ОУУБИС-ийн Эдийн засгийн тэнхимийн ахлах багш Ц. Энхцэцэг докторын зэргээ амжилттай хамгааллаа.

2020-08-31 15:27:00

Олон Улсын Улаанбаатар Их Сургуулийн докторант Цэнгэнжав овогтой Энхцэцэг нь “Хөдөлмөрийн нөөцийн төвлөрлийг удирдах зарим асуудал(Улаанбаатар бүсийн жишээн дээр)” нэг сэдэвт зохиол бичиж БШУЯ-ны Менежментийн ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлд хэлэлцүүлж докторын зэргээ амжилттай хамгааллаа. Эрдэм шинжилгээний ажлын удирдагч ОУУБИС-ийн Эдийн засгийн сургуулийн захирал Доктор, Профессор А.Хандмаа, Зөвлөх багийн бүрэлдэхүүн ОУУБИС-ийн эдийн засгийн тэнхимийн эрхлэгч Доктор, Дэд проф Т.Булган, МУИС-ийн зөвлөх профессор, Шинжлэх ухааны доктор Р.Ринчинбазар нар ажиллаа. Та бүхэнд халуун баяр хүргэж, эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье.


Олон Улсын Улаанбаатарын Их Сургууль Төгсөлтийн дараах сургууль.