Онлайн сургалтын явц

2020-04-09 13:54:00

ОУУБИС 2019-2020 оны хичээлийн жилээс нэгж хичээлийн үндсэн болон нөөц материалиудыг оюутан нэг дороос онлайн үзэж,судлах боломжоор хангах, холимог сургалтын арга зүйг (blended learning) нэвтрүүлэх зорилгоор хөтөлбөр боловсруулж, нэгдсэн “Сургалт удирдах систем” ашиглах тухай ерөнхий захирлын 2019 оны 11 сарын 22-ны өдрийн A/93 тоот тушаал гарсан.  Уг ажлын хүрээнд 2019-2020 оны хичээлийн жилийн намрын улиралд систем ашиглах заавар, удирдамж боловсруулагдаж, сургууль, салбар сургуулиуд, тэнхмийн хэмжээнд сургалтын албанаас сургалт семинарууд зохион байгуулагдсан.

Энэ хичээлийн жилийн хаврын улирал эхлэх цаг үетэй давхцан дэлхийг хамарсан цар тахал гарсантай холбоотой, Боловсролын яамны шийдвэрийн дагуу манай сургууль онлайн сургалтанд шилжсэн. Өнөөдрийн байдлаар бакалаврын сургалтанд онлайнаар 219 хичээлийг үндсэн 84, цагийн 22 багш нийт орж, 1433 оюутан 95 хувьтай хамрагдаж байна.

Хэдийгээр онцгой нөхцөл байдалд зайлшгүй байдлаар онлайн сургалтанд шилжсэн, сургалтын агуулга эхний 4 долоо хоногийн хугацаанд нийтлэг текст файл хэлбэрээр оюутанд хүрч байсан боловч оюутнуудын хүсэлт, багш нарын идэвх санаачилгаар хичээлийг видео хэлбэрээр бэлтгэж хүргэх, вэбинар зохион байгуулах зэргээр сургалтын контент бэлтгэх, хүргэх ажлууд явагдаж байна.