"Элэг бүтэн Монгол" хөтөлбөр

2020-05-13 08:00:00

Олон улсын Улаанбаатарын их сургууль, Баянзүрх дүүргийн “Эрүүл мэндийн 10 дугаар төв”-тэй хамтран “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд 2019-2020 оны хичээлийн жилд бүх оюутан, багш, албан хаагчдаа эрүүл мэндийн үзлэгт хамруулсан билээ. Уг үзлэгт элэгний В, С вирусны шинжилгээ мөн авсан ба 2019 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Элэгний В вирусны I тунгийн вакциныг нийт 89 оюутан, багш, албан хаагчдад хийсэн.

2020 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Элэгний В вирусны урьдчилан хамгаалах вакцин II тун хийхэд нийт 80 хүн хамрагдсан ба 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдөр III тунгийн тарилга амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Уг тарилгад нийт 38 хүн хамрагдсанаас 22 багш, ажилтан, Улаанбаатар хотоос 16 оюутан, хөдөө орон нутгаас 3 оюутан, гадаад байгаа 1 оюутан тус бүр тарилгад хамрагдсанаа мэдэгдээд байна.

2020 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Элэгний В, С вирусны эсрэг дархлаа тогтсон эсэхийг шалгах шинжилгээ БЗД-ийн Эрүүл мэндийн 10 дугаар төвийн лабораторит хийгдэх тул жич мэдэгдэх болно.

Энэхүү үйл ажиллагаанд хамтран ажилласан БЗД-ийн Эрүүл мэндийн 10 дугаар төвийн эмч, сувилагч, ОУУБИС-ийн эмч болон оюутан, багш, албан хаагчиддаа гүн талархал илэрхийлье.