Сургалтын алба, Хөтөлбөрийн дотоод чанарын баталгаажуулалтын төвийн мэдээлэл

2020-04-16 16:00:00

Хөтөлбөрийн дотоод  чанарын баталгаажуулалтын үр дүнг сайжруулах зорилгоор 2019-2020 оны хичээлийн жилд дараах ажлуудыг хийж байна. Үүнд:

  • Төгсөгчийн мөшгих судалгааг  5 бүрэлдэхүүн сургуулийн хүрээнд цахимаар авч, үр дүнгээ гаргаж байна.
  • Ажил олгогчийн сэтгэл ханамжийн судалгааг мөн 5 бүрэлдэхүүн сургуулийн хэмжээнд цахимаар авч байна.
  • 2019-2020 оны хичээлийн жилийн I-р улиралд Нэгж хичээлийн үнэлгээг цаасан хэлбэрээр авч, үр дүнгээ үнэлсэн бол II улиралд Эдмодогоор онлайн сургалт явуулж байгаатай холбогдуулан Google Form системээр цахимаар судалгааг авч байна.
  • Хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн ажлын хүрээнд “Сэтгэл суддал” урьдчилсан хөтөлбөрийн магадлан итгэмжлэлд амжилттай орж, шинжээчийн баг ажлуулсан /Жич: Холбогдох яамнаас шинэ хөтөлбөр нээх зөвшөөрлийг хүлээж байна/.
  • Хэрэгжиж буй “Сувилахуй” , “Нийгмийн ажил” хөтөлбөрүүдийн хувьд хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шаардлага, шалгуурын дагуу Өөрийн үнэлгээний тайлан бичигдэж, БМИҮЗ рүү хүргүүлсэн. Онц байдал зарласантай холбогдуулан шинжээч ажлуулах үйл ажиллагаа хараахан явагдаагүй байна. /Жич: БМИҮЗ-өөс Шинжээч ажлуулах түр журам батлагдвал энэ хичээлийн жилдээ багтаан хөтөлбөрийн магадлан итгэмжлэлээ хийлгэх төлөвлөгөөтэй байна/.