Олон Улсын Улаанбаатарын Их Сургуулийн Номын Сангийн Электрон Каталог

2020-04-07 10:30:00

ОУУБИС-ийн номын сангийн програм шинэчлэгдэн iuu.lib4u.net үүлэн технологи болон өөрчлөгдөж байгаа учир багш оюутан хэн боловч уг програмын мэдээлэлийг үзэх, ном хайх болон цахим ном уншихад . (компьютер, гар утас, таблет, mozilla, chrome, IE, safari гэх мэт) интернеттэй газар хаанаас ч орж болох зааврын та бүхэнд илгээж байна.Энэ iuu.lib4u.net програмаас манай сургуулийн багш, ажилтан, оюутан судлаач, суралцагч хэн боловч электрон каталогоор номоо шүүж үзэх боломж нээлттэй юм. Энэ нь:

1.iuu.lib4u.net хаягаар ороод хайх дээр номын нэр ба зохиогч өөрөөр хэлбэл та өөрөө үзэх номныхоо агуулга болон редактор аль нэгийг бичээд манай номын санд тухайн ном байгаа үгүйг мэдэх боломжтой. Жишээ нь менежментийн номыг менежмент гэдэг үгээр хайж болно гэсэн үг юм.

2.Электрон хэлбэрт орсон цахимаар унших боломжтой ном 1200 байгаа. Энэ нь голдуу гадаад хэл дээр хэвлэгдсэн номнууд байгаа. Үүнийг уншихад энэ хаягийн веб хувилбартайг идэвхжүүлээд мөн хайх хэсэгт сонирхосон номынхоо нэр ба зохиогчийг бичиж үзэж болно. Бүх номыг цахим санд байршуулах боломжгүй. Учир нь оюуны өмчийн хуулинд зохиогчийг нас барснаас хойш 50 жилийн дараа цахимаар тавих боломжтой гэдэг заалт байдаг.Учир нь оюутнууд ихэвчлэн 2018-2019 оны номыг ашигладаг.

Мөн дараах төхөөрөмжүүдээр зааврын дагуу номоо хайх боломжтэй боллоо.
iOS төхөөрөмж дээр   Camera ажиллуулан дээрх кодыг уншуулахад доорх бичиг гарч ирэх бөгөөд дээр нь дарж каталог руу орно.


Дараагийн удаа шууд орохын тулд Safari-гийн   товчийг дарахад гарч ирэх цэснээс  Add to Home Screen коммандыг сонгон Add  эсвэл  товчийг дарж холбоосыг төхөөрөмжийнхөө дэлгэц дээр хадгална.

Android төхөөрөмж дээр  Internet хөтөч ажиллуулан хаяг бичдэг нүдний ард байрлах  товчийг дарж дээрх кодыг уншуулаад каталог руу орно.
Дараагийн удаа шууд орохын тулд  товчийг дарахад гарч ирэх цэснээс Add Page to товч дээр дараад Home screen коммандыг сонгон төхөөрөмжийн дэлгэц дээр хадгална.

Номын сангийн захиргаа