

Д.Цолмонгэрэл

магистр

tsolmongerel.d@ulaanbaatar.edu.mn

Багш

М.Эрдэнэбаяр

Ph.D, дэд профессор

erdenebayar.m@ulaanbaatar.edu.mn

Ахлах Багш

П.Анхмаа

Магистр

ankhmaa.p@ulaanbaatar.edu.mn

багш

М.Болормаа

Магистр

bolormaa.m@ulaanbaatar.edu.mn

багш

Ц.Наранчимэг

Доктор, дэд профессор

naranchimeg.ts@ulaanbaatar.edu.mn

 

Овог нэр

Үндсэн мэргэжил

Эрдмийн цол, зэрэг

Их, дээд сургуульд багшилсан жил

Заадаг хичээл

Заах боломжтой хичээл

Судалгааны ажлын чиглэл

1

Юндэндорж Бадамханд

 Багш, Эрх зүйч

 Хууль зүйн доктор, дэд профессор

7 жил

 PL316

 PL214, PL304, PL307, PL313, PL314, PL316, PL318, PL322, PL324, PL332, PL341

Эрүүгийн эрх зүй Криминологи

2

Магмаадорж Эрдэнэбаяр

Эрх зүйч,

Хууль зүйн доктор, дэд профессор

5 жил

PL312, L314, PL317, L318, PL332, L320, PL321, PL304

PL206, PL207, PL327, PL333, PL331, PL316, PL334

Эрүүгийн эрх зүй Криминологи

3

Чойжил Нямсүрэн

Хуульч

Хууль зүйн ухааны доктор,   профессор

31 жил

PL200, L308, PL333, L336, PL343, PL344

PL201, PL313, PL316, PL318, PL325, PL332, PL334, PL342

Эрүүгийн процесс

Криминологи

Эрх зүйн философи

4

Цэрэнбадам Наранчимэг

Багш,

Эрх зүйч

Боловсрол судлалын доктор

4 жил

 PL316

 PL214, PL304, PL307, PL313, PL314, PL316, PL318, PL322, PL324, PL332, PL341

Хуульчийн ёс зүй

Цагдаагийн эрх зүй

5

Цэрэндагва Оюунаа

Эрх зүйч

Хууль зүйн доктор

17 жил

PL212, L300, PL310, L311, PL331, L320, PL321, L343, PL344

PL326, PL337, PL340, PL306

Олон улсын нийтийн эрх зүй

Олон улсын хувийн эрх зүй

6

Пүрэвсүрэн Анхмаа

Эрх зүйч

магистр

11 жил

PL201, L203, PL206, L207, PL301, L307, PL320, L321, PL343, PL344

PL200, PL208, PL209, PL308, PL313, PL318, PL341

Эрүүгийн эрх зүй

7

Механик Болормаа

Эрх зүйч

магистр

11 жил

PL204, L205, PL211, L302, PL311, L317, PL326, L329, PL320, L321, PL343, PL344

PL210, PL306, PL307

Захиргааны эрх зүй

Эрүүгийн эрх зүй

8

Даваадорж Цолмонгэрэл

Эрх зүйч

магистр

5 жил

PL202,PL208, PL209,PL210, PL306, PL326

PL305, PL315, PL339, PL340, PL341

Иргэний эрх зүй

ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙН БАГШ НАРЫН МЭДЭЭЛЭЛ,ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГААНЫ АЖЛЫН ЖАГСААЛТ

ОУУБИС-ИЙН ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙН ЭРХ ЗҮЙН ТЭНХИМИЙН  БАГШ НАРЫН

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БҮТЭЭЛИЙН ЖАГСААЛТ

2020.12.25

ТЭНХИМИЙН ЭРХЛЭГЧ, ДЭД ПРОФЕССОР, ДОКТОР Ю.БАДАМХАНД

 А. Ном бүтээл:

  1. Ю.Бадамханд. Хүүхдийн эсрэг гэмт явдал. УБ. 2014
  2. Ю.Бадамханд, Ө.Болдбаатар. Жендерт суурилсан гэр бүлийн хүчирхийлэл. УБ. 2016.
  3. Ю.Бадамханд. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа. Гарын авлага. УБ. 2018. 
  4. “Насанд хүрээгүй хүмүүсээс болон хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөл” судалгааны ажил (эмхэтгэл). УБ. 2018.
  5. Цагдаагийн байгууллагын  “Хүүхдийн алба” -70 (эмхэтгэл). УБ. 2019.

 Б. Оролцож ажилласан төсөл -10

В. Хянан найруулсан бүтээл - 5

Г. Эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл – 38

 

ТЭНХИМИЙН ДЭД ПРОФЕССОР, ДОКТОР, ДЭД ПРОФЕССОР М.ЭРДЭНЭБАЯР

А. Ном бүтээл:

  1. М. Эрдэнэбаяр. Байгаль хамгаалах журрмын эсрэг гэмт хэргийг илрүүлэх, шалгахад анхаарах зарим асуудал. УБ. 2010
  2. Монгол Улсын эрүүгийн эрх зүйн тусга анги. Сурах бичиг (хамтын бүтээл). УБ. 2013
  3. Ногоон ном. Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргийг илрүүлж,  шалгах зарим асуудал. УБ.2009
  4. Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх аргачлал, эрх зүйн орчин. Гарын авлага  (хамтын бүтээл). УБ. 2011
  5. Монгол Улсад сонгууль зохион явуулахтай холбоотой үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчлийг шалгах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ (хамтын бүтээл). УБ. 2016
  6. Хууль бусаар ан агнах, амьтны эд эрхтэн худалдаалах гэмт хэрэг. Гарын авлага. УБ. 2017
  7. Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөх, хянан шийдвэрлэхэд анхаарах асуудлууд. Гарын авлага (хамтын бүтээл). УБ. 2019

 Б. Оролцож ажилласан төсөл - 22

В. Хянан найруулсан бүтээл - 15

Г. Эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл – 16

Д. Хуулийн төсөл боловсруулахад оролцсон – 4

 

ТЭНХИМИЙН ДЭД ПРОФЕССОР, ДОКТОР Ц.НАРАНЧИМЭГ

А. Ном бүтээл:

  1. Ц.Наранчимэг. Хүүхдийн эрх ашгийг зохицуулсан Монгол Улсын хуулийн эмхтгэл. УБ. 2009
  2. Цагдаагийн ажилтны мэргэжлийн сэтгэл зүйн бэлтгэл. УБ.2010
  3. Хүүхдийн бэлгийн хүмүүжлийг чиглүүлэх нь. Гарын авлага. УБ. 2009
  4. Цагдаагийн алба хаагчийн ёс зүй. УБ. 2014

Б. Оролцож ажилласан төсөл - 2

Г. Эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл – 6

Д. Хуулийн төсөл боловсруулахад оролцсон – 1

 

ТЭНХИМИЙН АХЛАХ БАГШ, ДОКТОР, ПРОФЕССОР Ч.НЯМСҮРЭН

А. Ном бүтээл:

  1. Ч.Нямсүрэн. Эрх зүйн ерөнхий онол УБ.2004, 2010, 2017.
  2. Ч.Нямсүрэн. Эрүүгийн эрх зүйн шинэтгэл: хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудал олон улсын эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл УБ.2017.
  3. Ч.Нямсүрэн. Шудрага ёс мэдээлэл, онол, арга зүйн улирал тутмын цуврал УБ.2017.
  4. Ч.Нямсүрэн. Монгол Улс дахь гэмт хэргийн цагаан ном. УБ.2016.
  5. Ч.Нямсүрэн. Гэрч, хотрогчийг хамгаалах үндэсний тогтолцоог бий болгох асуудал, судалгааны тайлан.
  6. Ч.Нямсүрэн. Монголын шүүхийн товчоон , эрдэм шинжилгээний өгүүллүүд .
  7. Ч.Нямсүрэн. Хүүхдийн бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, шалтгаан, нөлөөлж буй хүчин зүйлс, судалгааны тайлан.
  8. Ч.Нямсүрэн. Монголын шүүх 2 түүхэн хөгжлийн тойм өгүүлэл нийтлэл.
  9. Ч.Нямсүрэн. Посткоммунист орнуудын эрх зүйн хөгжлийн чиг хандлага ба монголын эрх зүйн тогтолцооны төлөвшил, онцлог, олон улсын бага хурлын илтгэлийн эмхтгэл. УБ.2015.
  10. Ч.Нямсүрэн. Олон улсын эрүүгийн эрх зүй: тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам. УБ.2014.
  11. Ч.Нямсүрэн. Монголын төр, эрх зүй үзэл бодол, тулгамдсан асуудал. УБ.2014.
  12. Ч.Нямсүрэн. Зах зээлийн эдийн засгийн эрх зүйн зохицуулалт дахь ашиг сонирхлуудын солбицол, түүний үр дагавар. УБ.2014.
  13. Ч.Нямсүрэн. Процессийн эрх зүй онол, туршлага УБ.2013,2014.
  14. Ч.Нямсүрэн. Иргэний эрх зүйн хамгаалалт ба шүүхийн практик. УБ.2011.
  15. Ч.Нямсүрэн. Монгол Улсын эрүүгийн хуулийн тайлбар. УБ.2010.
  16. Ч.Нямсүрэн. Эрх зүйн ерөнхий онол үндсэн ойлголт, тулгамдсан асуудал. УБ.2010.
  17. Ч.Нямсүрэн. Гадаадын зарим улс орны хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжид хийсэн харьцуулсан судалгаа. УБ.2010.
  18. Ч.Нямсүрэн. Гэмт хэргийн виктимологи. УБ.2005.
  19. Ч.Нямсүрэн. Эрх зүй, төрийн ерөнхий онол. УБ.2004.
  20. Ч.Нямсүрэн. Эрх зүй, төрийн ерөнхий онол.УБ.2001.
  21. Ч.Нямсүрэн. Эрх зүй, төрийн ерөнхий онол.УБ.1998.
  22. Ч.Нямсүрэн. Эрх зүй, төрийн ерөнхий онолын зарим асуудал. УБ.1995.
  23. Ч.Нямсүрэн. Эрүүгийн хэрэг шалгаж шийдвэрлэх ажиллагаа. УБ.2020.

Б. Удирдагч, зөвлөх, судлаачаар ажилласан төсөл,  ажилласан төсөл - 20

В. Хянан найруулсан бүтээл - 11

Г. Эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл - 32

 

ТЭНХИМИЙН АХЛАХ БАГШ, ДОКТОР Ц.ОЮУНАА

А. Ном бүтээл:

  1. Ц.Оюунаа. Төр эрх зүйн онол хичээлийн асуулга , тест. Уб., 2008. Оюутны гарын авлага
  2. Ц.Оюунаа. Төр эрх зүйн тест, сорилго. Уб., 2009. Оюутны гарын авлага
  3. Ц.Оюунаа. ОУИЭЗ хичээлийн асуулга, сорилго. Уб., 2011.
  4. Ц.Оюунаа. Төр эрх зүйн үндэс хичээлийн лекцийн хураангуй. Уб., 2011.
  5. Ц.Оюунаа. Өмчөө хэрхэн өвлүүлэх вэ. Уб., 2014. Гарын авлага.
  6. Ц.Оюунаа. Международное частное право. Тест. Уб., 2014. Оюутны гарын авлага.
  7. Ц.Оюунаа. Олон улсын хувийн эрх зүй. Сурах бичиг. Уб., 2015.
  8. Ц.Оюунаа. Эртний Ромын хувийн эрх зүй дэх өвлөх эрх, түүхэн тойм. Уб., 2016.
  9. Ц.Оюунаа. Өв залгамжлалын эрх зүй. Олон улсын хувийн эрх зүйн хүрээн дэх судалгаа. Ред. Академич Ж.Амарсанаа. Уб., 2017. Анхны хэвлэл.
  10. Ц.Оюунаа. Өв залгамжлалын эрх зүй. Олон улсын хувийн эрх зүйн хүрээн дэх судалгаа. Ред. Академич Ж.Амарсанаа. Уб., 2018. Нэмж засварласан хоёр дахь хэвлэл.
  11. Эртний Ромын хувийн эрх зүй өвлөлийн асуудал-Ромын эрх зүйн түүхэн сурвалж, 2019 он,

Б. Эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл - 14

ТЭНХИМИЙН АХЛАХ БАГШ, МАГИСТР П.АНХМАА

А. Ном бүтээл

  1. П.Анхмаа Олон Улсын нийтийн эрх зүй гарын авлага. Уб. 2013
  2. П.Анхмаа. Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг гарын авлага. Уб.2017.
  3. П.Анхмаа. Эрдэм шинжилгээний илтгэлийн эмхтгэл. Уб.2017.

Б. Эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл - 8

В. Хамтарсан төсөл, судалгаа - 1

ТЭНХИМИЙН БАГШ, МАГИСТР М.БОЛОРМАА

А. Эрдэм шинжилгээний илтгэл - 3

Б. Хамтарсан судалгаа - 2

 

ТЭНХИМИЙН ДАДЛАГАЖИГЧ БАГШ, МАГИСТР Д.ЦОЛМОНГЭРЭЛ

А. Ном бүтээл:

  1.  “Нийгэм хамгаалал” эрх зүйн баримт бичгийн эмхэтгэл (эмхтгэсэн) Уб., 2018. 

Б. Хамтарсан төсөл, судалгаа - 2

  1. Засгийн газрын түүхэн товчоон 1911-2011 (хамтран оролцсон). ФСЭХ. Уб., 2012.
  2. Тайчууд Мансан. Монгол үндэстний бүрэн түүх. ФСЭХ-гийн ОУС-ын сектор. Уб., 2013.
  3. Ханнс Кельзен. Хэм хэмжээний тухай ерөнхий онол (эх бэлтгэсэн). ФСЭХ. УБ. 2013.

В.Эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл - 10

 

Хэрэгжүүлж буй сургалтын хөтөлбөр:

  • Эрх зүй бакалаврын сургалтын хөтөлбөр /өдөр/
  • Эрх зүй бакалаврын сургалтын хөтөлбөр /орой/
  • Эрх зүй бакалаврын сургалтын хөтөлбөр /эчнээ/

Хууль зүйн сургууль нь олон улсын түвшний эрх зүйн боловсролыг эзэмшүүлэх шилдэг хувийн их сургууль болох алсын хараатай, үнэнч шударга, хүний эрхийг дээдэлдэг, мэргэжлийн хувьд хөрвөх чадвартай хүнийг бэлтгэх эрхэм зорилгод үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллахдаа сургалтын орчин, чанар, хувь хүний хөгжил, төлөвшил, сургалтын хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлэхэд онцгойлон анхаарч, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлан олон нийтэд эрх зүйн соёл, ухамсарыг төлөвшүүлэх, таниулах ажилд  идэвхитэй оролцож хүмүүнлэг ардчилсан нийгмийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулагч мэдлэг оюуны төв болон ажиллаж байна.

Хууль зүйн сургууль нь  Монгол Улс дахь хууль зүйн туслалцааны тогтолцоонд зохих байр суурь эзэлсэн, эрх зүйн бакалаврын боловсролын албан ёсны бүрэлдэхүүн хэсэг болох “Хууль зүйн клиник сургалт”-ыг нэвтрүүлэх ажлын хүрээнд клиникийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөтэй болж, “Иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх төв”-д оюутан, суралцагчид багшийн удирдлага дор тусгай цагийн хуваариар иргэдэд хууль зүйн туслалцаа (үнэ төлбөргүй) үзүүлэн хуульчийн мэргэжлийн дадлага туршлага эзэмших, багш нар клиник сургалтын интерактив аргуудад суралцан, бусад сургуультай хамтын ажиллагааг өргөжүүлэх, сургалт-заах арга зүйгээ сайжруулахад идэвх гарган, хууль хэрэглэх арга техникт суралцагчдыг үр дүнтэй суралцуулах боломжийг хангаж, иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх, хууль тогтоомжийг сурталчилах төрийн ажилд зохих хувь нэмэр оруулахын төлөө чармайн ажиллаж байна.  Хууль зүйн клиник боловсрол нь суралцагсдад онолын хөтөлбөрийг илүү өөрийн болгож эзэмшихэд туслах төдийгүй мэргэжлийн үүрэг, хариуцлагаа ухамсарлан ойлгох, итгэл, найдвар, хайрын гүн гүнзгий үзэл баримтлалаар бусдад энэрэнгүй хандан хүний эрхийг эрхэмлэх, тэднийг нийгмийн амьдралд бэлтгэх, төгссөний даруу шууд ажлын байран дээрээ дасан зохицож ажиллахад нь чухал үүрэг гүйцэтгэнэ.

Оюутанд чиглэсэн ажил: 2020-2021 оны хичээлийн жилээс эрх зүйн чиглэлийн “Тэгри” нэртэй оюутны хөгжлийн клуб багш Д.Цолмонгэрэлийн удирдлага дор үйл ажиллагаа явуулж эхэлсэн; эрдэм шинжилгээний хурал, спорт өдөрлөг, урлагийн наадам, шүүхийн мэтгэлцээний тэмцээн зэрэгт жил бүр оюутнууд  идэвхитэй оролцдог.

Төгсөгчдийн ажлын байрны хангалт:  Манай Хууль зүйн сургуульд элсэн “эрх зүйч” мэргэжил эзэмшсэнээр шүүгч, шүүхийн нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах, цагдаагийн байгууллагын ажилтан (мөрдөгч, хүүхдийн байцаагч), прокурор, прокурорын туслах, өмгөөлөгч, өмгөөлөгчийн туслах, нотариатч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагч, онцгой байдлын албаны ажилтан, тагнуулын байгууллагын ажилтан, хууль зүйн сургуульд багш, нийгмийн ажилтан, хүний нөөцийн мэргэжилтэн, засаг даргын тамгын газрын мэргэжилтэн, хуулийн зөвлөх, гаалийн байцаагч, хил хамгаалах байгууллагын ажилтан, халамж үйлчилгээний хэлтэст мэргэжилтэн, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэргэжилтэн гэх мэт нийгмийн ухааны бүх салбарт хөрвөн ажиллах боломжтой юм. Нийт төгсөгчдөөс шүүх, прокурор, цагдаагийн болон өмгөөлөх байгууллага, онцгой байдлын газар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, нутгийн захиргааны байгуулагууд, мөн хувийн байгууллагуудад амжилттай ажиллаж байна. Нийт төгсөгчдийн 80% ажлын байраар хангагдсан.

Элсэгчдэд тавигдах шаардлага

Бакалаврын өдрийн анги - Англи хэлНийгмийн ухаан - ЭЕШ-н оноо 410-аас дээш авсан байна.

Бакалаврын орой,эчнээ   - Өмнө нь бакалавр төгссөн байна.

Чухал холбоос

Эрхзүйч мэргэжил

- Бүртгүүлэх