Номын сан

 

НОМЫН САНГИЙН ЗОРИЛГО:

Сургалтын үйл ажиллагааг дэмжиж,  суралцагчдыг ном сурах бичгээр ханган, тэдэнд мэдлэг боловсролоо байнга бие даан дээшлүүлэхэд таатай орчин бүрдүүлэх, шуурхай соёлтой үйлчилж үйлчилгээний чанарыг сайжруулах, номын санг цахимжуулж электрон мэдээллийн төв болгон хөгжүүлэх  явдал юм.

ҮЙЛ АЖИЛЛАГАА

Манай сургуулийн номын сангийн үндэс суурь анх 1995 онд тавигдан, үйл ажиллагаагаа эхэлж байсан бол одоо номын сангийнхаа хүчин чадал багтаамж, үйлчилгээг сайжруулахад анхааран, ном, сурах бичгийн баялаг сан хөмрөгтэй, орчин үеийн техник хэрэгслээр бүрэн тоноглогдсон мэдээллийн төв болон өргөжөөд байна.

ГАДААД, ДОТООД НОМЫН ТОО, ТӨРӨЛ, НОМЫН БАЯЖУУЛАЛТ

2020 оны 1 сарын байдлаар нэг жилийн хугацаанд номын сан нь 545 уншигчийн суудал, давхардсан тоогоор 32033 уншигчдад 605321 номоор үйлчилгээ хийсэн байна.

Нийт номын тоо 45084 номтой. Уг номын хэлээр нь ялгавал:

Хэлээр

Төрөл

Тоо ширхэг

1

Монгол ном

8693

27481

2

Солонгос ном

4963

9336

3

Англи ном

5014

6390

4

Орос ном

446

625

5

Япон ном

3

63

6

Цахим ном

1145

1189

 

Нийт тоо

20264

45084

 

Номын фонд баяжуулалт: Номын фондыг жил бүр өөрийн сургуулийн мэргэжлийн чиглэл бүрээр тогтмол баяжуулж ирсэн уламжлалтай билээ.

ОУУБИС-ийн номын сангийн хэмжээнд авч байсан сүүлийн 5 жилийн номын фонд баяжуулалт ба бүрдүүлэлт  

       

 

Хичээлийн жил

Номын төрөл

Тоо ширхэг

Бүгд үнэ

1

2015-2016

610

1081

17046800

2

2016-2017

226

624

15170158

3

2017-2018

133

424

9240300

4

2018-2019

124

290

5694390

5

2019-2020

156

393

9593050

 

Нийт дүн

1249

2812

56744698

 

 

СУДАЛГААНЫ САН

Б.Ринчений нэрэмжит Эрдэм шинжилгээ судалгааны төв: Сургуулиас гаргасан эрдэм шинжилгээний бүтээл, бусад сургуулиудын ЭШБ, бакалавр, магистрийн дипломууд мөн өөрийн сургуулийн докторуудын дисертаци гэх мэт материалаар үйлчилж байна.

Номын сан нь 2012 онд Монголын номын сангийн консерциумтай цахим мэдээллийн санг бүрдүүлэх тал дээр хамтран ажиллаж консорциумын эрх бүхий 18 мэдээллийн сантай гэрээ байгуулан,  веб сайтдаа байршуулан, профессор багш, оюутан судлаачдад мэдээллийн санг ашиглуулж байна. Үүнд:

  1. DOAJ – The Directory of Open Access Journals  
  2. DOAB – Directory of Open Access books
  3. OpenDOAR – Directory of Open Access Repositories
  4. MongoliaJOL – Mongolia Journals Online
  5. Annual Reviews
  6. Edward Elgar Journals and Development Studies eBooks
  7. Management and Leadership Studies
  8. Oxford English Dictionary Online
  9. Oxford Reference Online
  10. Oxford Textbook of Medicine Online
  11. Open Access Resources for Researchers in Mongolia
  12. Edinburgh University Press Journals Online
  13. Cochrane Library
  14. SPIE Digital Library
  15. University of Chicago Journals
  16. IMF eLibrary
  17. IMF eLibrary DataPlanet-DataPLUS
  18. https://link.springer.com/

ОЮУТАНД ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ, УНШЛАГЫН ЗААЛ, НОМЫН ФОНД

  1. Монгол номын фонд, өдөр тутмын үйлчилгээ: Монгол номын фонд нь 27481 номоор гэрээр олгох ба өдөр тутмын үйлчилгээ үзүүлж байна.  
  2. Гадаад номын  фонд нь16414 номоор оюутнуудад чөлөөт сонголтоор үйлчилдэг.
  3. Сургуулийн Б байрандаа тус тус 80 хүний суудалтай уншлагын  2 танхим, А байрандаа  book cafe –д бие даалтын тусгай танхим, мөн бүрэлдэхүүн сургуулиудын төвүүд болон коридоруудад чөлөөт цагаа өнгөрөөх, ном уншихад тухтай орчинг бүрдүүлэн ажиллаж байна.

ЦАХИМ НОМ, НОМЫН САНГИЙН ПРОГРАМ

Цахим уншлагын танхим:

Номын сангийн коридорт хайлтын 5 компьютерээр оюутнууд номоо хайх ба цахим ном унших боломжтой. Мөн интернет мэдээллийн төвийн дотор цахим уншлагын танхим байрладаг. Үүнд 20 компьютерт интернетээр өөрийн сургуулийн номын санд байгаа 1189 цахим номноос хайлт хийх, унших боломжтой.

Цахим ном унших хаяг:       https://lib4u.net/?lib=iuu
 

Номын сангийн програм хангамж:

2009 онд LIB4U NET Version номын сангийн цогц програмыг өөрийн номын сандаа авч нэвтрүүлснээр электрон каталогид номоо оруулах, үйлчилгээгээ автоматжуулах ажил хийгдэж улмаар цахим номоор үйлчилж номын сангийн үйл ажиллагаанд хөнгөн шуурхай соёлтой үйлчилгээг үзүүлж байна. Улмаар LIB4U NET програмын үүлэн технологийг номын сандаа нэвтрүүлэн интернетийн орчинд оюутан, багш, судлаачид сургуулийн номын санд байгаа номыг хаанаас ч олж унших боломж нээгдлээ.  Өнөөдрийн байдлаар манай програмд 29461 нэр төрлийн 59407 ном бүртгэгдэж 345620 удаа хайлт хийж цахим ном 550 удаа уншигдсан байна. 

ТОГТМОЛ ЯВАГДДАГ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Номын сангаас жил бүр “Номын баяр”-ыг зохион байгуулсаар ирсэн. Оюутныг гоозүйн мэдрэмжийг хөгжүүлэх, авьяасыг нь хөхүүлэн дэмжих, нинжин сэтгэлтэй, энэрэнгүй хүмүүн болгон төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулах болно.