МОНГОЛ ГЭР БҮЛ ТҮҮХТЭЙ БОЛЛОО

2020-04-28 16:03:00

Түүхийн багш, гэр бүл судлаач, сурган хүмүүжүүлэх шинжлэх ухааны доктор (Sc.D) профессор Боржигин-Тулга овогт Төмөр-Очирын Намжил:

  • Монгол өрх гэр бүл (Эртний үе)
  • Монгол өрх гэр бүл (НТ XII-XIII зууны үе)
  • Монгол өрх гэр бүл (Манжийн эрхшээлийн үе XVII-XIX зуун)
  • Монгол өрх гэр бүл (XX-XXI зууны эхэн үе)
  • Монгол гэр бүлийн ёс заншил, сурган хүмүүжил гэсэн цуврал бүтээлээ
  • уншигч олонд барьж байна.

Цуврал бүтээлийн ерөнхий редактор Академич Боловсролын шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Н.Бэгз:

  • “Профессор ‘Монгол өрх гэр бүл’ хэмээх бүтээлдээ Монгол гэр бүл  судлалын суурийг тавьж ноён нурууг босгох оролдлого хийсэн нь шинжлэх ухааны ач холбогдолтой. Энэхүү цуврал нь Монгол  судлалыг хөгжүүлэх, Монголоо судлах сурталчилахад зохих үр дүнгээ өгнө гэж найдаж байна. Манай академи нэгэн эрдэмтэнийхээ цуврал бүтээлийг гаргасанд баяртай байна” гэжээ.

Эрдэмтэн зохиолч Л.Түдэв

  • “Эрдэмтэн Т.Намжилын энэ бүтээл айл өрх гэр бүлийн номын санд байж, үр хүүхэд нь уншиж судлууштай ном болж” гэж сэтгэгдлээ илэрхийлжээ.

Японы Монгол судлаач, эрдэмтэн Ази их сургуулийн профессор Ш.Койбучи

  • “Доктор Т.Намжил гуайн цуврал бүтээл судлаачдын анхаарлыг зүй ёсоор татах тул дэлхийн голлох хэл дээр орчуулан гаргаж олон улсын хэмжээнд нийтийн хүртээл болговол зүйтэй болов уу”гэжээ.

Ийнхүү нэгэн Монгол эрдэмтэн өөрийн үндэсний эх сурвалж, албан ёсны баримт бичигт тулгуурлан Монгол гэр бүлийн түүхээ бүтээж хойч үедээ үлдээж байна. Өргөн түмэн Намжил багшийн цуврал бүтээлийг талархалтай хүлээн авна гэж найдаж байна.
Гэр бүл судлаач, доктор Т.Намжил багшийн цуврал бүтээл нь судалгаа, сурталчилгаа, хичээл сургалтанд хэрэглэгдэх төдийгүй иргэд, гэр бүлд гарын авлага болох танин мэдэхүйн өргөн ач холбогдолтойг бид уншиж мэдлээ.

Сургууль, соёлын байгууллага, номын сан, гэр бүлийн номын санд байлгамаар ном байна. Бид багшийнхаа бүтээлийг судлаач багш нар болон оюутнуудадаа таниулан судлуулах болно. Багшдаа цаашдынх нь эрдмийн ажилд нь өндөр амжилт хүсэж урт наслаж удаан жаргахын ерөөл өргөе.

ОУУБИС-ийн Номын сан