Онлайн сургалтын явцын мэдээлэл

2020-04-22 17:39:00

ОУУБИС-ийн онлайн сургалтын явцын тайланг хичээл бүрээр авч анализ дүгнэлт хийх, сайжруулах ажлыг тогтмол хийж байна. 2020оны 4 сарын 6-аас 17 хүртэлх хичээлийн тайлангуудаас харахад Zoom, Google Handouts Meet програмууд ашиглан дадлага, семинарын хичээлийг вэбинар хэлбэрээр зохион байгуулах тоо нэмэгдсэн байна.
Улсын шалгалтыг онлайнаар зохион байгуулах чиглэл бүхий БСШУСЯ-ны Сайдын А/195 тоот тушаалын  дагуу Сургалтын албанаас Улсын шалгалтыг хэрхэн онлайнаар зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангах, төгсөх ангийн оюутнуудыг онлайн шалгалт өгөх дадалтай болгох зэрэг асуудлаар тэнхимийн эрхлэгч, УШК-ын нарийн бичгийн дарга нар хамтарсан онлайн семинарыг 2020 оны 04 сарын 20-ны өдөр зохион байгууллаа.
ОУУБИС-ийн бичгээр авах Улсын шалгалтыг  Edmodo LMS систем дээр ОУУБИС-УЛСЫН ШАЛГАЛТ 2020 онлайн класс, мэргэжил бүрээр дэд групп үүсгэж авахаар бэлтгэл ажлыг эхлүүлээд байна.

Сургалтын алба