Оюутны байр

2020-05-20 11:33:00

Дэлхийн жишигт нийцсэн олон улсын стандарт шаардлагад нийцсэн тав тухтай орчинд 24 цагийн харуул хамгаалалт бүхий цогц үйлчилгээтэй, эрүүл аюулгүй, цэмцгэр орчинд амьдарч сурч боловсрох боломж нөхцөлөөр хангасан ОУУБИС нь оюутаныхаа нийгмийн асуудлыг шийдэх тэдний суралцах, амьдрах таатай нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор 2008 оны 11-р сарын 20-нд 45 өрөөтэй 180 оюутныг хүлээн авах хүчин чадалтай үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Нийт 7 эрэгтэй, 38 эмэгтэй өрөөтэй, 1 өрөөнд 4 оюутан амьдардаг. Байрны эрхлэгч, 3 ээлжийн жижүүр, 1 үйлчлэгч, байрны оюутны зөвлөл гэсэн бүрэлдэхүүнтэйгээр ажилладаг.

Онцлог давуу тал:

  • Өндөр хурдны Wi Fi интернэт үйлчилгээгээг оюутнууддаа үнэгүй үйлчилдэг. Кабелын телевизэд холбогдсон зурагттай.
  • Уншлагын танхим, чөлөөт цагаа өнгөрүүлэх теннисний ширээ болон бялдаржуулах өрөөтэй. Оюутнуудын уулзалтанд зориулсан хүлээлгийн танхимтай.
  • Иж бүрэн ариун цэврийн өрөө оо, душ, угаалтуур, угаалгын өрөө, бүрэн автомат угаалгын машин г.м. байрлуулсан.
  • Давхар бүрдээ иж бүрэн тоноглогдсон нийтийн гал тогоо, хүнсний бүтээгдэхүүн хадгалах зориулалтын хөлдөөгчтэй.
  • Давхар бүрдээ цэвэр усны шугамд холбогдсон 4 давхар шүүлтүүр бүхий ус цэвэршүүлэгчээр ундны усны хэрэгцээгээ хангадаг.
  • Оюутны байранд амьдрах хүний тоо цөөн ба хүний тоогоор ямааны ноолууран хөнжил, ор матрас, дэр зэргийг олгодог. Өрөө бүрд оюутнууд хувцасаа хийх зориулалтын шкаф, ширээ сандал байрлуулсан.
  • Давхар бүрийн коридор болон гал тогооны өрөөндөө аюулгүй байдлыг хангасан камерын системтэй.
  • Давхар бүр төвийн усан хангамжид холбогдсон галын аюулгүй байдлыг бүрэн хангасан гал унтраах хэрэгсэл, дохиоллын систем болон агаар сорох механик агааржуулалтын системтэй.
  • Дотуур байрны хүрээлэн буй орчинд сүүдрэвч болон ногоон байгууламжыг цогцоор нь шийдсэн.
  • Орон нутгийн харьяалалтай оюутнаас гадна Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг болон хүүхэд асрах байгууллагаас ирсэн оюутнуудыг хүлээн авч байраар хангадаг.

Эрхэм оюутан та манай байранд ирэхдээ дараах зүйлсийг бүрдүүлэх шаардлагатай.

Шинээр элсэж байгаа оюутан: Сургуултай хийсэн гэрээ, иргэний үнэмлэхийн хуулбар, өргөдөл
Бусад сурч байгаа оюутан: Сурч байгаа нь үнэн гэсэн тодорхойлолт, дүнгийн голч, иргэний үнэмлэхийн хуулбар, өргөдөл