Холбоо, мэдээллийн технологийн тэнхим

Компьютер, Мэдээллийн технологийн тэнхим 1997 онд байгуулагдаж "Компьютерын програм хангамж"- ийн мэргэжлээр бакалаврын зэргийн сургалтыг явуулж эхэлсэн юм. 2007-2008 оны хичээлийн жилээс "Мэдээллийн систем", 2009-2010 оны хичээлийн жилээс "Компьютерын техник хангамж"- ийн мэргэжлийн бакалаврын зэргийн сургалтыг эхлүүлжээ. 2007 оноос "Компьютерын програм хангамж"- ийн мэргэжлээр магистрын сургалтыг явуулж байна.  

“Програм хангамж” мэргэжлээр сургалт явуулж 17 удаагийн төгсөлтөөр 700 гаруй мэргэжилтэн бэлтгэсэн.  Манай  тэнхим өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монгол улсын холбогдох хууль тогтоомж,  мэргэжлийн стандарт, олон улсын байгууллагуудаас гаргасан зөвлөмжүүдийн дагуу сургалтын хөтөлбөрөө  тогтмол шинэчлэн боловсруулж, хөтөлбөрийг хэрэгжүүлэн  зах зээлийн эрэлт хэрэгцээ, шаардлагыг хангасан програм хангамжийн мэргэжилтэн бэлтгэх талаар зохих туршлагыг хуримтлуулсан.

 

Багшлах бүрэлдэхүүн

Тэнхимийн эрхлэгч

Т.Гантөр

Доктор (Ph.D)

t.gantur@iuu.edu.mn

Тэнхимийн эрхлэгч

Х.Алтанцэцэг

Доктор (Ph.D),
дэд профессор

kh.altantsetseg@iuu.edu.mn

Ахлах багш

Г.Өсөхжаргал

Докторант

g.usukhjargal@iuu.edu.mn

Ахлах багш

Б.Ганзориг

Докторант

bold.ganzorig@iuu.edu.mn

Ахлах багш

Д.Баттөр

Докторант

d.battur@iuu.edu.mn

Багш

Д.Ганцоож

Докторант

d.gantsooj@iuu.edu.mn

 

 

Эрдэм шинжилгээний чиглэл, төсөл хөтөлбөр

ОУУБИС-ийн  КМТ -ийн тэнхим нь мэдээллийн технологийн чиг хандлага нийгмийн эрэлт хэрэгцээг үндэслэн  эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чиглэл:

  • Хиймэл оюун ухаан
  • Хэт их хэмжээний өгөгдлийн боловсруулалт                    
  • Мэдээллийн аюулгүй байдал
  • Computer vision - Face Recognition

Хэрэгжүүлж буй хөтөлбөр

ОУУБИС-ийн КМТ-ийн тэнхим нь  ууган салбар, тэнхимүүдийн нэг бөгөөд 1997 онд “Програм хангамж” мэргэжлээр бакалаврын дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн, 20 гаруй жилийн арвин туршлагатай. Бакалаврын дараах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.

  • Програм хангамж
  • Мэдээллийн систем
  • Электрон системийн автоматжуулалт

Мөн “Програм  хангамж”-ийн магистрын хөтөлбөрийг 2008 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Бакалаврын төгсөлт өвөл, хавар хийдэг бөгөөд хаврын 20,  өвлийн 19 төгсөлтөөрөө 728 орчим төгсөгчдийг төгсгөсөн байна.

ОУУБИС-ийн КМТ-ийн төгсөгчдөөс ажил эрхлэлт, сэтгэл ханамжийн судалгаа тогтмол авдаг бөгөөд энэ судалгааны үр дүнгээс харахад төгсөгчдийн ажил эрхлэлт 80 орчим хувьтай байдаг. Мөн сэтгэл ханамжийн түвшин маш өндөр байдаг. Өнгөрсөн жил буюу 2019 оноос эхлэн төгсөгчдөөс карьер өсөлтийн судалгаа авч эхэлсэн ба энэ судалгаагаар 10 орчим хувь нь тогтмол карьер өсөлттэй буюу салбартаа манлайлагч, тэргүүлэгчийн байр суурьтай байдаг нь нотлогдсон. Сүүлийн 5 жилийн турш ажил олгогчдоос судалгаа авч байгаа ба энэ судалгааны үр дүнгээс бид хөтөлбөрийн эрэлт хэрэгцээ, шинэчлэл, төгсөгчдийн чадамжийн талаарх мэдээллийг цуглуулж цаашдын үйл ажиллагаандаа тусган ажиллаж байна.

Гадаад хамтын ажиллагаа 

Тус тэнхим нь БНСУ ба БНХАУ-ын 10 гаруй их, дээд сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж байгаа ба 6 сараас 1 жилийн хугацаатай оюутан солилцооны хөтөлбөр, 2+2 хөтөлбөр, магистрантур, докторантурт тэтгэлэгтэй суралцах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.

Нийгмийн хариуцлага

Нийгмийн хариуцлагын хүрээнд  ЕБС-ийн төгсөгчдөд үнэ төлбөргүй математикийн ЭЕШ-д бэлтгэх сургалтыг жил бүр зохион байгуулдаг. Мөн сурагч, оюутнуудад зориулсан мэргэжлийн болон  бусад олон уралдаан тэмцээнийг жил бүр зохион байгуулдагаас гадна 2019 онд тэнхимийн зүгээс “Цэвэрч хот” аяныг өрнүүлж, олон нийтийн сүлжээгээр цацсан нь бусдад үлгэр дуурайлал болсон үйл ажиллагаа болж чадсан.

Оюутны хөгжлийн хөтөлбөрүүд (дугуйлан,.. бусад) 

Програм хангамжийн мэргэжлээр суралцагчдын “Хувь хүний хөгжлийн сургалт”-д хамрагдсан оюутны тоог хичээлийн жилээр авч үзвэл:

Элсэгчийн тоо болон сургалтад хамрагдсан байдал

Хичээлийн жил

Сургалтад хамрагдсан оюутны тоо

2015-2016 он

33

2016-2017 он

27

2017-2018 он

39

2018-2019 он

25

2019-2020 он

18

 

ОУУБИС-ийн "Оюутны эрдэм шинжилгээний бага хурал"-д жил бүр 1-3 оюутан оролцож, удаа дараа амжилт гаргаж байсан. Хуралд оролцсон байдлыг дараах хүснэгтээр харуулав.

 

Сэдэв

Оюутны нэр

Удирдагч багш

Он

Гаргасан амжилт

1

Хичээлийн систем

Т.Төгсбилэг

Г.Өсөхжаргал

2018

Тусгай байр

2

Эд хөрөнгө бүртгэлийн систем

Т.Түвшинбаяр

Г.Өсөхжаргал

2017

Тэргүүн байр

3

Төгсөгчдийн бүртгэл мэдээллийн систем

Цогжав

Г.Өсөхжаргал

2015

2-р байр

 

Компьютер програм хангамжийн мэргэжлээр суралцагчдын тэтгэлэгт хамрагдсан оюутнуудын тоог 5 жилийн байдлаар авч үзвэл:

Д/д

Хичээлийн жил

Оюутны тоо

Мөнгөн дүн

1

2013-2014

15

6052500

2

2014-2015

22

8838500

3

2015-2016

21

7388000

4

2016-2017

15

6453000

5

2017-2018

14

7563750

Нийт

87

36295750

 

Төгсөгчдийн мэдээлэл (шилдэг төгсөгчид)  

 

Тус тэнхим нь програм хангамж, мэдээллийн систем, электроник гэсэн 3 мэргэжлээр нийтдээ 728 гаруй төгсөгчдийг бэлтгэн гаргасан байдаг. Зарим шилдэг төгсөгчдийн мэдээлэл:

Н.Гантөмөр

2002 оны төгсөгч

БНСУ,  Take Systems компани,                   Програм хөгжүүлэгч









 

Д.Отгондаваа

2010 оны төгсөгч

АНУ, Silicon valley, BelongHome компани - програм хөгжүүлэгч

Г.Болдтулга

2012 оны төгсөгч

АНУ, Silicon valley, Uber - програм хөгжүүлэгч

Б.Билгүүн

2010 оны төгсөгч

АНУ, Silicon valley, Dynata компани - програм хөгжүүлэгч

 

 

Бэлтгэж буй хөтөлбөрүүдийн танилцуулга:

  

  • Хөтөлбөрийн нэр: Програм хангамж
    Хөтөлбөрийн индекс: 061302
     
  • Хөтөлбөрийн нэр: Мэдээллийн систем
    Хөтөлбөрийн индекс: 061303
     
  • Хөтөлбөрийн нэр:  Электроник
    Хөтөлбөрийн индекс: 071401

Мэргэжлийн тодорхойлолт

Програм хангамжийн инженерийн бакалаврын зэргийн мэргэжлийн хичээлийн агуулга, бүтэцийн хувьд Mississippi State University Bachelor of Science in Software Engineering сургуулийн програм хангамжийн заавал үзэх 14 хичээл  54 кр, манай хөтөлбөрт заавал үзэх 18 хичээл 52 кр, ШУТИС-ийн хөтөлбөрт заавал үзэх 14 хичээл 48 кр, МУИС-ийн хөтөлбөрт 15 хичээл 48 кр байна.
Бүх хөтбөлбөрт ижил байгаа хичээлүүд Програмчлалын үндэс , Объект хандлагат програмчлал,  Өгөгдлийн бүтэц, Мэдээллийн системийн үндэс, Програм хангамжийн шаардлагын шинжилгээ, Өгөгдлийн сангийн зохиомж, Програм хангамжийн зохиомж ба архитектур, Програм хангамж хөгжүүлэлт, Програм хангамжийн төслийн менежмент, Үйлдлийн системийн онол гэсэн нийт 10 хичээл байна.

Мэргэжлийн эрэлт хэрэгцээ, давуу тал 

КМТ-ийн тэнхим нь байгуулагдсан цагаасаа одоог хүртэлх 20 жилийн хугацаанд Монгол улсын холбогдох хууль тогтоомж,  мэргэжлийн стандарт, олон улсын байгууллагуудаас гаргасан зөвлөмжүүдийн дагуу сургалтын хөтөлбөрөө  тогтмол шинэчлэн боловсруулдаг. Програм хангамжийн хөтөлбөрийн дагуу зах зээлийн эрэлт хэрэгцээ, мэргэжлийн шаардлага хангасан өндөр чадамжтай мэргэжилтэн бэлтгэж байна.
Монгол улсын болон олон улсын хувьд програм хангамжийн мэргэжилтэний эрэлт хэрэгцээ маш өндөр байдаг. Дэлхийн улс орнуудын хөгжлийн гол түлхүүр болсон мэргэжил гэдэг нь батлагдаж өндөр эрэлттэй, өндөр үнэлэмжтэй мэргэжил гэдэг нь тодорхой болсон. Тиймээс өндөр хөгжилтэй орнуудын барьж байгаа нэг том бодлогын хүрээнд өндөр технологи эзэмшүүлэх, мэргэжилтэн бэлтгэх цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ бодлогын хүрээнд Монгол улсаас оюутан залуусыг Япон улсад сургах, ажил хөдөлмөр эрхлэх төсөлт хөтөлбөрийг хэрэгжүүлээд эхэлжээ.
Програм хангамжийн төгсөгчдийг энэ чиглэлэлээр үйл ажиллагаа явуулдаг 70 гаруй  компани, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад ажиллах санал ирдэг. 
Мөн глобалчлагдсан дэлхийн зах зээлд гадаадын захиалгыг аутсорсинг хэлбэрээр авч хэрэгжүүлж болох салбар бол програм хангамжийн салбар юм. Энэ чиглэлийн зах зээлд 140 орчим тэрбум ам долларын захиалга явагдаж байдаг нь энэхүү мэргэжлийн бусдаас ялгарах давуу тал юм.
Хөдөлмөрийн яамны 2015 оны судалгаагаар програм хангамжийн чиглэлээр 2013 төгссөн 783 төгсөгчдийн 73,3%  буюу 574 нь 1 жилийн дотор ажлын байртай болсон байна гэсэн судалгаанаас харахад мэргэжилтэний эрэлт хэрэгцээ маш өндөр байдаг нь батлагдана.
Програм хангамжийн мэргэжлээр төгсөгчдийн ажлын байрны судалгаа, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн судалгааг монгол улсын хувьд хамгийн их ажлын зар агуулсан  http://biznetwork.mn/ системийн тухайн 2018 оны 11-р сарын байдлаар тавигдсан зарын хувьд шинжилгээ хийхэд:
Нийт 3104 зар 20 салбарт хуваагдсан байна. Үүнээс мэдээллийн технологи, харилцаа холбоо гэсэн салбарт 186 зар байгаа нь нийт зарын 6%  эзэлж байгаа нь эрэлт өндөр байдгийг нотолж байна.

Эзэмших мэдлэг, ур чадвар

Компьютерын ухааны ололт, дэвшилтэт технологийг хэрэглэн, орчин үеийн техник, програмын орчинд ашиглагдах системийг хөгжүүлэхэд шаардагдах мэдлэг, чадварыг эзэмшинэ.
Төслийг гүйцэтгэх багийн бүрэлдэхүүнд ажиллах чадвартай, харилцааны өндөр соёлтой, мэдээллийн технологийн давуу талыг бүрэн ашиглаж чаддаг чадвартай байна.

Төгсөөд ажиллах ажлын байр

Програмын бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудад

  • Програм хөгжүүлэгч
  • Мэдээллийн систем ба өгөгдлийн сангийн дизайнер
  • Веб мастер
  • Сүлжээний инженер
  • Мэдээллийн аюулгүй байдлын ажилтан
  • Системийн шинжээч
  • Мэдээллийн технологийн инженерээр ажиллах боломжтой