Сувилахуйн тэнхим

Олон Улсын Улаанбаатарын Их Сургуулийн Сувилахуйн салбар нь  анх 2007 онд 5 багш, 1 туслах ажилтантай, 45 оюутантай эхэлж байсан бол өнөөдөр 8 багштай, 1 сургалтын менежертэй, 9 удаагийн төгсөлтөөр 638 “Сувилахуйн” бакалавр зэрэгтэй сувилагч  мэргэжилтэн бэлтгэсэн байна. 2009 оноос Сувилахуйн  дипломын зэрэгтэй сувилагч нарт зориулсан Сувилахуйн шаталсан сургалтыг нээж 52 сувилагч сувилахуйн бакалаврын зэргийн сургалтыг амжилттай дүүрэгжээ. Олон Улсын Улаанбаатарын Их Сургуулийн Сувилахуйн сургууль Солонгос, Америк, Канад зэрэг сувилахуй өндөр хөгжсөн орноос ирсэн профессор багш нар ажиллахын зэрэгцээ боловсролын өндөр зэрэгтэй, мэргэжлийн дадлага туршлагатай чадварлаг баг хамт олон ажиллаж байна. Сувилахуйн Сургуулийн захирал профессор У ГаШил /RN,PhD/ , тэнхимийн эрхлэгч Б.Буянхишиг /Доктор Ph.D/, дэд профессор, Ц.Оюундарь /Доктор Ph.D/,дэд профессор Докторант Т.Саруултуяа, Л.Дондоосүрэн, сувилахуйн ухааны магистр Б.Оюунбилэг, А.Амаржаргал, сургалтын менежер Б. Лхагва-Эмгэн  нар сувилахуйн бакалаврын сургалтын хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж байна. Мөн бид өөрсдийн нөөцдөө тулгуурлан дараагийн ахисан шатны Сувилахуйн магистрын сургалтыг 2018-2019 оны хичээлийн жилд эхлэн явуулж байна. 

Зорилго: Сувилахуйн үйл ажиллагаа нь хайр ба хүнлэг энэрэнгүй сэтгэлээр үйлчлүүлэгчийн эрүүл мэндийг дэмжих сахин хамгаалах, нөхөн сэргээх, амар тайван байлгахыг зорьдог. Сувилахуйн тэнхимийн зорилго нь мэргэжлийнхээ мэдлэг, ур чадварыг эзэмшсэн, багаар ажиллах чадвартай, хариуцлагатай, зөв харилцаа хандлагатай, удирдан манлайлагч сувилагч мэргэжилтэйнг бэлтгэхэд оршино.

Зорилт

  • Сувилгааны үйл ажиллагааны дагуу тусламж үйлчилгээг үзүүлэх
  • Эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэх, шинжлэх ухааны мэдлэгийг бүрэн ашиглах
  • Үйлчлүүлэгчийг сувилахдаа зөвхөн эмчилгээний зорилгоор харилцаа үүсгэх
  • Эрүүл мэндийн багт хамтран ажиллах мэргэжлийн ур чадвартай байх
  • Мэргэжлийн сувилахуйн тусламжийг ёс зүй, хууль эрх зүйн хүрээнд үзүүлэх
  • Сувилахуйн тусламжийг үзүүлэхдээ сургах-сурах зарчмын дагуу ажиллах

Суралцах орчны хувьд:

  • Сувилахуйн ур чадварын лаборатори
  • Эх, хүүхдийн сувилахуйн лаборатори
  • Эрүүл мэндийн үнэлгээний лаборатори
  • Морфологийн лаборатори
  • Химийн лаборатори

Багшлах бүрэлдэхүүн

Салбарын эрхлэгч

У Га Шил  

Сувилахуйн Ухааны

Доктор,профессор

kasil607@naver.com

Тэнхимийн эрхлэгч

Б.Буянхишиг 

Доктор 

b.buyankhishig@iuu.edu.mn

Багш

Л.Дондоосүрэн

Магистр

l.dondoosuren@iuu.edu.mn

Ахлах  багш

Ц.Оюундарь  

Боловсролын Ухааны Доктор

ts.oyundari@iuu.edu.mn

Багш

Т.Саруултуяа 

Магистр

t.saruultuya@iuu.edu.mn

Багш

Б.Оюунбилэг

Магистр

Bilgae2013mgl@gmail.com

Багш

А.Амаржаргал

Магистр

a.amarjargal@iuu.edu.mn

 

 

Сургалт, эрдэм шинжилгээний чиглэл, төсөл хөтөлбөр

Сургалтын чиглэл:   Бакалавр зэрэгтэй сувилагч  мэргэжилтэн бэлтгэх

Төсөл, хөтөлбөр : Сувилахуйн боловсролын  чиглэлээр

  • 2012-2013 онд ЭМЯ-ны төсөлд Олон Улсын Улаанбаатарын Их Сургуулийн сувилахуйн салбарын захирал У Га Шил/ төслийн удирдагчаар/, тэнхимийн багш  Т.Саруултуяа, Б.Оюунбилэг нар / төслийн орчуулагчаар/  “Сувилагчийн анхан шатны бичиг баримтын хөтлөлт 450”  төсөлд ажиллан үр дүнд нь  анх удаа монгол улсын хэмжээнд нэгдсэн байдлаар сувилагч нар өөрийн ажлын үзүүлэлтийг баримтжуулах, сувилахуйн эрх үүргээ хамгаалах бичиг баримтыг  боловсруулсан.
  • БНСУ-ын Ионсей Сувилахуйн Сургууль, Бангладеш Улсын Сувилахуйн сургуультай хамтарсан төсөлд профессор У Га Шил оролцож ажилласан.
  • БНСУ-ын Судалгааны сан, Солонгосын Чусон, МҮИС-тай хамтарсан “Сувилахуйн боловсрол, эрүүл мэнд нийгмийн халамжийн хөгжил”  2017-2022 төсөлд сувилахуйн тэнхимийн Т.Саруултуяа, Б.Оюунбилэг  багш нар  оролцож “Сувилахуйн үндэс” хичээлийн хөтөлбөрийг шинэчлэх, сувилахуйн үндэсний сурах бичгийг хамтран боловсруулж гаргаад байна.

Хэрэгжүүлж буй хөтөлбөр

            Бакалавр-  Сувилахуй

            Магистр -  Сувилахуй

Гадаад, дотоод хамтын ажиллагаа

ОУУБИС-ийн Сувилахуйн Сургууль нь гадаад харилцаа сайн хөгжсөн 2008 оноос 60 гаруй оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдаж  БНСУ-ын   Ёнсей, Чонбуг, Халлим, Илжи, Ча,  Бедиста  зэрэг эмнэлэг, их сургуулиудад очиж танилцах дадлага хийж байна. Түүнчлэн БНСУ-ын Чонбуг, Халлим, Илжи, Ча, Ку-Шин, Назари, зэрэг сувилахуйн сургуулиудаас 100 гаруй оюутан монголд ирж танилцах дадлагын хөтөлбөрт хамрагдсан.

Нийгмийн хариуцлага
Сувилахуйн сургууль байгуулагдсан цагаасаа эхлэн Монголын  ижил төстэй сургалт явуулдаг сургуулиудын багш болон хамтын ажиллагаатай эмнэлгүүдийн сувилахуйн албадууд, сувилагч,төгсөгч нарт зориулсан олон улсын томоохон сургалт, семинаруудыг тогтмол явуулсаар ирсэн.

Тухайлбал:Сувилахуйн Сургуулиас зохиогдсон  сургалт, семинарууд  

  1. “First Nursing Education Seminar”      2008 он
  2. “ Development of an Education and Faculty training Program”  2009 он
  3. “ Development of an Education and Faculty Training to Enhance Primary health care in Mongolia”   2009 он
  4. “The Spectrum of women,s Health in Maternity Nursing Education” 2010 он
  5. “ Солонгос улсад ЕБС-ийн сурагчдын эрүүл мэндийг хамгаалах талаар тавигдаж буй асуудал, өнөөгийн бодит байдал” 2012 он
  6. “ Nursing care of children” 2013 он
  7. “ Сувилахуйн оношийн хэрэглээ” 2013 он
  8. “ Олон улсын сувилахуйн өнөөгийн чиг хандлага ба сувилахуйн судалгаа” 2013 он
  9.  “Higher Education for Nursing”  2017 он
  10. “ Чихрийн шижингийн үеийн хооллолт, амьдралын хэв маяг” 2018 он
  11.  “ Nursing Leadership” 2018 он
  12. “ Сувилахуйн удирдлага,манлайлал” 2019 он

Оюутны хөгжлийн хөтөлбөрүүд

 Nursing Research” клуб
Жил бүрийн “Олон улсын сувилагчийн баяр”-ыг тохиолдуулан 5-р сарын эхний долоо хоногт сувилахуйн тэнхимийн багш,оюутнууд өөрсдийн дотоод нөөц бололцоо лаборатори дахь багаж тоног төхөөрөмжийн хүрээнд сургуулийн нийт багш, ажилтан, бусад хөтөлбөрөөр суралцагч оюутнуудад  эрүүл мэндийн анхан шатны үзлэг  /артерийн даралт үзэх, цусан дахь сахар хэмжих, биеийн жингийн индекс үзэх, бие махбодийн ерөнхий үзүүлэлт үзэх/, эрүүл зөв хооллолтын талаар, жирэмслэлтээс хамгаалах аргууд, бэлгийн замын халдварт өвчний талаарх зөвлөгөө өгөхөөс гадна эрүүл мэндийн боловсрол олгох сургалт сурталчилгааг жил бүр тогтмол хийдэг.
Сувилахуйн сургуулийн оюутнууд суралцаж байх хугацаандаа БНСУ-ын их дээд сургуулиуд, эмнэлгүүдэд оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдаж урт болон богино хугацааны дадлага хийдэг.

Бэлтгэж буй хөтөлбөрүүдийн танилцуулга:
Хөтөлбөрийн нэр, индекс
Сувилахуй,                      Индекс: 091301  
Мэргэжлийн тодорхойлолт
Сувилахуйн ухааны бакалаврын боловсрол эзэмшсэн сувилагч нь түгээмэл болон зонхилон тохиолдох өвчин эмгэгүүдийн эмчилгээ оношлогоо, урьдчилан сэргийлэх тусламж, үйлчилгээнд сувилахуйн чиглэлээр анхан шатны тусламж үзүүлэх чадвартай, эрүүл мэндийн боловсрол олгох, хүн амын эрүүл мэндийг дэмжих хамгаалах чиглэлээр сувилахуйн тусламж үйлчилгээг чанартай үзүүлэхэд шаардагдах сувилахуйн ухааны онолын мэдлэг, чадвар, хандлага эзэмшсэн мэргэжилтэн байна.
Мэргэжлийн эрэлт хэрэгцээ, давуу тал
Монгол орны хувьд эрүүл мэндийн салбарын хүний нөөц 50519 байгаагаас 11939 буюу 24% нь сувилагч мэргэжилтэн байдаг ба тэдний 40,7% нь бакалаврын зэрэгтэй. 2016 онд ДЭМБ болон ЭМЯ-ны хамтарсан статистик судалгаагаар Монгол улсын эрүүл мэндийн салбарт ажиллаж буй сувилагч мэргэжилтний  ажлын хэт ачааллыг бууруулж, тусламж үйлчилгээний чанарыг олон улсын стандарт түвшинд хүргэхэд өнөөгийн сувилагчийн тоог даруй 2 дахин өсгөх, тэдний боловсролын түвшинг дээшлүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргажээ (ДЭМБ болон ЭМЯ-ны хамтарсан судалгаа, 2016).
Олон улсын хэмжээнд сувилагч мэргэжил эрэлт ихтэй мэргэжлүүдийн тоонд зүй ёсоор тооцогдож байгаа ба сүүлийн жилүүдэд гаргасан мэдээллээр АНУ-ын хамгийн өндөр эрэлттэй мэргэжлийн эхний байруудад сувилахуйн мэргэжил тогтмол орж байна.

Олон улсад эрэлттэй мэргэжилд сувилахуйн мэргэжилийн эзлэх байр

Үзүүлэлт

Эзлэх байр

Мэдээлэл авсан эх үүсвэр

1

2019 оны хамгийн эрэлттэй мэргэжил

3

Source: www.careercast.com: the toughest jobs to fill in 2019

2

Дэлхийн хамгийн эрэлттэй 10 мэргэжил (2018)

4

Source: www.careeraddict.com : the 10 most in-demand jobs in the world (2018)

 

Монголд хамгийн эрэлттэй мэргэжлүүдэд сувилахуйн мэргэжлийн эзлэх байр

Үзүүлэлт

Эзлэх байр

Мэдээлэл авсан эх үүсвэр

1

Ирээдүйд хамгийн эрэлттэй байх 10 мэргэжил

9

https://www.inews.mn/a/3961

2

Хамгийн эрэлттэй 40 мэргэжлийн жагсаалт

15

www.dnn.mn Өдрийн сонин

 Сувилахуйн сургуулийн хөтөлбөрийн  давуу тал нь илүү олон улсын жишигт нийцсэн сувилахуйн сургалтын хөтөлбөр санал болгодог.

Эзэмших мэдлэг, ур чадвар

 Сувилахуйн хөтөлбөрөөр эзэмших мэдлэг, чадвар, хандлагын жагсаалт:

к.1. Хүний биеийн эрхтэн тогтолцооны бүтэц, үйл ажиллагааг ойлгох, эрүүл ба эмгэгийн ялгааг таних, эмгэг жамыг тодорхойлох, эрүүл мэндийн үнэлгээ хийх
k.2 Сувилахуйн шинжлэх ухааны суурь ойлголтууд, онолуудыг ойлгож, таних, суурь ур чадваруудыг нэрлэх, тайлбарлах, хэрэглэх
к.3 Халдвар хамгаалал, аюулгүй ажиллагаа, бичил биетний бүтэц, үйл ажиллагааны зүй тогтлын тухай мэдэх
к.4 Эмнэлгийн олон улсын нэр томьёонуудыг таних, цээжлэх
к.5 Сувилахуйн үйл ажиллагаанд өдөр тутамд хэрэглэгддэг англи үг хэллэг, хэлцүүдийг цээжлэх, хэрэглэх
к.6  Чадвар алдалтыг сэргээх сувилахуйн тусламж үйлчилгээг нэрлэх, үзүүлэх
к.7 Үйлчлүүлэгчийн онцлогт тохирсон эмчилгээний хоолыг тодорхойлох, зөвлөх, хийх
к.8 Амьд бие махбод, хүний биеийн эд эсийн дотор явагдах биологийн нарийн үйл явцын биохимийн үндэсийг мэдэх
к.9 Макро ба микроэлементүүд шинж чанар, тэдгээрийн биологийн үүрэг, биоэлементүүдийн тэнцэл алдагдахад үүсэх эмгэг процессууд, тэдгээрээс сэргийлэх арга замуудыг нэрлэх, тодорхойлох
к.10 Насанд хүрэгсдийн эрхтэн тогтолцоонуудын түгээмэл эмгэг өөрчлөлтийн үеийн сувилахуйн тусламж үйлчилгээг тодорхойлох, тайлбарлах, хэрэглэх
к.11 Хувь хүн, гэр бүл, хамт олон, нийгэмд суурилсан сувилахуйн тусламж үйлчилгээг тодорхойлох, үзүүлэх
к.12 Амь тэнссэн хүнд өвчтөнийг үнэлж яаралтай тусламж үзүүлэх
к.13 Жирэмсэн үеийн физиологийн хэвийн болон эмгэг өөрчлөлтүүдийг ялган таних, сувилахуйн тусламж үзүүлэх
к.14 Хүүхдийн өсөлт хөгжлийн онцлогт тохируулан хэвийн болон эмгэг өөрчлөлтүүдийн үеийн сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлэх
к. 15 Уламжлалт анагаах ухааны суурь тусламжийг нэрлэх, үзүүлэх
к.16 Асуудлыг шийдвэрлэхдээ сэтгэн бодох буюу шүүмжлэлт сэтгэлгээний аргуудыг хэрэглэх
к.17 Сувилгааны үйл ажиллагааны зарчмуудыг ойлгох, хэрэглэх
к.18 Сэтгэцийн эрүүл мэндийн эрүүл ба эмгэгийг ялган таних, сэтгэцийн түгээмэл өөрчлөлтүүдийн сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлэх
к.19 Эрүүл мэндийн тогтолцоо, сувилахуйн удирдлага зохион байгуулалтын талаарх суурь ойлголтыг нэрлэх, тайлбарлах, шүүмжлэх
к.20 Шинжлэх ухаанч, нотолгоонд суурилсан практикийг түшиглэсэн судалгааны арга зүйн суурь ойлголтыг тодорхойлох, хэрэглэх, шүүмжлэх
к.21 Эмийн бодис болон эмийн хэрэглээний талаарх суурь ойлголтуудыг нэрлэх, тайлбарлах
к.22 Амьдралын төгсгөлийн шатанд үзүүлэх сувилахуйн түгээмэл тусламж үйлчилгээг нэрлэх, үзүүлэх
к.23 Зонхилон тохиолдох архаг өвчнүүдийн үед үзүүлэх сувилахуйн тусламжийг тодорхойлох мэдлэг       
k.24 Эрүүл мэндийн бодлогын суурь үзлийг ойлгох, тайлбарлах, дүн шинжилгээ хийх

  Хөтөлбөрөөр эзэмшүүлэх  мэргэжлийн ур чадвар (skill)

s.1 Сувилахуйн суурь ур чадваруудыг тодорхойлох, удирдамжийн дагуу хийж гүйцэтгэх
s.2 Олон салбарын мэргэжилтнүүд болон үйлчлүүлэгчтэй харилцах болон багаар ажиллах аргуудыг нэрлэх, хэрэглэх
s.3  Асуудлыг шийдвэрлэх шүүмжлэлт сэтгэлгээний аргуудыг  хэрэглэх, бүтээлчээр сэтгэх
s.4  Нөхцөл байдалд санаачлагатай, манлайлан оролцох, үлгэрлэн харуулах

 Хөтөлбөрөөр эзэмшүүлэх хандлага (Attitude)

а.1 Үйлчлүүлэгч болон хамтран ажиллагсдаа нийгмийн гарал үүсэл, ёс заншил, арьс өнгө, нас, хүйсээр ялгаварлахгүй, нэр төрийг нь хүндэтгэж хандах
а.2 Эмнэлгийн болон үйлчлүүлэгчийн нууцыг чанд хадгалж, өөрөө шийдвэр гаргах эрхийг хүндэтгэн хүлээн зөвшөөрөх
а.3 Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, ёс суртахууны хэм хэмжээг ухамсарласан, хүлээсэн үүрэгтээ хариуцлагатай, дүрэм журмыг дагаж мөрддөх
а.4 Үйлчлүүлэгчийн болон өөрийн аюулгүй байдлыг хамгаалах
а.5 Багаар ажиллах, багийн хамт олноо хүндлэх, дэмжиж ажиллах хандлагыг харуулах
а.6 Цагийг үр бүтээлтэй ашиглах
а.7 Хариуцсан ажил үүрэгт үнэн сэтгэлээсээ хандаж шударга байх

Төгсөөд ажиллах ажлын байр
Сувилахуйн Сургуулийн төгсөгчид 100% ажлын байраар хангагддаг. Монголын эрүүл мэндийн байгууллагууд, бүх шатлалын эмнэлгүүдэд амжилттай ажиллаж байна. Мөн таныг ч гэсэн дараах эмнэлэгүүд хүлээж байна.

  • Улсын нэгдсэн төв эмнэлэг
  • Дүүрэг, өрхийн эмнэлэг
  • Хувийн хэвшлийн эмнэлэг
  • Сувилахуйн сургуулиудад багш
  • Эрүүл мэндийн хөгжлийн төв, судалгааны хүрээлэнд ажиллах боломжтой