Олон улсын Улаанбаатарын их сургуулийн “IUU JOURNAL VOL.5, NO.1, SPRING” эрдэм шинжилгээний сэтгүүл хэвлэгдэн гарлаа.

2020-07-08 14:51:00

Олон улсын Улаанбаатарын их сургуулийн “IUU JOURNAL VOL.5, NO.1, SPRING”  эрдэм шинжилгээний сэтгүүл хэвлэгдэн гарлаа. Тус сэтгүүлийг Ерөнхий захирал доктор, профессор Чой Ги Хо эмхэтгэн, Эрдэм шинжилгээ, багшийн хөгжлийн төвийн дарга доктор, профессор Т.Намжил редакторласан байна.

Тус сэтгүүлд хэл судлал, түүх судлал, соёл судлал, гэр бүл судлал, боловсрол судлал, эрх зүй, эдийн засаг, нийгмийн хамгаалалын чиглэлээр нийт 18 эрдэм шинжилгээний илтгэл багтсан бөгөөд онцлон Академич Б.Ринчен багшийн номын бүртгэл болон тус сургуулийн судлаачын шинэ номын танилцуулгыг багтаажээ.

Ковид-19 цар тахлын улмаас бүх дэлхий даяар царцмал байдалд орсон энэ хүнд үед бэрхшээлийг даван туулж судалгаа шинжилгээний бүтээлээ дуусган хэвлүүлж байгаа эрдэмтэн багш нарынхаа нөр их хөдөлмөрт талархлаа илэрхийлье