IUU Танилцуулга

Олон улсын Улаанбаатарын их сургуулийг 1995 онд “Улаанбаатар коллеж” нэртэйгээр байгуулсан юм. Хөгжлийн явцдаа 2002 онд “Улаанбаатар дээд сургууль”, 2012 онд “Улаанбаатар их сургууль”, 2014 онд  “Юу Би Юу их сургууль”, 2015 онд “Олон улсын Улаанбаатарын их сургууль” болон хөгжлөө.

Одоо ОУУБИС нь Хүмүүнлэг, Эдийн засаг, Эрх зүй, Сувилахуй, Хөдөө аж ахуй, Инженерийн болон Суурь боловсролын 6 салбар, 13 тэнхим, Төгсөлтийн дараах сургууль гэсэн бүтэцтэйгээр бакалавр, магистрантур, докторантурын сургалтын үйл ажиллагаа явуулж байна.

Тус сургууль нь “Улаанбаатар коллеж” байхдаа Дээд боловсролын магадлан итгэмжлэх Үндэсний зөвлөлийн хуралдаанаар 5 жилээр, “Улаанбаатар дээд сургууль” байхдаа дахин орж 10 жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдсэн бөгөөд одоо гурав дахь удаагаа орж байна.Гадаадын хөрөнгө оруулалттай хувийн хэвшлийн томоохон их сургууль юм. Солонгосын хөрөнгө оруулалттай манай сургууль нь “Дэлхийд гарах гарц” уриатайгаар монгол оюутан, залууст олон улсын түвшний боловсрол эзэмшүүлэнх гүүр нь болж ажиллаж байгаа чадварлаг хамт олон юм.

 

Алсын хараа

Олон улсын түвшний боловсролыг эзэмшүүлэх Монголын шилдэг хувийн их сургууль болох

Эрхэм зорилго

Олон улсын түвшний боловсрол эзэмшүүлж, Монголын нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах, үнэнч шударга, хүний эрхийг дээдэлдэг, итгэл, найдвар, хайрыг эрхэмлэдэг, мэргэжлийн хувьд хөрвөх чадвартай хүнийг бэлтгэхэд оршино.

Үнэт зүйл

Итгэл (FAITH), Найдвар (HOPE), Хайр (LOVE)

 

Үзэл баримтлал

Нээлттэй, хүнлэг оюутан 

Хүнийг хайрлан халамжилж бусдад үнэнч, итгэл дааж, ажиллаж амьдрах зөв хүмүүжлийг дадал болгох

Бүтээлч оюунлаг оюутан

Мэргэжлийн өндөр мэдлэг, хөрвөх цогц боловсрол, манлайлах ур чадвартай болгох

Өгөөмөр тусч оюутан

Бусдын төлөө хүч чадлаа зориулж , шударга ёс зүйтэй, хамтран ажиллах, нэр төрөө хүндэтгэх үзэлтэй иргэн болж төлөвших.