Косплэй өдөрлөгийг 2019.11.01-ны өдөр Дизайны тэнхимийн хүрээнд зохион байгууллаа.

2019-11-28 17:42:00

Дизайны тэнхимийн багш Б.Энх-Оч, ахлах багш Д.Сайхансувд нарын санаачлагаар Хувцас дизайны ангийн II, III ангийн оюутнуудын хамтаар кино, аниме, үлгэрийн баатар, хүүхэлдэйн киноны дүрд хувирах Косплэй өдөрлөгийг 2019.11.01-ны өдөр Дизайны тэнхимийн хүрээнд зохион байгууллаа.

Энэхүү өдөрлөг График дизайн мэргэжлийн гэрэл зураг, видео график хичээл, Хувцас дизайны мэргэжлийн үс засалт, нүүр будалт хичээлийг хамтатгасан үр дүнтэй ажил болж нийт 24 оюутан, 3 багш дүрд хувирсан. 

Шилдэг дүр хувиргалттай 4 оюутанг оюутнуудын саналаар шалгаруулан “Maleficent-2” киноны тасалбараар шагнав. 
Дизайн тэнхимийн багш оюутнууддаа баяр хүргье...