Оюутны алба

2020-04-20 19:00:00

2019-2020 оны хичээлийн жилийн хүрээнд оюутнуудад үзүүлэх үйлчилгээ болон үйл ажиллагааны төрөл календарьчилсан хуваарийн 1-р улиралд хэвийн явагдсан. Харин 2-р улиралд КОВИД-19 цар тахлын улмаас үйл ажиллагааны хуваарьт өөрчлөлт орсон. Гэхдээ сургалтын үйл явцыг дэмжихийн тулд оюутанд олгох тэтгэлгийн хэмжээ, хамрагдах оюутны тоонд ямар нэгэн өөрчлөлт ороогүй.

1-р улиралд 275 оюутанд 130.169.100 төгрөгийн тэтгэлгийг олгосон байна.

Сургуулиас 8 төрлийн нэрэмжит тэтгэлэг болох 93.892.100 төгрөгийг 153 оюутанд, байгууллага, хувь хүний нэрэмжит  17 төрөл тэтгэлгийн 36.277.000 төгрөгийг 122 оюутанд олгосон.

Харин хичээлийн 2-р улиралд 183 оюутанд 85.511.300 төгрөгийн тэтгэлгийг 2020.02-р сарын байдлаар олгоод байна.

Үүний сургуулиас 8 төрлийн нэрэмжит тэтгэлэгт нийт 117 оюутанд 60.706.800 төгрөг, байгууллага, хувь хүнээс 8 төрлийн нэрэмжит тэтгэлэгт нийт 66 оюутанд 24.804.500 төгрөгийг тус тус олгосон.