Магистр, докторын сургалт

Олон Улсын Улаанбаатарын Их Сургууль нь 2002 оноос эхлэн Бизнес удирдлага, Солонгос хэлний чиглэлээр магистрын сургалт зохион байгуулсан бөгөөд улмаар 2010 онд “Их Сурхуй Хүрээлэн” , 2018 онд “Төгсөлтийн дараах сургууль” нэртэй болон өргөжиж өнөөдрийн байдлаар 9 мэргэжлээр магистрантур, 2 мэргэжлээр докторантурын сургалт явуулж өнөөг хүртэл 12 удаагийн төгсөлтөөр 600 гаруй магистр, 6 доктор төрөн гарсан байна.

ОУУБИС-ийн Төгсөлтийн дараах сургууль нь олон улсын жишигт нийцсэн судалгаанд суурилан магистр, докторын сургалтыг явуулахыг зорьж байгаа бөгөөд сургалтын хөтөлбөрийг Америк, Солонгос, Монгол улсын шилдэг их сургуулиудын стандартад түшиглэн боловсруулан сургалт явуулж байна. Сургалтын үйл ажиллагааг БСШУЯ-ны сайдын А-370 тоот тушаал “Магистр, докторын сургалт эрхлэх нийтлэг журам”-ын дагуу боловсруулж ОУУБИС-ийн эрдмийн зөвлөлөөр баталсан ОУУБИС-ийн “Магистр, докторын сургалт эрхлэх журам”-нд тусгасны дагуу сургалтын үйл ажиллагааг явуулж байна.

Магистрын түвшинд хэрэгжиж буй хөтөлбөрүүд:

  • Хэл шинжлэл /Монгол хэл, Англи хэл, Солонгос хэл/
  • Бизнесийн удирдлага
  • Програм хангамж
  • Гэр бүл судлал
  • Эрх зүй
  • Зоо инженер
  • Цэцэрлэгжүүлэлт, цэцгийн аж ахуй, програм хангамж, хэл шинжлэл  зэрэг нийт 9 мэргэжлээр

Докторын түвшинд хэрэгжиж буй хөтөлбөрүүд:

  • Хэл шинжлэл
  • Бизнесийн удирдлага мэргэжлээр докторын сургалт явуулж байна.

Магистрант, докторантын сургалтад Монгол, БНСУ, АНУ, Канад, БНХАУ зэрэг орнуудад эрдмийн зэрэг хамгаалсан 40 гаруй эрдэмтэн, багш нар хичээл зааж байгаа бөгөөд мөн БНСУ, АНУ-ийн Их дээд сургуулийн багш нар мөн урилгаар лекц  уншиж байна.

Төгсөлтийн дараах сургуулийн Магистр, докторын сургалтын төлөвлөлт, зохион байгуулалт, оюутны үйлчилгээ, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хариуцан ажиллаж буй нэгж нь Магистр, докторын сургалт оюутны алба юм.  Тус алба нь мэргэжлийн тэнхим, профессорын бүрэлдэхүүнтэй хамтран магистрант, докторант оюутнуудын сургалтын үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, сургалтын үйл ажиллагаанд шаардагдах орчин нөхцөлийг бүрдүүлэх, магистрант, докторант оюунуудын сурах үйл явц, төрөөс болон сургуулиас зохион байгуулж буй үйл ажиллагаатай холбоотой оюутны үйлчилгээг үзүүлэх, эрдэм шинжилгээ судалгааны ажил гүйцэтгэх боломж, орчинг бүрдүүлэх зэрэг үйл ажиллагааг хариуцан ажиллаж үйлчилж байна.

Магистрын сургалтын хөтөлбөрийн танилцуулга

Магистрын хөтөлбөрт суралцах нийт хугацаа 1,5-2 жилийн хугацаатай байна. Магистрын хөтөлбөр нь судалгааны магистр, мэргэжлийн магистр гэсэн 2 төрөлтэй байна.

Судалгааны магистрын хөтөлбөрийн зорилго: Уг хөтөлбөр нь тухайн сонгосон мэргэжлийн хүрээнд мэргэжлийн заавал болон сонгон судлах хичээлүүдийг ахисан түвшинд судалж, судалгаа, шинжилгээний ажил хийх ур чадварт суралцах, аливаа асуудлыг шүүмжлэлт сэтгэлгээ, шинжлэх ухааны онол, арга зүй,судалгаа шинжилгээний арга, аргачлалд тулгуурлан судлах, нэгтгэн дүгнэх ур чадварыг эзэмшүүлэх зорилготой. Иймээс магистрант нь судалгааны семинарт хамрагдаж, тухайн мэргэжлийн хүрээнд тулгамдаж буй, шийдвэрлэх шаардлагатай сэдвийг сонгосон авч онол, судалгаа шинжилгээний арга зүй бүхий нэг сэдэвт дипломын ажлыг бичиж магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлд хамгаална. Судалгааны магистр нь 2 улирал танхимийн хичээл судалсны дараа гадаад хэлний шалгалт өгч тэнцсэнээр дипломын ажил бичих эрх нээгдэнэ.

Мэргэжлийн магистрын хөтөлбөрийн зорилго: Уг хөтөлбөрийн зорилго нь магистрантын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг ахисан түвшинд сайжруулах, мэргэжлийн хүрээнд судалгаа шинжилгээний арга зүй эзэмших, асуудалд шинжлэх ухаанчаар хандах, мэргэжлийн дадлага, ур чадварыг сайжруулах зорилготой болно. Магистрант нь тухайн сонгосон мэргэжлийн хүрээнд мэргэжлийн болон мэргэшүүлэх хичээлүүдээс сонгон суралцахдаа өөрийн мэргэжлийн ур чадварыг гүнзгийрүүлэх, нарийн мэргэших зорилгоор мэргэшүүлэх хичээлээс 18 кредитийг сонгон судална. 2 улирал танхимийн хичээл судалсны дараа гадаад хэлний нэгдсэн шалгалт өгнө. Мөн  мэргэжлийн ур чадвар, судалгаа шинжилгээний арга зүйд суралцах зорилгоор мэргэжлийн дадлага хийж гүйцэтгэж, мэргэжлийн нэгдсэн шалгалт өгч төгсөнө.

 

Мэргэжлийн бус магистрант:Бакалаврын мэргэжил нь магистрын суралцах гэж буй хөтөлбөрөөс өөр тохиолдолд тухайн мэргэжлийн бакалаврын суурь хичээлээс 10 кредитийг нэмж судална. Гадаад хэл шинжлэлийн ангийн оюутны хувьд хэрэв бакалаврын мэргэжил нь өөр бол солонгос хэлний түвшин тогтоох шалгалт 5 ба түүнээс дээш, англи хэлний IELTS-6 ба түүнээс дээш, TOFEL-ийн 550-аас дээш оноотой тохиолдолд элсүүлнэ. Энэ тохиолдолд нэмэлт хичээл судлахгүй. Сувилахуй, Програм хангамж мэргэжлийн хувьд зөвхөн сувилахуйн бакалавр, мэдээллийн технологи чиглэлээр бакалавр зэрэгтэй хүнийг элсүүлнэ.

Судалгааны магистр, мэргэжлийн магистрын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл

Төрөл

Судалгааны

магистрын хөтөлбөр

Мэргэжлийн

магистрын хөтөлбөр

Судалбал зохих нийт кредит

30 кредит

32 кредит

  • Мэргэжлийн заавал судлах хичээл

10 кредит

10 кредит

  • Мэргэшүүлэх хичээл

12 кредит

18 кредит

  • Гадаад хэлний нэгдсэн шалгалт

Шалгалт өгнө

Шалгалт өгнө

  • Судалгааны семинар

3 кредит

-

  • Мэргэжлийн дадлага

-

4 кредит

  • Дипломын ажил

5 кредит

-

  • Мэргэжлийн нэгдсэн шалгалт

-

Шалгалт өгнө

  • Мэргэжлийн бус магистрантын нэмж судлах кредит

10 кредит

10 кредит

 

Магистрын хөтөлбөрүүд

Хугацаа

Судлах кредит

Гадаад хэл шинжлэл

  • Солонгос хэл
  • Англи хэл

1,5-2 жил

30 кредит

Бизнесийн удирдлага

1,5-2 жил

30-40 кредит

Гэр бүл судлал

1,5-2 жил

30-40 кредит

Эрх зүй

1,5-2 жил

30-40 кредит

Цэцэрлэгжүүлэлт цэцгийн аж ахуй

1,5-2 жил

30-40 кредит

Сувилахуй

2 жил

30 кредит

Програм хангамж

1,5-2 жил

30 кредит

Зоо инженер

1,5-2 жил

30 кредит

 

Докторын хөтөлбөрүүд

Хугацаа

Судлах кредит

Гадаад хэл шинжлэл

  • Солонгос хэл
  • Англи хэл

3 жил

60 кредит

Бизнесийн удирдлага

3 жил

60 кредит












 
































 

Хөтөлбөрийн нэр Суралцах хугацаа
Нягтлан бодох бүртгэл 2.5 жил
Санхүү, Банк 2.5 жил
Бизнес удирдлага 2.5 жил