Цахим ном үнэгүй татах сайтууд

2020-04-14 11:00:00

ОУУБИС-ийн номын сангаас Хөл хорионы энэ өдрүүдэд багш, судлаач оюутнуудад зориулан үнэгүй цахим ном татах, унших боломж нөхцлөөр хангахын тулд дараах нэр бүхий сайтуудын танилцуулгын илгээж байна.
Орчин үед ном уншигчид цаасан номоос илүүтэйгээр цахим номыг ихээр сонгох болжээ. Ингэх болсон нь хэд хэдэн томоохон шалтгаантай. Нэгт бол мэдээж овор хэмжээ, та хүссэн газар луугаа өөрийн хайртай хэдэн зуун номоо авч явснаас зүгээр л ном уншигч эсвэл гар утас, лаптопдоо хадгалчхаж болно. Мөн та номоо алга болгочих вий гэж санаа зовох ямар ч шаардлага байхгүй, санаандгүй устчихлаа гэж бодоход буцаагаад л сэргээчих боломжтой. Эдгээрээс гадна бас нэг том шалтгаан нь таны хэтэвчинд хэмнэлттэй байдал юм. Цаасан номонд хэдэн зуун мянган төгрөгөөр цаасан ном авснаас та дараах сайтуудаас хүссэн хэмжээгээрээ үнэгүй цахим ном татах боломжтой гэдгийг багш, оюутнуудадаа дуулгахад таатай байна.

1. Нью Йоркийн нийтийн номын сангийн 300 мянган номоо онлайнаар сонголтоо хийн үнэгүйгээр татан авч унших боломжийг бүрдүүлжээ. энэ үеийг ашиглаад хүссэнээрээ дуртай номоо уншаад аваарай. Юуны өмнө та  iPhone болон Android утсандаа "SimplyE" апп-ийг татан суулгах шаардлагатай юм. Мөн та түүхэн зураг, фото, газрын зураг, гар бичмэл, ажил мэргэжлийн товхимол зэрэг 800 мянган цуглуулгаас хайлт хийж болох аж. 

2. http://mongolmedleg.org, https://e-nom.mn
Сайтуудаас ePub порматаар хийгдсэн цахим номуудаас хуулах, иш татах, тэмдэглэж тодруулах, хайлт хийх зэрэг давуу талуудтай нь таалагдсан. “BOLOR.APP” - ТӨЛБӨРГҮЙ онлайн алдаа шалгуур

3. https://www.bolor.app
Таны хэрэглээнд “Болор дуран” алдаа шалгуурын онлайн хувилбарыг нэвтрүүлж байгаадаа баяртай байна. “bolor.app” сайтаар орж хэрэглээрэй. 

4. BookZZ
Дэлхийн хамгийн том цахим номын сан гэхэд бараг л буруудахгүй. Нийтдээ 2.7 гаруй сая ном, 52.4 сая нийтлэлүүдтэйгээрээ онцлог байж чаддаг. Хэрэглэхэд хялбар бөгөөд та хүссэн өргөтгөлөөрөө өөрийн ухаалаг утас, киндлэ, лаптопдоо суулгах боломжтой.

5.  Project Gutenberg
Энэхүү сайтын гол онцлог нь цахим ном зарж олсон мөнгөө буяны байгууллагад хандивладаг юм. Хэрвээ та буяны ажилд оролцохыг хүсвэл багахан мөнгө төлөөд татаж авах боломжтой. Харин үнэгүй татахыг хүсвэл нийт 53000 орчим үнэгүй цахим номоос сонгож татах боломжтой юм.

6. National Emergency Library
1,400,000 гаруй цахим сангаас хүссэн номоо 14 хоногийн хугацаанд үнэ төлбөргүй унших боломжтой.

7. Feedbooks
Мөн л маш олон тооны үнэгүй номын цуглуулгатай. Та ном унших гэж буй төхөөрөмж болон уншигчдаа тааруулаад EPUB, MOBI, PDFгээд бүхий л өргөтгөлөөр татан авч унших боломжтой.

8. ManyBooks
Дэлхийн шилдэг 33000 гаруй номтой. Та өөрийн сонирхож байгаа төрлөөрөө эсвэл дуртай зохиолчийнхоо нэрээр хайгаад хүссэн номоо олж, татан авч унших боломжтой.

9. http://www.ilovelibraries.org/…/take-virtual-tours-these-st…

https://drive.google.com/…/149RhBqSZ_OxUwBlaV19x_AySv…/view…
Алдартай номын сангуудын виртуал хөтөч.

Мөн нэмэлтээр танд цахим ном уншигч программуудын талаар товч мэдээ хүргэе. Хамгийн гол нь эдгээр нь жирийн уншигчдыг бодвол илүү олон үйлдэлтэй байдаг. Хүссэн хэсгээ томруулах, тодруулах, автоматаар гүйлгэх, өдөр/шөнийн горим гэх зэрэг давуу талтай. 

Aldiko Book ReaderFBReaderMoon+ Reader