Гэр бүл, сэтгэл судлалын тэнхим

Олон Улсын Улаанбаатарын их сургуулийн Гэр бүл, сэтгэл судлалын тэнхим нь 2003 онд байгуулагдсан Монгол улсад гэр бүл судлаач мэргэжлийн стандартыг анх удаа тогтоон хэрэгжүүлж бакалавр, магистрын түвшиний сургалт явуулдаг мэргэжлийн тэнхим юм.

Тус тэнхим нь мэргэжилтэн бэлтгэхийн зэрэгцээ Гэр бүл судлал-ын ШУ-ыг хөгжүүлэх, “гэр бүлийн боловсрол” олгох  судалгаа, сургалт, зөвлөгөөний  чиглэлээр нийгэмд идэвхтэй, олон талын үйл ажиллагаа явуулж байна.  

БНСУ-ын Ионсей их сургууль, Сөүлийн эмэгтэйчүүдийн их сургуулиудтай хамтран ажиллаж байнгын багш оюутан солилцож байна.

Төгсөгчид төрийн болон төрийн бус байгууллагууд, их  дээд сургууль, сургалт, судалгааны  байгууллагуудад  мэргэжлийнхээ  чиглэлээр ажиллаж байгаагаас  30 орчим хувь нь БНСУ-д магистр, докторын шатны сургалтанд сурч байна.

Тус тэнхим 10 орчим томоохон төсөл хэрэгжүүлсэн сургалт, судалгааны бааз суурийг бий болгож чадсаны зэрэгцээ 2003 оноос гэр бүлийн зөвлөгөө өгөх төв байгуулан ажиллуулж сургалтын практик дадлагын үр нөлөөг нэмэгдүүлээд байна.

Гэр бүл, сэтгэл судлалын тэнхим нь гэр бүлийн зөвлөгөө сургалт явуулах, төрийн байгууллагын ажилтнуудыг мэргэшүүлэн чадавхижуулах, гэр бүлийн судалгааны ажлыг өргөжүүлэх, гэр бүлийн талаар баримталж буй төрийн бодлого, хууль эрх зүйн орчныг сайжруулах, гэр бүлийн асуудал хариуцсан төрийн тогтолцоог бий болгоход өргөн хүрээтэйгээр оролцож томоохон үүрэг гүйцэтгэсэн тэнхим юм.

БАГШЛАХ БҮРЭЛДЭХҮҮН

1. ШУ-ы доктор 1

2. Боловсролын доктор 3

3. Докторант 3

ТЭНХИМИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТ

Зорилго:Шинжлэх ухааны хөгжил, нийгмийн практик хурдацтай өөрчлөгдөж байгаа нөхцөлд гэр бүлийн олон талт асуудлаар судалгаа хийж, дүн шинжилгээ хийх, төрийн бодлого үйл ажиллагаанд зөвлөмж боловсруулж өгөх, гэр бүлийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг боловсруулах, чиг хандлагыг тогтоох, үр дүнг тооцоолох чадвартай, дэлхий нийтийн чиг хандлагад нийцсэн чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх

Зорилт:

  • Гэр бүл судлалаар мэргэшсэн социологич бэлтгэх,
  • Гэр бүл, хүүхдийн сэтгэл зүйгээр илүү мэргэшсэн клиник болон практик сэтгэл зүйч бэлтгэх,
  • Гэр бүл судалын  шинжлэх ухааныг хөгжүүлэх,
  • Гэр бүл судлалаар судалгаа, шинжилгээ хийх,
  • Гэр бүлийн боловсрол олгох албан бус сургалтын хөтөлбөрүүд боловсруулах,
  • Гэр бүл судлаачдын үйл ажиллагаа, үйлчилгээг гэр бүлд хүргэх, төрийн бодлого, үйлчилгээтэй холбох,
  • Гэр бүлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын мэргэжлийн түшиц байгууллага болох,

 

ТЭНХИМИЙН СУРГАЛТ ЯВУУЛЖ БУЙ ЧИГЛЭЛ

 “СОЦИОЛОГИ-ГЭР БҮЛ СУДЛАЛ”

МЭРГЭЖЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Олгох зэрэг- Бакалавр

Суралцах хугацаа -4 жил

Социологи-Гэр бүл судлал мэргэжлээр суралцсанаар социологийн шинжлэх ухааны онол, арга зүй дээр суурилан социаль асуудлууд болон гэр бүл, сэтгэл зүй, хүн ам зүйн асуудлаар шинжлэх ухааны судалгаа, дүн шинжилгээ хийх, бодлого боловсруулах, зөвлөгөө өгөх мэргэжилтэн болох юм.      

Нийгмийн бүхий л салбарт хэрэгждэг төрийн бодлого үйл ажиллагаа, мөн бусад нийгмийн бүлэг, нэгж, байгууллагуудын үйл ажиллагаа нь социологийн тодорхой судалгаан дээр үндэслэж явагддаг бөгөөд үр дүнг тооцох цаашдын, чиглэл, бодлого, үйл ажиллагааг төлөвлөн тооцоолох ажлыг  “СОЦИОЛОГИЧ” гүйцэтгэдэг бөгөөд нийгмийн эрэлт их, ажлын үнэлгээ өндөр  мэргэжил юм. ОУУБИС-д тус мэргэжлээр суралцсанаар гэр бүл судлалаар мэргэшсэн социологич болох юм.

ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ- Хөрвөх чадвартай хос мэргэшил.  

Монгол улсын гэр бүлийн боловсролд онцгойлон бодлого, системтэйгээр, шинжлэх ухааны судалгааны үндэстэй хандах нь гэр бүлийн хүрээнд төдийгүй нийгмийн, боловсролын байгууллагын асуудал болсоор байна.

Олон Улсын Улаанбаатар Их Сургуулийн Гэр бүл, сэтгэл судлалын тэнхимд энэхүү мэргэжлээр суралцсанаар “гэр бүлийн харилцаа”, “гэр бүлийн боловсрол”, “гэр бүлийн эдийн засаг”, “гэр бүлийн сэтгэл судлал”, “хүүхэд судлал”, “нас зүйн сэтгэл судлал”, “гэр бүлийн эрх зүй”, “гэр бүлийн менежмент” гэх мэт бусад сургуулиудад заагддаггүй  хичээлүүдийг судалж хүн ам зүйн асуудал, хүүхэд, гэр бүлийн асуудлаар  илүү мэргэшсэн социологич болохоороо давуу талтай.

 

ЭНЭХҮҮ МЭРГЭЖЛЭЭР СУРАЛЦСАНААР ДАРААХ МЭДЛЭГ

ЧАДВАРЫГ ЭЗЭМШИНЭ.

  • Монголын нийгмийн бүхий л хүрээний бодит асуудлуудыг практикийн төвшинд судлан дүн шинжилгээ хийж, үнэлэлт өгөх, бодлого зөвлөмж боловсруулах чадвар эзэмшинэ.
  • Гэр бүл, хүүхэд, хүн ам зүй, залуучуудын асуудлаар мэргэшиж,  социологийн тодорхой судалгаа хийж үнэлэлт дүгнэлт гаргах, түүнийгээ нотлох, экспертиз хийх, зөвлөгөө өгөх чадвартай болно.
  • Англи хэл, Солонгос хэл эзэмшинэ.
  • Хүүхэд, гэр бүлийн харилцаа, сэтгэл зүйн практик асуудлуудыг танин мэдэх, ойлгож шийдвэрлэх зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах ур чадвар эзэмшинэ.
  • Гэр бүлийн харилцааны асуудлуудыг тодорхойлж, баримт нотолгоонд үндэслэн дүн шинжилгээ хийж, зүй тогтлыг илрүүлэх, тандан судлах, хөгжлийн хандлагыг тодорхойлох, шинэ санаа гаргах, зураглах, боломжит хувилбарыг сонгож харуулах, асуудлыг шийдвэрлэх чадварыг эзэмшинэ.
  • Гэр бүлийн харилцааны асуудалд таамаглал дэвшүүлэн харьцуулсан судалгаа, анализ хийх, зөвлөгөө, зөвлөмж, шийдвэрлэх арга зам, гарцыг боловсруулж сурна.
  • Шинжлэх ухаанч сэтгэлгээгээр хандах, гэр бүлийн харилцааны асуудалтай хамааралтай зүйлсийг цогцоор нь харж харилцан хамаарлыг нь ойлгох, ач холбогдлоор нь ангилан чухал асуудлыг хөндөж зөвлөгөөг системтэй төлөвлөх, өгөх ур чадвартай болно.

АЖЛЫН БАЙР

  • ШУ-ны академи, судалгааны хүрээлэнгүүдэд судалгаа эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллана.
  • Бүхий л яамд, түүний харьяа агентлагуудад хяналт үнэлгээ, судалгаа, бодлого, мониторингийн ажилтнаар ажиллана.
  •  ХНХЯ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар,  Нийслэл, дүүрэг, аймгуудын Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтэст  мэргэжилтнээр ажиллана.
  • Цэргийн болон хууль, хүчний байгууллагуудын социологи, дүн шинжилгээний албанд мэргэжилтнээр ажиллана.
  • Статистикийн газар, аудитын газруудад судалгаа, хяналт, үнэлгээний мэргэжилтнээр ажиллана.
  • Компаниудын маркетингийн албанд ажиллах гол мэргэжилтэн болно.  
  • Гэр бүл судлалаар судалгаа, шинжилгээний байгууллагад мөн гэр бүлд зөвлөгөө өгөх төв, төрийн болон төрийн бус байгууллага, хүүхэд, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн байгууллага, мөн сургалтын байгууллагуудад зөвлөгч, сургагч, нийгмийн ажилтан, сэтгэл зүйчээр

Элсэгчдэд тавигдах шаардлага : Гадаад хэл болон нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээр ЭЕШ өгсөн байх.

Утас. 9978-2686, 9916-6850, 9910-5317

 

“СЭТГЭЛ СУДЛАЛ”

МЭРГЭЖЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Олгох зэрэг- Бакалавр

Суралцах хугацаа -4 жил

Сэтгэл судлал мэргэжлээр суралцсанаар сэтгэл судлалын шинжлэх ухааны талаарх олон улсын  хөгжлийн чиг хандлага, онол, арга зүй, хувь хүн болон гэр бүл, хүүхдийн сэтгэл зүйн асуудлуудаар шинжлэх ухааны судалгаа, дүн шинжилгээ хийх, сэтгэл зүйн зөвлөгөө туслалцаа үзүүлэх  чадвартай мэргэжлийн сэтгэл судлаач  болох юм.

ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ

Орчин үеийн зах зээлийн эрэлт хэрэгцээг хангах чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэх Сэтгэл судлал хөтөлбөрийн үзэл баримтлал нь онолын  мэдлэгийг бүрэн эзэмшсэн, түүнийгээ практикт хэрэглэх ур чадвартай, өөрийгөө мэргэжлээрээ болон хувийн чадамжаар байнга хөгжүүлэх чадамжтай, шинжлэх ухааны ололт амжилт, мэдээлэл харилцаа холбооны хурдацтай хөл нийлүүлэн хөгжиж чаддаг, мэргэжлийн болон хувь хүний ёс зүйтэй, нийгмийн хариуцлагатай мэргэжилтэн болох чиг хандлага, үзлийг гол баримтлалаа болгон тодорхойлсон. Дээрх үзэл баримтлал нь тухайн мэргэжлээр суралцаж буй оюутан бүрийг хөгжүүлэх, төлөвшүүлэх сургалтын үйл явцын шийдэл, онцлогт тохирсон ба сэтгэл судлалын үндсэн онол, үзэл санаанд тулгуурлан, сургалтын орчин нөхцөл бүрдүүлэн, сургалтын нээлттэй агуулга, арга зүйгээр хэрэгжүүлэхээр тусгасан.

ЭНЭХҮҮ МЭРГЭЖЛЭЭР СУРАЛЦСАНААР ДАРААХ МЭДЛЭГ

ЧАДВАРЫГ ЭЗЭМШИНЭ. 

Ø  Гэр бүл, хүүхдийн сэтгэл зүйгээр илүү мэргэшсэн клиник болон практик сэтгэл зүйн үйлчилгээний мэдлэг- ур чадвар,

Ø  Мэргэжлийн үйл ажиллагаа болон өдөр тутмын амьдралд мэргэжлийн үнэт зүйлсийг эрхэмлэдэг, хүмүүнлэг ёс, эрх чөлөө, ардчиллын зарчмуудад суурилж хувь хүн болон нийгмийн сайн сайхны төлөө ажиллах, эзэмшсэн мэдлэг чадвараа мэргэжлийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх сэтгэл зүтгэлтэй, мэргэжилдээ чин сэтгэлээсээ хандах чадвар,

Ø  Өөрийгөө илэрхийлэх, хөгжүүлэх, шинийг эрэлхийлэх, бие даан бүтээлчээр сэтгэх, системтэйгээр төлөвлөх, судлан шинжлэх арга зүй, аргачлал, аргыг мэддэг, үйл ажиллагаандаа хэрэглэдэг, асуудал шийдвэрлэх мэдлэг- чадвар,   

Ø  Мэдээлэл харилцааны орчин үеийн технологи хэрэглэх, 1-2 гадаад хэлийг өдөр тутмын хэрэглээ болон мэргэжлийн үйл ажиллагаандаа хэрэглэх чадвар,

АЖЛЫН БАЙР

  • ХНХЯ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар,  Нийслэл, дүүрэг, аймгуудын
  • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтэст сэтгэл зүйч,
  • Цагдаагийн газар, зэвсэгт хүчин, хилийн цэрэг, шүүхийн шийдвэр биелүүлэх газруудад сэтгэл зүйч,
  • Ерөнхий боловсролын дунд сургуулиудад сургуулийн сэтгэл зүйч,
  • Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төвүүдэд сэтгэл зүйч,
  • Нийгмийн эрүүл мэндийн байгууллагуудад судлаач,
  • Эрүүл мэндийн газар, эмнэлгүүдэд сэтгэл зүйч,
  • Олон Улсын болон ТББ-д сэтгэл зүйч,

Элсэгчдэд тавигдах шаардлага : Гадаад хэл болон нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээр ЭЕШ өгсөн байх.

Утас. 9978-2686, 9916-6850, 9910-5317

 

ГЭР БҮЛ СУДЛАЛ МАГИСТРЫН  ХӨТӨЛБӨР

Олгох зэрэг- Магистр

Суралцах хугацаа -1,5-2 жил

ЗОРИЛГО:

Гэр бүлийн судалгааны онол, арга зүйн мэдлэг эзэмшсэн, хүүхэд, гэр бүлийн асуудлаар шинжлэх ухааны судалгаа, дүн шинжилгээ хийх, бодлого, зөвлөмж боловсруулах чадвартай мэргэшсэн судлаачийг бэлтгэх. 

ЗОРИЛТ:

 Гэр бүлийн амьдралын бодит нөхцөл байдлыг тодорхой судалгаанд тулгуурлан, шинжлэх ухааны онол, үзэл баримтлал дээр үндэслэн үнэн зөвөөр ойлгох нь нийгмийн хөгжил, хувь хүний амьдралын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гол гарц гэж үзэж гэр бүл судлалын магистрын сургалтыг явуулж байна.

Үүний тулд дараах зорилтуудыг дэвшүүлсэн:

  • Гэр бүлийн хүрээнд гарч буй асуудлыг нийгмийн бусад асуудлуудтай холбож өргөн хүрээнд судлан, дүн шинжилгээ хийх гэр бүл судлаачийг бэлтгэх,
  • Гэр бүлийн хөгжлийн асуудлаар бодлогын төвшинд санал дэвшүүлэх, боловсруулахад оролцох үндэсний мэргэшсэн судлаач бэлтгэх,
  • Гэр бүлийн асуудалд нөхцөл байдлын үнэлгээ хийх, оношлох, гэр бүлийн эрх зүйн орчны хэрэгжилтэд үнэлгээ судалгаа хийх практик ур чадвар бүхий судлаач бэлтгэх,
  • Гэр бүлийн судалгааны сан бүрдүүлэх,

 

ТӨГСӨГЧ-МЭРГЭЖИЛТНИЙ ЗАГВАР, ТОДОРХОЙЛОЛТ

Шинжлэх ухааны хөгжил, нийгмийн практик хурдацтай өөрчлөгдөж байгаа нөхцөлд гэр бүлийн олон талт асуудлаар судалгаа, дүн шинжилгээ хийх, санал зөвлөмж боловсруулах, чиг хандлагыг тогтоох, үр дүнг тооцоолох чадварлаг судлаач байна.

 Ийм судлаач байхын тулд гэр бүл судлал болон бусад шинжлэх ухааны салбарын үндсэн онол, арга зүйн мэдлэгийг эзэмшсэн байхын зэрэгцээ доорх чадвар, хандлагатай байна. Үүнд:

  • Шинжлэх ухааны хийгээд нийгмийн практикийн асуудлууд хурдацтай өөрчлөгдөхийн зэрэгцээ нийгмийн асуудлууд даяаршиж буй орчин үед гэр бүлийн бүхий л асуудлыг нийгмийн болон хувь хүний хүчин зүйлтэй холбон судалгаа хийх онол арга зүйн үндсэн мэдлэгийг эзэмшсэн байх,
  • Гэр бүл судлалын судалгааны суурь ойлголтуудыг онол, парадигмуудын үүднээс харьцуулан шинжлэх мэдлэг, чадвар эзэмших,
  • Социологийн тодорхой судалгаа хийх арга, аргачлалыг эзэмшсэн, мэдээлэл боловсруулалтад ашигладаг орчин үеийн программуудыг судалгаанд ашиглах ур чадвар эзэмших,
  • Гадаад хэл дээр судалгааны эх сурвалж, баримт материалыг ашиглах ур чадвар эзэмших,
  • Хүүхэд, гэр бүлийн асуудлаар илүү мэргэшсэн төвшинд онолын болон хавсарга судалгаа хийх, судалгааны анхдагч болон хоёрдогч эх сурвалжууд дээр дүн шинжилгээ хийж үнэлэлт дүгнэлт гарган, бодлого зөвлөмж боловсруулах ур чадварыг эзэмших

ҮНДЭСНИЙ БОЛОН ОЛОН УЛСЫН СТАНДАРТ, ЖИШИГТ НИЙЦСЭН БАЙДАЛ:

Монгол улсад гэр бүл судлалын мэргэжлийн хөтөлбөрийг анхлан боловсруулахдаа Сөүлийн үндэсний их сургууль, Сөүлийн эмэгтэйчүүдийн их сургууль, Шила дээд сургуулийн Гэр бүл судлалын ангийн хөтөлбөр, Германы Нийгмийн халамжийн сургуулийн Гэр бүл судлалын ангийн хөтөлбөрийг  загвар болгосон бөгөөд шинэчлэхдээ ч энэхүү сургуулиудын сургалтын үйл явцыг харгалзан үзэж байгаа билээ.

Бид магистрын сургалтын хөтөлбөрийг улс орны нийгмийн бодит хэрэгцээ болон төрийн бодлого, чиг үүрэгт нийцсэн асуудлуудад хариулт өгөхүйц байдлаар чиглүүлэн шинэчилж байна.

ЭЛСЭГЧДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

Бакалаврын дээд боловсролтой байна.