“МОНГОЛ УЛСЫН УРТ ХУГАЦААНЫ ХӨГЖЛИЙН БОДЛОГО 2050: ЭРХ ЗҮЙН ШИНЭТГЭЛ” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг цахим хэлбэрээр зохион байгуулав.

2020-05-20 11:00:00

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ТАНИЛЦУУЛГА

2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр                                                       Улаанбаатар хот

Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан тухай

     Олон улсын Улаанбаатарын их сургуулийн 25 жилийн ой тэмдэглэх ажлын хүрээнд болон Хууль зүйн сургуулийн 2019-2020 оны хичээлийн жилийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын нэгдсэн төлөвлөгөө, ОУУБИС-ийн Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, академич Ж.Амарсанаагийн өгсөн үүрэг даалгаврын дагуу Хууль зүйн сургуулиас 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр “МОНГОЛ УЛСЫН УРТ ХУГАЦААНЫ ХӨГЖЛИЙН БОДЛОГО 2050: ЭРХ ЗҮЙН ШИНЭТГЭЛ” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг цахим хэлбэрээр зохион байгуулав.

     Цахим хуралд Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн судалгааны төв, ХЗДХЯ-ны Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монголын Өмгөөлөгчдийн Холбоог төлөөлөн “Монгол өмгөөлөгч” хууль зүйн фирм болон Монгол Улсын их сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургууль, ХИС-ийн харьяа Билиг дээд сургууль, Сити их сургуулийн Хууль зүйн сургууль, ОУУБИС-ийн Хууль зүйн сургууль зэрэг төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, их дээд сургуулиуд оролцлоо.

     Хурал зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд их сургуулийн захирлын тушаал, төлөвлөгөө, удирдамж гарган хурлын зарыг ОУУБИС-ын Эрдэм шинжилгээний хурал гэсэн пейж хуудас нээн, түүгээр дамжуулан нийтэд түгээн хүргүүлсэн.

     Хуралд илтгэл хэлэлцүүлэн оролцох эрдэмтэн судлаач нарт цахим урилга, хурлын удирдамж, хөтөлбөрийг хүргүүлэн хуралд тавигдах илтгэл, түүний хураангуйг (РРТ) урьдчилан авч нэгтгэн цахим хэлбэрт оруулав.

     Хурал болон тус их сургуулийг суртчилах зорилгоор хурлын цахим зар, хэвлэлийн мэдээ, сургуулийн шторк сурталчилгаа зэргийг хийж цахим сүлжээнд байршуулсан.

     “Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого 2050: эрх зүйн шинэтгэл” сэдэвт цахим эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлсэн хууль зүйн доктор, тухайлбал, ОУУБИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрх зүйн тэнхимийн ахлах багш, хууль зүйн ухааны доктор, профессор, Ч.Нямсүрэн “Алсын хараа – 2050: Хиймэл оюун ухааны эрин үеийн гэмт явдалтай тэмцэх асуудал” илтгэл, Хүмүүнлэгийн их сургуулийн харьяа Билиг дээд сургуулийн захирал, хууль зүйн доктор Б. Өлзийсайхан “Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал: Шүүхийн захиргааны хөгжлийн төлөв, хандлага” илтгэл; Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн судалгааны төвийн захирал, ДХИС-ын докторант Р.Мухийт “Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүний эрх зүйн байдал, хариуцлага” илтгэл; ДХИС-ийн Гэмт явдал, цагдаа судлалын хүрээлэнгийн эрхлэгч, хууль зүйн доктор, математикийн ухааны магистр, математик - статистикч Б.Мөнхдорж “Хууль зүйн статистикийн онол, арга зүйн хэрэглээг хөгжүүлэх нь” илтгэл, ОУУБИС-ийн Хууль зүйн сургуулийн тэнхимийн эрхлэгч, хууль зүйн доктор Ц.Оюунаа “Олон улсын хувийн эрх зүй дэх өвлөлийн онолын асуудал” илтгэл; ҮБХИС-ийн Аюулгүй байдлын сургуулийн нийгэм, хүмүүнлэгийн тэнхимийн багш, доктор М.Ванчигмаа “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь иргэний нэхэмжлэл, гэм хор” илтгэл; ОУУБИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрх тэнхимийн багш, хууль зүйн доктор М.Эрдэнэбаяр “Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт төрийн эрүүгийн талаар бодлогын талаар  тусгагдсан байдал” зэрэг илтгэл хэлэлцүүлсэн байна.

     Уг цахим хуралд илтгэл хэлэлцүүлсэн докторант судлаачид, үүнд, Сити их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал, докторант Б. Одонгэрэл “Монгол Улсад хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн зохицуулалт” илтгэл; Монгол Улсын Олон улсын арбитрын дарга, ХЗҮХ-ийн захирал, докторант С.Энхцэцэг “Гадаадын арбитрын шийдвэрийг Монгол Улсад хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрх зүйн зохицуулалтын түүхэн хөгжил” илтгэл; ХЗҮХ-ийн судалгааны төвийн судлаач, докторант В.Оюун-Эрдэнэ “Даатгалын эрх зүйн зохицуулалтын тулгамдсан асуудал” илтгэл; Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн судалгааны төвийн судлаач, докторант Э.Уянга “Монгол Улсад эрх зүйн баклаврын боловсрол олгож буй өнөөгийн байдал, цаашдын хандлага” илтгэл; ОУУБИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрх тэнхимийн ахлах багш, ДХИС-ийн докторант П.Анхмаа “Хувь хүний нууцийн эрх зүйн зохицуулалт” илтгэл; Улаанбаатар эрдэм их сургуулийн эрх зүйн тэнхимийн багш, докторант Д.Цолмонгэрэл “Гэм хор хэмээх ойлголтын тухай” илтгэл; ОУУБИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрх тэнхимийн багш, докторант М.Болормаа “Газрын маргааныг шүүхээр шийдвэрлэж байгаад хийсэн дүн шинжилгээ” илтгэл; ДХИС-ийн Эрх зүй нийгмийн ухааны сургуулийн ахлах багш, докторант Б.Бадамцэцэг “Байгаль орчны шинжилгээний эрх зүйн орчин ба хүний эрх” зэрэг илтгэл хэлэлцүүллээ.

     Цахим хуралд МУИС-ын ХЗС-ийн профессор, хууль зүйн доктор С.Должин, докторант Э.Мөнхдаваа, “Монгол өмгөөлөгч” хууль зүйн фирмийн захирал, бизнесийн удирдлагын доктор З. Сүхбаатар нар ажлын шаардлагаар оролцож, илтгэлээ хэлэлцүүлж чадаагүй боловч эмхтгэлд оруулахаар илтгэлээ ирүүлсэн болно.

     Хуралд илтгэлээ хэлэлцүүлсэн хууль зүйн доктор 8, бизнесийн удирдлагын доктор 1, хууль зүйн докторант судлаач 9, нийтдээ 18 илтгэгч оролцсон байна. 

     Хурлын үйл ажиллагааг хөтөлбөрийн дагуу 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 10.00 цагт эхэлж, 14 цаг 30 минутад дуусгав. Цахим хурлыг тус их сургуулийн Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, академич Ж.Амарсанаа нээж, Хууль зүйн сургуулийн багш, хууль зүйн доктор М.Эрдэнэбаяр хөтлөн явууллаа.

     Хурлын үйл ажиллагааг “ZOOM”, “OBS” программ ашиглан фэйсвүүк олон нийтийн цахим сүлжээгээр түгээж, “ОУУБИС-ын Эрдэм шинжилгээний хурал” гэсэн пейж хуудсаар нийт 2700 гаруй хүн сонирхон үзэж, цааш нь түгээж (шейр), коммент буюу сэтгэгдэл, лайк буюу дэмжсэн мэдээлэл илгээсэн байна.

     Хурлын илтгэлтэй холбоотой сэтгэгдэл, асуултыг илтгэгч нар өөрийн цахим хаягаар хариу өгсөн.

     Хуралд хэлэлцүүлсэн илтгэгч нарын мэдээлэл, илтгэлийг эрдэмтэн судлаач, оюутан нарт зориулан “ОUUBIS – Huuli zuin surguuli” гэсэн google gmail.com хаягаар “YouTube”-д видео хэлбэрээр тавьж, нийтийн хүртээл болгосон.

     Цаашид цахим эрдэм шинжилгээний хурал хийхтэй холбоотой санал:

  1. Цахим хуралд оролцсон эрдэмтэн, судлаач, багш нарт эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлсэн талархал, батламжийг их сургуулийн захирлын нэрээр гардуулах,
  2. Цахим хурлыг жил бүрийн 4 дүгээр сарын 18-ны өдөр уламжлал болгон дээрх сэдвээр ОУУБИС-ийн Хууль зүйн сургуулиас зохион байгуулж байх,
  3. Хуралд илтгэл хэлэлцүүлсэн эрдэмтэн багш, судлаач нарын илтгэлийг эмхэтгэл болгон хэвлүүлж, нийтийн хүртээл болгох,
  4. Цахим хуралд зориулан хурлын үйл ажиллагааг саадгүй явуулах программыг худалдан авч (төлбөртэй тохиолдолд цахим сүлжээний хурд болон тасалдалт нь асуудалгүй явагдах боломжтой)  дэмжих,
  5. Хуралд тус их сургуулийн бүрэлдэхүүн сургууль болох бусад тухайлбал,  Компьютер, мэдээллийн технологийн тэнхимийн багш, оюутнуудтай хамтран хийж байх зэрэг санал гаргаж байна.

ЦАХИМ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫГ ТАНИЛЦУУЛСАН:
ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙН ЭРХ ЗҮЙН ТЭНХИМИЙН
ЭРХЛЭГЧ, ХУУЛЬ ЗҮЙН ДОКТОР Ц.ОЮУНАА