Оюутны програмчлалын үндэсний 10-р олимпиад МУИС дээр 2018 оны 4 сарын 21-23 амжилттай болж өнгөрлөө. Манай сургуулийн багийн гишүүд 2009 оноос эхлэн олимпиадад амжилттай оролцож ирсэн.
Энэ жилийн олимпиадад нийт 19 баг орсоноос манай “IUU-хамтдаа” баг шагналт байранд шалгарлаа. Багийн дасгалжуулагч багш Х.Алтанцэцэг, гишүүд нь ПХ-2 О.Хулан, Э.Эрдэнэбат, ПХ-4 Э.Мандуул.