Онлайн элсэлт 2020

2020-07-03 13:00:00

ОУУБИС-д элсэн суралцах болзолыг хангасан танд баяр хүргэе.

ОУУБИС таны мөрөөдлийг биелүүлж Олон Улсын түвшиний чанартай боловсролыг эзэмшүүлэх болно.

Улаанбаатар хотоос элсэгчид 2020 оны 07 дугаар сарын 22-ны дотор өөрийн биеэр ирж суралцах гэрээ байгуулж “ОУУБИС-д суралцах эрхийн бичиг” авна уу.

Гэрээ байгуулахад дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
  • Иргэний үнэмлэхийн хуулбар.
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнтэй адилтгах бичиг баримт (эх хувь)
  • Ерөнхий шалгалтын батламж (эх хувь)
  • 3х4 хэмжээний цээж зураг 3 хувь
  • Олон Улсын Улаанбаатарын Их Сургуулийн дансанд 100.000 төгрөг төлсөн баримт (Хичээл эхлэхээр үндсэн төлбөрөөс хасагдаж тооцогдоно). Хаан банк 5021291169, Капитрон банк 3003011448
Хөдөө орон нутгаас элсэгчид 2020 оны 07 дугаар сарын 22-ны дотор элссэн мэргэжил, овог нэрээ тодорхой бичиж Олон Улсын Улаанбаатарын Их Сургуулийн дансанд 100.000 төгрөг төлж элсэлтийн хяналтын тоонд багтсанаа баталгаажуулна(Хичээл эхлэхээр үндсэн төлбөрөөс хасагдаж тооцогдоно.). Хаан банк 5021291169, Капитрон банк 3003011448 2020 оны 08 дугаар сарын 25-ны дотор өөрийн биеэр ирж гэрээ байгуулан “ОУУБИС-д суралцах эрхийн бичиг” авна.

Магистр, докторын хөтөлбөрт элсэгчид

2020 оны 8 – р сарын 30-ны дотор өөрийн биеэр ирж суралцах гэрээ байгуулна уу.

Гэрээ байгуулахдаа дараах материалыг бүрдүүлнэ.

  • Иргэний үнэмлэх /Хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх/
  • Бакалаврын дипломыг нотариатаар баталгаажуулсан хуулбар болон эх хувийн хамт
  • Докторт элсэх бол бакалаврын болон магистрын дипломыг нотариатаар баталгаажуулсан хуулбар болон эх хувийн хамт
  • 3х4 хэмжээтэй цээж зураг 3 хувь
  • Олон Улсын Улаанбаатарын Их Сургуулийн дансанд 100.000 төгрөг төлсөн баримт /Энэхүү төлбөр нь сургалтын төлбөрийн урьдчилгаа бөгөөд уг төлбөрийг төлснөөр ОУУБИС-ий магистр, докторын элсэлтийн хяналтын тоонд багтсанаа баталгаажуулж буй төлбөрийн урьдчилгаа юм/.
     
  •   Дансны дугаар: Хаан банк 5021291169, Капитрон банк 3003011448

Утас: 9449-7675, 8647-0727, 9604-4177

Хаяг: Баянзүрх дүүрэг-25-р хороо, 13-р хороолол. Намъяанжүгийн гудамж. ОУУБИС-ийн хичээлийн нэгдүгээр байр 2 давхарт 207 тоот. (SUNDAY PLAZA худалдааны төвийн эсрэг талд байх бага, бүрэн дунд болон их сургуулийн цогцолбор байр) Утас: 95055450, 99913123, 88072122, 91165852 , 99105317, 95039578, 99287773