УРАГШ ТЭМҮҮЛСЭН 25 ЖИЛ

2020-04-29 11:18:00

БНСУ-ын 100% ийн хөрөнгө оруулалттай Олон Улсын Улаанбаатарын Их Сургууль нь
1995 онд “Улаанбаатар коллеж”
2002 онд “Улаанбаатар дээд сургууль”,
2012 онд “Улаанбаатар их сургууль”,
2015 онд “Олон улсын Улаанбаатарын их сургууль” болон өргөжиж дээд боловсролын салбарын тэргүүлэх их сургуулиудын тоонд багтаж чадлаа.

Эдүгээ Хууль зүйн сургууль, Сувилахуй сургууль, Хүмүүнлэгийн ухааны сургууль, Хөдөө аж ахуй инженерийн сургууль, Эдийн засгийн сургууль, Суурь боловсролын сургууль гэсэн бүрэлдэхүүн сургуулийн 14 тэнхимд 29 мэргэжлээр баклаврын, төгсөлтийн дараах сургуульдаа 9 чиглэлээр магистрын, 3 чиглэлээр докторын түвшиний сургалтыг явуулдаг сургалт, судалгааны их сургууль болоод байна.

Тус сургуульд эрдмийн зэрэг цолтой гадаад, дотоодын 100 гаруй багш мянга мянган залуусын хүсэл мөрөөдлийг биелүүлэхээр ажиллаж байна.

2020 онд тус сургууль байгуулагдсаны 25 жилийн ой тохиож байна.

“Дэлхийд гарах гарц” уриатайгаар монгол оюутан, залууст олон улсын түвшний боловсрол эзэмшүүлж цэнхэр дэлхийд дүүлэн нисэх эрдмийн жигүүрийг бид ургуулна. Өндөрт ниссэн шувуу холыг хардаг.