МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 30 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ

2020-11-04 04:03:00

Улаанбаатар 1 Сэжон Хагдан нь 2020 оны 10-р сарын 29-нд Блю Скай зочид буудалд Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. Хурал нь Монгол,Солонгосын харилцааны түүх болон хэл соёл гэх хоёр хэсгээс бүрдсэн нийт есөн илтгэлтэйгээр үргэлжилсэн билээ.

Бидний хуралд олон хүндтэй зочид ирж мэндчилгээ дэвшүүлэн үг хэлснээс

  • БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун
  • Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, академич П.Очирбат
  • БШУЯ, Шинжлэх ухааны газрын дарга  С.Мөнхбат
  • УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд асан Д.Цогтбаатар
  • ОУУБИС-ийн Ерөнхий захирал, доктор Чой Ги Хо
  • Сэжон институт сангийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Кан Хён Хуа

нар байсан билээ.

Үүнээс гадна хүрэлцэн ирсэн хүндэт зочидоос дурдвал Монгол Улсаас БНСУ-д суусан Элчин сайд асан П.Үржинлхүндэв, Ж.Ломбо, Ж.Энхсайхан. УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, П.Анужин, нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулга мөн олон эрдэмтэн судлаач, багш нар оролцсон билээ.

Хурлын даргаар ОУУБИС-ын дэд проф. Улаанбаатар 1 Сэжон Хагданы захирал Д.Болормаа удирдан явуулж хэсэг 1 - Солонгос, Монголын харилцааны түүхийн талаархт

  • Доктор Чой Ги Хо (ОУУБИС-ийн захирал)

Орчин цагийн Солонгос-Монголын харилцаа (30 жил)

  • Доктор Б.Сумъябаатар (ОУУБИС-ийн профессор, Чингис хаан судлалын хүрээлэнгийн захирал)

Солонгос хэлний үүднээс тайлбарлах Монголын Нууц Товчооны зарим үг

  • П.Үржинлхүндэв (Монгол Улсаас БНСУ-д суусан анхны Элчин сайд)

Шинэ хөрсөн дээр соёолсон хамтын ажиллагаа

  • Доктор,профессор Б.Лхагва (Солонгосын нэгдлийг дэмжих Монголын Форумын ерөнхий зохицуулагч)

Монгол, БНСУ-ын харилцаа: Стратегийн түншлэл

  • Доктор Ц.Цэрэндорж (МУИС-ийн дэд профессор)

Эрт үеийн Монгол-Солонгосын харилцаа

илтгэлүүд тавигдсан бол хэсэг 2 Солонгос, Монгол хэл,соёлд

  • Доктор Д.Сайнбилэгт (МУИС-ийн профессор)

Үр дүнд суурилсан сургалтын үнэлгээний арга зүйг гадаад хэлний сургалтанд нэвтрүүлэх нь

  • Доктор Сон Ый Мин (МУБИС-ийн профессор)

Солонгос, Монгол хэлний харьцуулсан хэл шинжлэлийн судалгаа

  • Доктор И Тан Ми (ОУУБИС-ийн Хүмүүнлэгийн салбарын захирал)

Монгол дахь Солонгос уран зохиолын боловсролын ур чадварын судалгаа- ОУУБИС-ийн солонгос хэлний мэргэжилээр суралцагчидын дундах судалгаа

  • Доктор Ж.Баттөр (МУИС-ийн дэд профессор)

Монгол Солонгосын соёлын солилцоо ба Солонгос цаас

илтгэлүүд тавигдсан юм.

Зураг-1: МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 30 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ

Зураг-2: ОУУБИС-ын захирал Чой Ги Хо, Улаанбаатар 1 Сэжон Хагданы захирал Д.Болормаа

Зураг-3: Монголын Үндэсний урлагийн их театрын гоцлооч МУАЖ проф. Ч.Батсайхан, морин хуурч Г.Энхбат “Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлыг нээн тоглолт хийв”

Зураг-4: БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун

Зураг-5: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, академич П.Очирбат

Зураг-6: БШУЯ, Шинжлэх ухааны газрын дарга С.Мөнхбат

Зураг-7: ОУУБИС-ын захирал Чой Ги Хо

Зураг-8: Сэжон институт сангийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Кан Хён Хуа

Зураг-9: БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд асан Д.Цогтбаатар

Зураг-10: БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун, Улаанбаатар 1 Сэжон Хагданы захирал Д.Болормаа

Зураг-11

Зураг-12