“Луут хот”ын бичээсийг тус сургуулийн Чингис Хаан Судлалын Хүрээлэнгийн эрдэмтэн Б.Сумьяабаатар бүрэн тайлан уншжээ.

2020-09-15 08:09:00

Монголын археологичид Хүннү-гийн нийслэл Луут хотын тууриас нэгэн бичээс олсон байна.
Эртний нангиадын тулгарын үсгээр бичсэн уул бичээсийг Чингис Хаан Судлалын Хүрээлэнгийн эрдэмтэн Б.Сумьяабаатар бүрэн тайлан уншжээ.Тэрбээр, Хүннү, Сяньби, Нууц Товчоо зэрэг сурвалжуудын мэдээнд түшиглэн “Тэнгэрийн хөвүүн” гэдэг хэллэгийг Бөөгийн шашинт, Тэнгэр шүтээнт түмнээс гаралтай гэсэн дүгнэлт хийсэн байна. Хэрхэн тайлан уншсаныг зургаар үзүүлбэл:

 

 

Мэдээ бичсэн Пү. Батчулуун

2020.09.14.