Дизайны тэнхим

2002 оноос “Компьютерийн график дизайн”-ы анги нээж график дизайнерыг бэлтгэж эхэлсэн түүхтэй.Дизайны тэнхимийг 2003 онд “Компьютерийн програм хангамж-дизайны тэнхим” нэртэйгээр байгуулсан юм. 2005 онд тус тэнхимээс “Дизайны тэнхим” бие даан өрх тусгаарлаж байв.Тус тэнхим нь 2002 оноос График дизайн, 2005 оноос Үйлдвэрлэлийн дизайн, Интерьер дизайн, 2016 оноос Хувцасны дизайн хөтөлбөрүүдээр мэргэжилтэн бэлтгэн үйл ажиллагаагаа явуулж байна. “Дизайн”-ны бакалавр зэрэгтэй 376 гаруй дээд боловсролтой мэргэжилтэн төгсгөсөн байна. Тэдний 54 нь БНСУ-ын Кэмён их сургууль 2008 он, Ханнам их сургууль 2008, 2009, 2010, 2011 он, Жонжү их сургууль 2008, 2009, 2010, 2011 он, Чонбүг их сургууль 2009, 2010 он, Дог Сон эмэгтэйчүүдийн их сургууль 2011 он, Кёнги их сургууль 2011 он, Юн Инь их сургууль 2011 он, Халлим их сургууль 2011 он, Санмён их сургууль 2013, 2014 он, 2019 онд … их сургуулиудад Хувцасны дизайн, График дизайн, Үйлдвэрлэлийн дизайн, Интерьер дизайн хөтөлбөрөөр оюутан солилцооны хөтөлбөр, 2+2 хөтөлбөрөөр үр дүнтэй зохион байгуулж байна. Төгсөгчид төрийн болон хувийн хэвшлийн байгуулагад үр бүтээлтэй ажиллаж байна.

Багшлах бүрэлдэхүүн:

Ахлах багш

Тэнхимийн эрхлэгч

Д.Отгонцэцэг

Магистр, докторант

d.otgontsetseg@iuu.edu.mn

Ахлах багш

Г.Лувсандандар

Магистр, докторант

l.luvsandandar@iuu.edu.mn

Ахлах багш

Б.Балжин 

Магистр, докторант

b.baljin@iuu.edu.mn

Ахлах багш

С.МөнхБаатар

Магистр

s.munkhbaatar@iuu.edu.mn

Ахлах багш

Д.Сайхансувд

Магистр, докторант

d.saikhansuvd@iuu.edu.mn

багш

Б.Энх-Оч

Магистр, докторант

b.enkhoch@iuu.edu.mn

Тэнхимийн зочин профессор

Ким Сү Ми

Магистр

soomeekim.aus@gmail.com

   

Сургалт, эрдэм шинжилгээний чиглэл:

  • Орчин үеийн дүрслэх урлагийн хөгжлийн чиг хандлага
  • Дизайны түүх онолын шинэчлэл, шүүмж судлал
  • Монголын уран барилга, өнгө будаг, дизайн дахь чимэглэл, дүрслэлийн онцлог
  • Усан будгийн техник ажиллагаа
  • Монголын дүрслэх урлагийн өв уламжлал дүрслэлийн онцлог
  • Сургалт, үйлдвэрлэл, зохион бүтээлтийн хослолын асуудал
  • Оюутны зохион бүтээх бүтээх сэтгэлгээний онцлог

Төсөлт хөтөлбөр:

ОУУБИС-ийн Дизайны тэнхим БНСУ-ын Цаасан урлалын сантай хамтран "Цаасан урлалын багш" сургалт.

Бакалавр

  • Хувцасны дизайн
  • График дизайн
  • Үйлдвэрлэлийн дизайн
  • Интерьер дизайн

Гадаад хамтын ажиллагаа: Жилд 2-3 оюутан оюутан солилцооны хөтөлбөр, сургууль хоорондын гэрээний дагуу урт болон богино хугацааны сургалтанд хамрагдаж байна.

  • Оюутан солтлцооны хөтөлбөр
  • 2+2 хөтөлбөр
  • БНСУ-ын Кэмён их сургуульд 1 оюутан, Ханнам их сургуульд 8 оюутан, Жонжү их сургууль 25 оюутан, Чонбүг их сургууль 9 оюутан, Дог Сон эмэгтэйчүүдийн их сургууль 1 оюутан, Кёнги их сургууль 2 оюутан, Юн Инь их сургууль 3 оюутан, Халлим их сургууль 1 оюутан, Санмён их сургууль 2 оюутан нийт 54 оюутан хамрагдан үр дүнтэй хамтын ажиллагаа өрнөж байна.
  • Гадаад багш, судлаачид

Дотоод хамтын ажиллагаа:

  • Хувцасны дизайн хөтөлбөр
  • График дизайн хөтөлбөр

Хамтран ажилладаг байгууллагын нэр

Үйл ажиллагааны чиглэл

Нэг үүд ххк

 

Хэвлэх үйлдвэр-Оффсет хэвлэл

Мага дизайн

 

Хэвлэл, хэвлэлийн эх бэлтгэл

Морьт тэрэг ХХК

 

Хэвлэл, хаяг реклам

  • Интерьер дизайн, Үйлдвэрлэлийн дизайн хөтөлбөр

Хамтран ажилладаг байгууллагын нэр

Үйл ажиллагааны чиглэл

Монгол Японы хамтарсан “МЯК” ХХК

 

Засал чимэглэл,

Интерьер, экстерьер  зураг төсөл

Decor House Design Mongolia

 

Интерьер, экстерьер, зураг төсөл, барилгын гадна, дотор заслын материал, интерьерийн гоёл чимэглэлийн худалдаа

IDART

 architecture design drt

 

 

Цэнхэр төхөм ХХК

 

Шинэ Сонголт

Брэнд тавилгын их дэлгүүр

 

Өвөрмөц дизайн, гоёмсог чамин хийц, классик болон контемпорари Итали тавилгуудын худалдаа, зураг төсөл /Итали гал тогоо, зочны өрөө, унтлагын өрөө, хүүхдийн өрөө, үүдний өрөө, чимэглэл, сувинер гээд бүх төрлийн тавилгууд/

“Юмэко” ХХК

Тавилга үйлдвэрлэл

Нийгмийн хариуцлага

Их дээд сургуульд зураг, урлал дизайны мэргэжлээр элсэгчид усан будгийн бүтээл туурвих сонирхолтой хүн бүхэнд зориулсан 18 цагийн төлбөргүй “Усан будгийн сургалт I”-ыг ОУУБИС-ийн Дизайны тэнхим зохион байгуулсан. 2019 онд ЕБС-ийн Дүрслэх урлаг, дизайн, технологийн багш нарт зориулсан 2 өдрийн үнэ төлбөргүй “Усан будгийн сургалт II”-ыг ОУУБИС-ийн Дизайны тэнхим зохион байгуулсан. Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны дэргэдэх Мэргэжлийн сургалт, Үйлдвэрлэлийн төвтэй хамтран харааны бэрхшээлтэй иргэддээ эсгий, болон ноосон материалыг боловсруулж, боловсруулсан материалаа ашиглан төрөл бүрийн гоёл чимэглэлийн болон гэр ахуйн бүтээгдэхүүн хийх чадварыг дээшлүүлэх зориолготой “Бэлэг дурсгал, эсгий, гар урлаач” сургалтыг Дизайны тэнхимийн Эсгий урлалын төв хамтран явуулсан. Улсын тэргүүний 122-р цэцэрлэгийн “Дэлбээ бүлэг”-ийн эцэг эхчүүдэд 2017, 2018, 2019 онуудад “Цаасан урлал, гарын доорх материалаар хүүхэдтэйгээ хамтран бүтээл урлах” талаар 3 удаагийн сургалт семинар зохион байгуулсан.116 дугаар тусгай дунд сургууль /Харааны Бэрхшээлтэй Хүүхдийн сургууль/ “Хөдөлгөөн, орон зайн баримжаа олгох” кабинетын интерьер төлөвлөлтийн зураг төсөл. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн “Асран хамгаалалтын өрөө”-ний интерьер дизайны зураг төсөл. Арьсны өвчин судлалын үндэсний төвийн “Хүүхэд хөгжлийн төв”-ийн өрөөний интерьер төлөвлөлт дизайны зураг төсөл. Улсын тэргүүний 122-р цэцэрлэгийн “Хөгжмийн заал”, “Биеийн тамирын заал”, “Дэлбээ бүлэг”-ийн интерьер дизайны зураг төслийг хийж гүйцэтгэсэн.

Оюутны хөгжлийн хөтөлбөрүүд

Мэргэжлийн:

  • Сэтгэмж тэмцээн
  • Таталбар зураг тэмцээн
  • Cosplay өдөрлөг

Олимпиад:

  • “Алтан хулгана” наадам
  • Дүрслэх геометр

Дугуйлан:

  • Уран зураг
  • Хар зураг
  • Бийрийн бичлэг /Монгол бичиг/
  • Уран бичлэг /Кирил бичиг/
  • 3D MAX
  • AutoCAD

Тэнхимийн хэмжээний урлаг, спортын өдөрлөгт

  • Тэнхимийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн
  • Тэнхимийн танилцах өдөрлөг
  • Мэргэжил сурталчлах өдөрлөг

 

Төгсөгчдийн мэдээлэл (шилдэг төгсөгчид)

График дизайн:

Зураг

2009 оны төгсөгч А.Энхбаяр Orange design -д Ахлах дизайнер

2010 оны төгсөгч Н.Тодбилгүүн “Морьт тэрэг” ХХК захирал /хэвлэл, хаяг реклам/

2013 оны төгсөгч Н.Баянзул МҮОНРТ хүүхдийн нэвтрүүлгийн алба найруулагч

2013 оны төгсөгч М.Гүнбилэгт ШШГ газар хэвлэл олон нийтийн харилцах мэргэжилтэн дэслэгч  дизайнер

2017 оны төгсөгч Э.Билгүүн MNBC телевиз дизайнер.

2014 оны төгсөгч Э.Эрдэнэбат “Pink Kiwi” ХХК UX/UI ахлах дизайнер

2018 оны төгсөгч А.Баттулга Чөлөөт уран бүтээлч. “Алтан хальс” олон улсын кино наадмын “Шилдэг хүүрнэлт кино”, Хүний эрхийн үндэсний комиссоос зохион байгуулсан “Гэрэл зургийн уралдаан”-д “Тэргүүн байр”, Казань улсад зохион байгуулагдсан “Seven days” олон улсын кино наадмын “Тусгай байр” зэрэг шагналуудтай.

  • Интерьер дизайн:

Х.Түвшинбаяр … оны төгсөгч, Монгол Японы хамтарсан “МЯК” ХХК ахлах дизайнер.

О.Сэлэнгэ 2013 оны төгсөгч, Environmental Designer, Company: Vans HQ, Costa mesa, Calfornia

Ч.Мандухай 2013 оны төгсөгч XBXDT LLC, Architect, Designer 89905009

Л.Мөнхбаяр 2013 оны төгсөгч, SaySanaa LLC, дизайнер

Э.Шаравдорж 2014 оны төгсөгч

Э.Мөнгөндавалгаа 2016 оны төгсөгч, Decor House Design Mongolia дизайнер.

М.Хонгорзул 2016 оны төгсөгч, “Юмэко” ХХК дизайнер.

Ж,Ундармаа 2013 оны төгсөгч


Бэлтгэж буй хөтөлбөрүүдийн танилцуулга

Хөтөлбөрийн нэр, индекс: Үйлдвэрлэлийн дизайн, 021203

Мэргэжлийн тодорхойлолт: Нийгэм, хүний хэрэгцээт эдэлхүүний зураг төслийн шинэ санаа шийдэл, бүтээлч үйл ажиллагаа, уламжлал шинэчлэлйг хослуулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хүний амьдрах таатай орчин бүрдүүлэхэд энэ мэргэжлийн зориулалт тодорхойлогдоно.

Мэргэжлийн эрэлт хэрэгцээ, давуу тал: Суурьшмал хэв шинж давамгайлах болсон нийгэмийн хэрэгцээг хангах, аливаа эдэлхүүн, объектийн гадаад хэлбэр, дотоод бүтэц, өнгөний зохист харьцаа, зориулалт зэргийг тал бүрээс нь уялдаа холбоотой цогц байдлаар шийдвэрлэх, хувь хүний хандлага, хувийн зохион байгуулалт, уламжлалд суурьласан урлахуйг хөгжүүлэх, зохион бүтээх чадамжтай, техник технологийг нутагшуулах бэлтгэлийг хөтлөн явуулахад оршино.

Эзэмших мэдлэг, ур чадвар: Тухай мэргэжлийн сургалтын төлөвлөгөөнд заасан ерөнхий болон мэргэжлийн суурь, мэргэшүүлэх хичээлийг бүрэн судлахын зэрэгцээ урлахуйн ухаан, дизайны онол, практикт үндэслэж, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн эдлэхүүний загвар, зураг төсөл боловсруулах, шинэлэг технологи эрэлхийлэх, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, сэтгэлгээний болон гүйцэтгэх ур чадвар эзэмшсэн байна.

Төгсөөд ажиллах ажлын байр:

  • Төгсөгч нь дараах чиглэлээр ажиллана.
  • Бүх төрлийн эдэлхүүний загвар зохион бүтээгч-дизайнер,
  • Зураг төслийн компанид зохион бүтээгч-дизайнер,
  • Боловсролын байгуулагад багш,
  • Холбогдох эрдэм шинжилгээний байгууллагад судлаач
  • Төрийн болон хувийн хэвшлийн үйлдвэр, үйлчилгээний байгууллага, жижиг, дунд үйлдвэрт зохион бүтээгч-дизайнер,
  • Бие даан зохион бүтээх товчоо, төсөлт хөтөлбөрийг удирдах.

Хөтөлбөрийн нэр, индекс: Интерьер дизайн, 021204

Мэргэжлийн тодорхойлолт: Олон улсын адил төстэй их сургуулийн төгсөгчдийн түвшинд бэлтгэгдсэн оюун сэтгэхүйн болоод зураг дүрслэлийн үндсэн дээр зураг төслийн ажлыг орчин үеийн үйлдвэрлэл үйлчилгээ, байгаль экологид хор хөнөөлгүй үр ашигтай шинэ загвар, төслийг бие даан гүйцэтгэх мэдлэг чадварыг эзэмшсэн дизайнер болно.

Мэргэжлийн эрэлт хэрэгцээ, давуу тал: Сайхан бөгөөд өвөрмөц тааламжтай орчинд амьдрах, ажиллах, улмаар чөлөөт цагаа өнгөрүүлэх, амарч цэнгэх хэрэгцээ нь шинэ бүтээн байгуулалт, шинэ уран бүтээлч, шинэ санаа нэхэж байна. Энэ нэхэл-хэрэгцээнд орчны дизайн буюу интерьер дизайны урлаг ба түүний зүтгэлтнүүд л хариу өгөх юм.

Эзэмших мэдлэг, ур чадвар:

Мэдлэг:

  • Интерьер дизайны мэргэжлийн үндсэн мэдлэг.
  • Мэргэжлийн дагуу судалгааны ажлыг гүйцэтгэх, загварчлах арга зүйн мэдлэг.
  • Судалгаа-шинэ санаа-загварчлал-гүйцэтгэл гэсэн тойрог дарааллаар тодорхой төслийн ажлыг гүйцэтгэх мэдлэг

Ур чадвар:

  • Шинжлэн судлах, асуудал шийдвэрлэх чадвар
  • Туршилт хийх, мэдлэг бүтээх чадвар
  • Системтэйгээр удирдлагын түвшинд сэтгэн бодох чадвар
  • Хувь хүний хандлага, байнга суралцах чадвар
  • Ёс зүйтэй байх, хариуцлагаа ухамсарлах чадвар
  • Багаар ажиллах, харилцааны ур чадвар
  • Дизайны шийдлийн гадаад орчин ба нийгмийн хүрээнд хэрхэн  нөлөөлөхийг ойлгох чадвар
  • Дизайны шийдлийн үйлдвэр ба бизнесийн хүрээнд хэрхэн нөлөөлөхийг ойлгох чадвар
  • Төлөвлөх, хэрэгжүүлэх, үйл ажиллагаанд оруулах чадвар

Төгсөөд ажиллах ажлын байр: Төгсөгч нь барилгын үйлдвэрлэлийн салбарт барилга байгууламжийн интерьер, экстерьер дизайнер, барилга архитектур зураг төслийн техникч, удирдах албан тушаалд мэргэшсэн чиглэлээр ажиллах боломжтой.