Эрх зүйн тэнхим

ОУУБИС-ийн Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, Хууль зүйн сургуулийн захирлын мэндчилгээ



Эрхэм хүндэт профессор, эрдэмтэн, багш, оюутан, ажилтан та бүхэнд ажил хөдөлмөр, эрдэм номын арвин их амжилт хүсч мэндчилж байна.
ОУУБИС 1995 онд байгуулагдсанаас хойш 6 жилийн дараа буюу 2011 онд Хууль зүйн сургууль түүний бүрэлдэхүүнд байгуулагдсан билээ. 2019 он гэхэд хууль зүйн өдөр, орой, эчнээ хэлбэрээр 426 бакалавр, 155 магистр төгссөн байна. Ардчиллын хөгжил, зах зээлийн харилцаанаас өмнө буюу төвлөрсөн төлөвлөгөөт социологийн харилцааны үед төр дээдлэх ёс хэрэгжиж байлаа. Шинэ Үндсэн хууль (1992 он) батлагдсанаар хууль дээдлэх ёс хэрэгжиж эхэлсэн бөгөөд улс төр, эдийн засаг, оюун санааны аливаа харилцааг хуулиар зохицуулах болсон билээ.
Чухам энэ үеэс хууль тогтоох, хуулийг хэрэгжүүлэх, хэрэглэх, сахин биелүүлэх, хуулийн үзэл санааг түгээх дэлгэрүүлэх хэрэгжүүлж, энэ үйл хэргийг биечлэн зохион байгуулах хүмүүс болох хуульчдыг шинэ сэтгэлгээ, шинэ арга, хэлбэрээр бэлтгэх ажлыг зохион байгуулж эхэлсэн бөгөөд энэ зорилт өнөө цагт амжилттай хэрэгжиж байна. Одоо манай улсад хууль зүйн чиглэлээр 19 их, дээд сургууль, тухайлбал, Монгол улсын их сургууль, Их Засаг олон их сургууль, Дотоод хэргийн их сургууль, Отгонтэнгэр их сургууль, Улаанбаатар эрдэм их сургууль, Шихихутуг их сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Удирдлагын академи, Ховд их сургууль, Үндэсний тагнуулын академи, Орхон их сургууль, Санхүү эдийн засгийн их сургууль, Сити их сургууль, Монголын үндэсний их сургууль, Этүгэн их сургууль, Хүмүүнлэгийн их сургуулийн харьяа Билиг дээд сургууль, Олон улс судлалын дээд сургууль, Түшээ дээд сургууль эрх зүйн мэргэжилтэн бэлтгэж байна. ОУУБИС-ийн төгсөгчдөөс их, дээд сургуулийн багш, шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатч, хууль зүйн зөвлөх болон хэрэг бүртгэгч, мөрдөгчөөр ажиллаж байна. Мөн хил хамгаалах, онцгой байдал, тагнуул, татвар, төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллага, түүнчилэн эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, аж ахуйн нэгж, ахуйн бус байгууллагад алба хашиж байна. Цаашид Хууль зүйн сургууль төгсөгчдийн бие даан ажиллах ур чадварыг нэмэгдүүлэх, мэдээллийн технологийг гүнзгий эзэмшүүлэх, хууль хэрэглэх аргыг сайтар эзэмшүүлэх, хэлний мэдлэгийг дээшлүүлэх, ёс зүй, эрх зүйн соёлыг улам дээшлүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Та бүхэндээ эрдэм номын арвин их амжилт хүсье.
ОУУБИС-ийн Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, Хууль зүйн сургуулийн захирал Академич, гавъяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор Хайртынхан Жүгнээ Амарсанаа

Танилцуулга, онцлог, давуу тал: Эрх зүйч мэргэжлийн тэнхимтэй, эрдэмтэн багш 7, Б.Айбек, Д.Мөнхжаргал зэрэг хууль зүйн ухааны эрдэмтэд, залуу магистр  багш нар ажиллаж байна. Тус салбар 22 дахь жилдээ хууль зүйн   сургалт явуулж  дээд  боловсролтой 1700 гаруй “эрх зүйч” мэргэжилтэн бэлтгэж, тэдний 75% нь Улсын дээд болон бүх шатны шүүх, прокурор, өмгөөлөл, цагдаа, ШШБЕГ, ”Нийслэлийн захирагчийн алба”, ”Цахилгаан холбоо”, “Мэргэжлийн хяналтын ерөнхий газар”, “Юнител” ХХК гэх мэт томоохон байгууллагад ажиллаж байна. Тус салбар нь сургалтын чанар,үр нөлөөг дээшлүүлэх, онолын мэдлэг,хэрэглээний практик сургалтад онцгой анхаарч 2017-2018 оны хичээлийн жилд “Вакум” сургалт үргэлжлүүлэн явуулж 3,4 дүгээр курсийн оюутнуудаас сонгон авч хичээллүүлж байна. Энэ нь бусад хууль зүйн сургуульд байхгүй давуу тал, оюуны хөрөнгө оруулалт юм.
Хэтийн зорилго: Хууль зүйн төдийгүй холбогдох бусад шинжлэх ухааны талаархи эрдэм судлал, хууль зүйн сургалтын салбарт үндэсний тэргүүлэх байгууллага болж, нийгэмд манлайлах, хөрвөх чадвартай хууль, шударга ёсны төлөө үнэнч ажиллах, мэргэжлийн өндөр ур чадвартай, ёс зүйтэй, улсдаа болон дэлхийд өрсөлдөх нэр хүнд бүхий чадварлаг мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Багшлах бүрэлдэхүүн

Тэнхимийн эрхлэгч

Ц.Оюунаа

Ph.D, дэд профессор

ts.oyunaa@iuu.edu.mn

Багш

Ч.Нямсүрэн

Ph.D

ts.oyunaa@iuu.edu.mn

Багш

М.Эрдэнэбаяр

Ph.D, дэд профессор

m.erdenebayar@iuu.edu.mn

Ахлах Багш

П.Анхмаа

Магистр

p.ankhmaa@iuu.edu.mn

багш

М.Болормаа

Магистр

m.bolormaa@iuu.edu.mn

 

 


Нийгмийн хариуцлага
Хууль зүйн сургууль нь олон улсын түвшний эрх зүйн боловсролыг эзэмшүүлэх шилдэг хувийн их сургууль болох алсын хараатай, үнэнч шударга, хүний эрхийг дээдэлдэг, мэргэжлийн хувьд хөрвөх чадвартай хүнийг бэлтгэх эрхэм зорилгод үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллахдаа олон нийтэд эрх зүйн соёл, ухамсарыг төвшүүлэхэд таниулах, нөлөөлөх, зохион байгуулах, олон нийтийг хамарсан ажилд оролцох зэргээр нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлан хүмүүнлэг ардчилсан нийгмийг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмэрээ оруулагч мэдлэг оюуны төв болон ажиллаж байна.
Олон улсын Улаанбаатарын их сургууль нь байгуулагдсан үеэсээ эхлэн  нийгэмд үзүүлэх нөлөөллийн хүрээнд оюутан, суралцагчдын сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж, тэдний нийгмийн халамж, сургалтын орчин, боловсролын чанар, хувь хүний хөгжил, төлөвшилд онцгойлон анхаарч оюутны сурч боловсрох бүхий л нөхцлийг ханган сургалтын хөтөлбөрөө тав, арван жилээр магадлан итгэмжлүүлэн одоо гуравдах удаагаа магадлан итгэмжлүүлэхээр  ажиллаж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай хувийн хэвшлийн томоохон их сургууль юм.
Сургах, суралцах үйл ажиллагаанаас гадна сургууль оршин буй нутаг дэвсгэртээ хууль зүйн дээд боловсрол, эрдмийн зэрэг цолтой, чадварлаг багш нараар иргэдэд хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх ажлыг зохион байгуулан, итгэл, найдвар, хайрын гүн гүнзгий үзэл баримтлалаар бусдад энэрэнгүй хандан хөгжлийн тулгуур болох эдийн засаг, нийгэм, хүрээлэн буй орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийг дэмжин ажиллаж байна.