Бизнес удирдлагын тэнхим

1996 оны 3 дугаар сард Гэгээрлийн Яамны 133 тоот зөвшөөрлийн дагуу Бизнес менежментийн тэнхим анх байгуулагдан өнөөдөр 24 дэхь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. 2010 оноос  Бизнес Удирдлагын тэнхимийн мэргэжлийн хөтөлбөрүүд өргөжин одоогийн байдлаар бакалаврын 6 хөтөлбөр, магистрын 1 хөтөлбөр, докторын 1 хөтөлбөр хэрэгжүүлж байна. Тэнхимийн эрхэм зорилго: “Олон улсын хөгжлийн чиг хандлагад нийцсэн, хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх мэдлэг, чадвартай, хувь хүний хувьд төлөвшсөн мэргэжилтэн бэлтгэн гаргах сургалт, судалгаа, инновацийн төв байна”

 

Багшлах бүрэлдэхүүн

Тэнхимийн эрхлэгч

Б.Оюунсүрэн

Доктор (Ph.D.) 

b.oyunsuren@iuu.edu.mn    

Ахлах багш

О.Бурмаа

Доктор (Ph.D.)

o.burmaa@iuu.edu.mn

Ахлах багш

Х.Сэлэнгэ

Доктор (Ph.D.)

kh.selenge@iuu.edu.mn

Багш

Квон Ёнь Сон

Доктор (Ph.D.)

kwon.yunsun@iuu.edu.mn

Сургалтын албаны дарга

Ахлах багш

Л.Ариунбат

Дэд профессор

l.ariunbat@iuu.edu.mn

Ахлах багш

Ө.Энхтуяагэрэл

Магистр

u.enkhtuyagerel@iuu.edu.mn

Ахлах багш

Л.Гүнжаргал

Магистр

l.gunjargal@iuu.edu.mn

Ахлах багш

Б.Бүжидмаа

Магистр

b.bujidmaa@iuu.edu.mn

Ахлах багш

Т.Ганхуяг

Магистр

t.gankhuyag@iuu.edu.mn

 

 


Сургалт, эрдэм шинжилгээний чиглэл, төсөл хөтөлбөр

  • Сургалтын үйл ажиллагаанд “Үр дунд суурилсан боловсролыг сургалт”-ыг нэвтүүлсэн. Ингэснээр сургалтын үйл ажиллагааг чанаржуулах, суралцагчийн сурах үйлийг дэмжих, багшлах боловсон хүчний чадамжийг дээшлүүлэх зэрэг давуу талыг бий болгож байна.
  • Эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэл “Бизнесийн байгууллагын өрсөлдөх чадварыг сайжруулах”

Хэрэгжүүлж буй хөтөлбөр

Бакалавр түвшний сургалт:

  • Санхүү
  • Банк
  • Нягтлан бодох бүртгэл
  • Маркетинг
  • Бизнесийн удирдлага
  • Менежмент

Магистрын түвшний сургалт:

  • Бизнесийн удирдлага

Докторын түвшний сургалт:

  • Бизнесийн удирдлага

Гадаад хамтын ажиллагаа|

Тус тэнхим нь гадаад, дотоод хамтын ажиллагаагаа дараах чиглэлд хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Үүнд:

  • Багш нарын заах арга зүй, мэргэжил мэргэшлийг сайжруулах үүднээс заах арга зүйн болон төрөл бүрийн сургалт семинарт хамруулах
  • Багш нарыг гадаад дотоодын их дээд сургуульд туршлага судлуулах, хэлний чадавхийг нэмэгдүүлэхэд анхаарах
  • Оюутнуудыг олон улсын болон улсын чанартай томоохон тэмцээн уралдаанд тогтмол бэлтгэж оролцуулах
  • Хэрэгжижи буй  хөтөлбөрийн чиглэлээр гадаад орнуудын их, дээд сургуулиудтай хамтран ажиллах, холбоо тогтоох зэрэг болно.

Нийгмийн хариуцлага

Oюутныг нийгмийн хариуцлагатай, ёс суртахуунтай, хариуцлагатай зөв хүн бэлтгэх зорилгынхоо хүрээнд дараах ажлуудыг  зохион байгуудаг.  

  • Жил бүрийн хавар намрын улиралд “Маркетер” тэмцээнийг зохион байгуулж, энэ хүрээнд хоггүй Улаанбаатар аяныг зохион байгуулсан.
  • Бизнес удирдлагын тэнхимийн багш, оюутан нар ОУУБИС-ийн В байрны хашаанд мод тарьсан.  

Оюутны хөгжлийн хөтөлбөр

Бизнес удирдлагын тэнхимээс зохион байгуулж буй хөтөлбөрт ажил, дугуйлан

  • Шинэ элсэгчдийг хүлээн авах ажиллагаа
  • Танилцах өдөрлөг
  • “Хувь хүний хөгжил “сургалт
  • IUU хамтдаа, спорт өдөрлөг
  • Сагсан бөмбөгийн тэмцээн
  • Маркетер
  • Ажил хэрэгч долоо хоногийн аян
  • Мэргэжил сурталчилах өдөрлөг
  • Оюутны эрдэм шинжилгээний хурал
  • “Оюунлаг оюутан” оюутны эрдэм шинжилгээний дугуйлан

Төгсөгчдийн мэдээлэл

Бизнес менежментийн тэнхим нь 2000 оноос хойш өнөөдрийг хүртэл 1200 гаруй мэргэжилтнийг “Санхүүгийн менежмент”, “Маркетингийн менежмент”, “Нягтлан бодох бүртгэл”, “Аялал жуулчлалын менежмент”, “Үйлдвэрлэлийн менежмент” гэсэн мэргэжлүүдээр хөдөлмөрийн зах зээлд бэлтгэн гаргажээ. Манай тэнхимийн хамт олон төгсөгчдийн ажлын байрны талаарх судалгааг жил бүр тогтмол хийж ирсэн ба төгсөгчидтэйгээ байнгын харилцаа холбоотой хамтран ажилладаг.

Манай төгсөгчдөөс:

  • Батбаатар /BX/  дуучин,  
  • Мөнх-Эрдэнэ “Outlaw” хамтлагчийн ахлагч,
  • Цээсүрэн “Цахиур” группийн маркетингийн албаны дарга,
  • Д.Гантулга “Next electronics” ерөнхий менежер,
  • Б.Тэмүүлэн “Maslow” ХХК-ний захирал,
  • Шижирболд “Жи эс Пэйрл” ХХК-ний гүйцэтгэх захирал,
  • Сэргэлэнбаатар Сонгинохайрхан дүүргийн тохижилт үйлчилгээний газрын дарга,
  • И.Баярсайхан “Доктор авто сүлжээ” ХХК-ний гүйцэтгэх захирлаар тус тус амжилттай ажиллаж байна.

Тэнхимийн хэмжээнд сүүлийн 5 жилийн төгсөгчдийн ажлын байрны статистик нэгдсэн мэдээллээс харвал ажил эрхлэлтийн байдал 86 % -тай,  дахин суралцаж, мэргэжил мэдлэгээ ахиулж байгаа байдал 12%- тай байгаа нь Бизнес менежментийн төгсөгчидийн ажлын байр хангалттай байгааг илтгэж байна.

Бэлтгэж буй хөтөлбөрүүдийн танилцуулга

       1. “САНХҮҮ” 041201

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО

Санхүү мэргэжлийг зах зээлийн шаардлагад нийцүүлэн эзэмшүүлэх, олон улсын түвшинд өрсөлдөхүйц мэдлэг, чадвар, хандлагатай мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

ЭЗЭМШҮҮЛЭХ МЭДЛЭГ, УР ЧАДВАР

Мэргэжлийн мэдлэг

  • Эдийн засаг, бизнесийн удирдлагын ухааны ойлголт, онолын чиг хандлага.
  • Бизнесийн байгууллагын санхүүгийн удирдлагын ерөнхий асуудал
  • Санхүүгийн зах зээл ба санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа.

Мэргэжлийн  ур чадвар

  • Эдийн засаг, математик арга хэрэгсэл ашиглан тодорхой шийдэл гаргадаг байх.
  • Судалгаа шинжилгээнд тулгуурлан, нөхцөл байдлыг үнэлж, оновчтой шийдвэр гаргаx.
  • Эдийн засаг, бизнес, санхүүгийн мэдээлэл өгөгдлийг боловсруулан шинжлэх, хэтийн төлвийг таамаглах.
  • Багаар ажиллах, бусадтай харилцах чадвартай байх.
  • Асуудалд бүтээлч сэтгэлгээгээр хандаж, шинийг эрэлхийлдэг байх.

ТӨГСӨГЧ НЬ ДАРААХЬ АЖЛЫН БАЙРАНД АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ.

  • Санхүүгийн шинжээч
  • Санхүүгийн менежер
  • Банкны  теллер, эдийн засагч
  • Эрсдлийн менежер
  • Зээлийн эдийн засагч
  • Нягтлан бодогч
  • Үнэт цаасны брокер, диллер
  • Хөрөнгө оруулалтын зөвлөх, шинжээч
  • Даатгалын мэргэжилтэн

2. “МАРКЕТИНГ”  041401

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО

Онолын мэдлэг, туршилт судалгааны ур чадвар, арга барил, мэргэжлийн болон нийгмийн чадварыг эзэмшсэн, даяаршсан ертөнцөд өрсөлдөх чадвар бүхий судлаач, мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

ЭЗЭМШҮҮЛЭХ  МЭДЛЭГ, УР ЧАДВАР

Мэргэжлийн мэдлэг

  • Шинжлэх ухааны үндсэн ойлголт, зүй тогтол, хөгжлийн чиг хандлагыг ойлгох
  • Эдийн засаг, математик тооцооллын арга хэрэгслийг ойлгох
  • Нийгэм, хууль эрх зүй, мэргэжлийн ёс зүйн хүрээнд ойлгох

Мэргэжлийн ур чадвар

  • Гүн ухаан, нийгмийн ухаан, байгалийн ухааны үндсэн ойлголт, зүй тогтолд нийцсэн таамаглал, асуудал дэвшүүлж чаддаг байх
  • Эдийн засаг, математикийн арга хэрэгслүүдийг ашиглан тодорхой шийдэл гаргадаг байх
  • Байгууллагын гадаад, дотоод орчныг шинжилж, үнэлэх, нөлөөлж буй хүчин зүйлсийг илрүүлж чаддаг болох
  • Маркетингийн үйл ажиллагааг оновчтой удирдах, гүйцэтгэх, хянах үйл явцад суралцах
  • Хэрэглэгчийн судалгаа хийх, хандлага сонирхол үнэлэх арга зүйг эзэмших

АЖЛЫН БАЙР

  • Маркетингийн менежер
  • Борлуулалтын менежер
  • Реклам, зар сурталчилгааны менежер
  • Стратегийн менежер
  • Бизнесийн байгууллагын дунд төвшний мэргэжилтэн
  • PR менежер
  • Байгууллагын ерөнхий зохион байгуулагч
  • Төлөвлөлтийн албаны мэргэжилтэн

       3.“НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ” 041101

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО

Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн хөтөлбөр нь НББОУС-н дагуу зах зээлийн эрэлт хэрэгцээ шаардлагыг хангасан, дотоод болон гадаад, олон улсын  жишигт нийцэхүйц  мэдлэг, чадвар, дадлыг олгож, боловсролын чанартай үйлчилгээ үзүүлэхэд  оршино.

ЭЗЭМШҮҮЛЭХ МЭДЛЭГ, УР ЧАДВАР

Мэргэжлийн мэдлэг

  • Байгууллагын нягтлан бодох бүртгэлийн бодлого, чиг хандлага
  • НББ-н олон улсын стандарт, СТОУС ба зарчим
  • Хууль эрх зүйн баримт бичиг
  • НББ-н анхан, дунд, ахисан түвшний бүртгэл хөтлөлтийн арга, аргачлал

Мэргэжлийн ур чадвар

  • Нягтлан бодох бүртгэлийг холбогдох хууль, олон улсын стандартад нийцүүлэн бүртгэх, санхүүгийн тайланг гаргаж, тайлагнах.
  • Анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг зохих журмын дагуу хөтлөх, мэдээллийн бүрдүүлэлтийг хянах, үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын төсвийн төлөвлөгөөг зардлын зүйл, нэр төрлөөр төлөвлөн батлуулах, санхүүгийн тайлан мэдээ гаргах, удирдлага болон санхүүгийн тайлан хэрэглэгчдийг шийдвэр гаргахад үнэн зөв мэдээллээр шуурхай хангах.
  • Байгууллагын санхүүгийн тайланг СТОУС-ын дагуу, татварын тайланг Монгол улсын хууль тогтоомжид заасны дагуу хөтлөх, бүрдүүлэх, хянах.
  • Мэргэжлийн ёс зүйтэй байх
  • Ёс зүйн зөв хүмүүжил, төлөвшилтэй байх
  • Тооцоолон бодох, нэгтгэх, шинжлэн дүгнэх

ТӨГСӨГЧ НЬ ДАРААХЬ АЖЛЫН БАЙРАНД АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ.

  • Төрийн үйлчилгээний байгууллагын нягтлан бодогч
  • Бизнесийн байгууллагад нягтлан бодогч
  • Банк, санхүү, даатгалын байгууллагад мэргэжилтэн, мэргэжлийн дагуу
  • Мэргэжлийн хяналтын газар байцаагч
  • Аудитын газар туслах  аудитор, мэргэжилтэн
  • Бусад санхүүгийн байгууллагад санхүүгийн мэргэжилтэн

       4. “БИЗНЕС УДИРДЛАГА” 041301

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО

 Бизнесийн орчны аливаа өөрчлөлтөд оновчтой хариу үйлдэл үзүүлж чадах удирдлагын шийдвэрийг манлайлан хэрэгжүүлдэг, зах зээл дээр өрсөлдөж чадахуйц, шинэлэг сэтгэлгээтэй,   хэлний мэдлэгтэй шинэ үеийн шилдэг менежерийг бэлтгэхэд оршино.

ЭЗЭМШҮҮЛЭХ МЭДЛЭГ, УР ЧАДВАР

Мэдлэг:

  • Хүмүүнлэг, нийгмийн ухаан, гадаад хэл, математик, компьютерийн суурь мэдлэг
  • Санхүүгийн үндсэн мэдлэг болон нягтлан бодох бүртгэл, эдийн засгийн суурь мэдлэг
  • Байгууллагын өмнө тулгамдаж буй асуудлыг олж илрүүлэх, түүнийг шинжлэх ухаанчаар задлан шинжлэх, шийдвэрлэх арга замуудыг тодорхойлж чадахуйц онолын мэдлэг

Чадвар:

  • Бизнесийн орчны судалгаа хийх чадвар
  • Тоон болон чанарын өгөгдлийг боловсруулж шинжлэн дүгнэх чадвар
  • Байгууллагын үндсэн үйл ажиллагааны болон хүний нөөцийн удирдлагын хүрээнд удирдлагын шийдвэр гаргалтанд зориулсан төлөвлөлт хийх, шийдвэр гаргах, тайлан бэлтгэх чадвар
  • Менежмент, эдийн засгийн онолын мэдлэгээ ашиглан судалгаа шинжилгээ хийх таамаглал дэвшүүлэх, харьцуулсан судалгаа, анализ хийх, эдийн засгийн загварчилал ашиглан байгууллагын ирээдүйг тодорхойлох стратегийн баримт бичиг боловсруулах, бизнес төсөл хийх, мэргэжлийн мэдээлэл ашиглаж шинжилгээ хийж бизнесийн үйл ажиллагааны стратегийг тодорхойлох чадамжтай болно.

ТӨГСӨГЧ НЬ ДАРААХЬ АЖЛЫН БАЙРАНД АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ.

  1. Төслийн менежер
  2. Дунд шатны менежер
  3. Төслийн ажилтан
  4. Төлөвлөлтийн менежер
  5. Маркетинг, санхүүгийн менежер
  6. Байгууллагын ерөнхий зохион байгуулагч

       5.“МЕНЕЖМЕНТ /ҮЙЛДВЭРЛЭЛ, ХҮНИЙ НӨӨЦ/”  41302

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО

Эдийн засгийн онол, менежментийн тодорхой мэдлэгийг эзэмшүүлэн  бизнесийн судалгаа, шинжилгээ хийх чадварыг олгоход тус хөтөлбөрийн зорилго оршино.

ЭЗЭМШҮҮЛЭХ МЭДЛЭГ, УР ЧАДВАР

Мэргэжлийн мэдлэг

  • Дэлхийн улс орнуудын аж ахуйн нэгж байгууллага, жижиг дунд, том үйлдвэрлэлийн салбарт ажиллах чадвартай, олон талаар хөрвөн ажиллах бололцоотой, байгууллагын үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн бүх процесст дүн шинжилгээ хийж үнэлэлт дүгнэлт өгөх чадварыг эзэмшсэн байвал зохино.
  • Бизнесийн байгууллагын үйлдвэрлэл үйл ажиллагааны удирдлагын үндсэн асуудалд оролцон шийдвэр гаргах чадварын мэдлэг эзэмшсэн байна.
  • Үйлдвэрлэлийн хүчин чадлыг тодорхойлж, бүтээгдэхүүний нэр төрлийн сонголт хийх, тоног төхөөрөмжийн байршил, чанарын удирдлага, технологийн талаархи системтэй мэдлэгтэй эзэмшсэн байна.
  • Зах зээлийн нөхцөлд үйлдвэрлэлийн үндсэн асуудал, бүтээгдэхүүний хийц загвар, үйлдвэрлэлийн процесс дахь шийдвэрлэх асуудал, төлөвлөлтүүдийг хийж, жижиг дунд үйлдвэр болон холбогдох төр захиргааны байгууллагад бие даан ажиллах мэдлэг чадвар дадлыг эзэмшисэн байна.

Мэргэжлийн ур чадвар

  •  Менежмент /Үйлдвэрлэл/ мэргэжилтэн нь бизнес, үйлдвэрлэлийн чиглэлийн байгууллагын үйл ажиллагааны онцлог,  бүтэц,  үйлдвэрлэлийн технологийг удирдан зохион байгуулах онол арга зүйг эзэмшсэнээр өөрийн байгууллагын онцлог нөхцөлд тохируулан үйл ажиллагаагаа  үр ашигтай эрхлэн хөтлөх мэдлэг, чадвартай байна.
  • Мэргэжилтэн нь аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл, үйл ажиллагаанд мэргэжлийн үүднээс үнэлэлт өгч, ирээдүйн чиг хандлагыг нь тодорхойлон, зөв шийдвэр гаргах чадвар эзэмшсэн байна,
  • Үйлдвэрлэлийн процесс дахь зардлыг тооцох орчин үеийн аргуудыг хэрэглэх, капиталын зардлын бүтэц, ашиглалтанд үнэлэлт өгч оновчтой шийдвэрийг сонгох чадвартай байх,
  • Компаний үйлдвэрлэл, үйл ажиллагааны технологи, чанарын үзүүлэлтүүдэд задлан шинжилгээ хийж зөв дүгнэлт өгсний үндсэн дээр байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бүх талуудын эрх ашгийг харгалзсан оновчтой шийдвэр гаргах арга зүйг эзэмшсэн чадвартай байх

ТӨГСӨГЧ НЬ ДАРААХЬ АЖЛЫН БАЙРАНД АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ.

  • Үйлдвэрлэлийн  менежер,
  • Үйлдвэрийн газрын зохион байгуулагч,
  • Бизнесийн байгууллагын дунд төвшний  менежер,
  • Төрийн захиргааны болон төсвийн байгууллагад үйлдвэрлэл борлуулалтын албаны  мэргэжилтэн
  • Стратегийн менежер
  • Хүний нөөцийн менежер

       6.БАНК  041203

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО

Нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, орчин үеийн санхүүгийн шинжлэх ухааны онол, арга зүйд суурилан судалгаа шинжилгээ хийж үнэлэлт өгөх чадвар бүхий  санхүүчийн ёс зүйтэй, төлөвшсөн зөв хүнийг бэлтгэн гаргана.

ЭЗЭМШҮҮЛЭХ МЭДЛЭГ, УР ЧАДВАР

Мэргэжлийн мэдлэг

  • Банк, санхүүгийн зах зээл ба санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа
  • Банк, санхүүгийн салбар, санхүүгийн байгууллагад учирч болох эрсдэл
  • Мөнгө ба валют, зээлийн харилцааны тухай ойлголт

Мэргэжлийн ур чадвар

  •  Эдийн засаг, математик арга хэрэгсэл ашиглан тодорхой шийдэл гаргадаг байх.
  • Судалгаа шинжилгээнд тулгуурлан, нөхцөл байдлыг үнэлж, оновчтой шийдвэр гаргаx.
  • Эдийн засаг, бизнес, санхүүгийн мэдээлэл өгөгдлийг боловсруулан шинжлэх, хэтийн төлвийг таамаглах.
  • Багаар ажиллах, бусадтай харилцах чадвартай байх.
  • Асуудалд бүтээлч сэтгэлгээгээр хандаж, шинийг эрэлхийлдэг байх.

ТӨГСӨГЧ НЬ ДАРААХЬ АЖЛЫН БАЙРАНД АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ.

  • Нягтлан бодогч
  • Эдийн засагч
  • Зээлийн эдийн засагч
  • Санхүүгийн шинжээч
  • Банкны аудитор
  • Зах зээл судлаач
  • Эрдэм шинжилгэний ажилтан
  • Бусад санхүүгийн байгууллагад эдийн засагч

       7.“БИЗНЕС УДИРДЛАГА” МАГИСТРЫН ХӨТӨЛБӨР

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО

Бизнесийн удирдлагын магистрын хөтөлбөр нь судалгааны онол арга зүйн мэдлэг эзэмшсэн, зах зээлийн эрэлт хэрэгцээг мэдэрч, нийгмийн ухаан, бизнесийн салбарт өрсөлдөх чадвартай мэргэжилтэнг бэлтгэх, хүмүүн капиталыг хөгжүүлэн улс эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэгдэнэ.

Мэргэжлийн мэдлэг

  • Шинжлэх ухааны хийгээд нийгмийн практикийн асуудлууд хурдацтай өөрчлөгдөж буй орчинд бизнесийн бүхий л асуудлыг гадаад болон дотоод хүчин зүйлтэй холбон судалгаа хийх,  судалгааны суурь ойлголтуудыг онол, парадигмуудын үүднээс харьцуулан шинжлэх онол арга  зүйн мэдлэгийг эзэмшүүлнэ.

Мэргэжлийн  ур чадвар:

  • Эдийн засаг, бизнесийн салбарт илүү мэргэшсэн түвшинд онолын болон хавсарга судалгаа хийх, судалгааны анхдагч болон хоёрдогч эх сурвалжууд дээр дүн шинжилгээ хийж үнэлэлт дүгнэлт гарган, бодлого зөвлөмж боловсруулах ур чадварыг эзэмших
  • Бизнесийн орчны судалгаа хийх, тоон болон чанарын өгөгдлийг боловсруулж шинжилгээ хийн дүгнэлт өгөх
  • Бизнесийн харилцааны соёлтой, өөртөө итгэлтэй, сонсох, бичих, илтгэх болон манлайлах ур чадвар
  •  Мэргэжлийн ёс зүйн мэдлэг эзэмшиж, үүргээ ухамсарлан орчин үеийн нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн ажил үйлчилгээ эрхлэх чадварыг эзэмшинэ.

ТӨГСӨГЧ НЬ ДАРААХЬ АЖЛЫН БАЙРАНД АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ.

  • Дээд болон дунд төвшний менежер,
  • Байгууллагын ерөнхий  зохион байгуулагч,
  • Төсөл, төлөвлөлтийн албаны менежер
  • Төрийн захиргааны болон төсвийн байгууллагад мэргэжилтэн

 

 

Ахлах багш

Б.Бүжидмаа

Магистр

b.bujidmaa@iuu.edu.mn