Эдийн засгийн тэнхим

Тус тэнхим нь 2010 онд ОУУБИСургуулийн Эдийн засгийн тэнхим нэртэйгээр байгуулагдаж 10 дахь жилдээ тогтвортойгоор үйл ажиллагаа явуулж байна. Эдийн засгийн тэнхим нь 5 багш, 87 оюутантай эдийн засаг хөтөлбөрөөр хөдөлмөрийн зах зээлд мэргэжилтэн бэлтгэн нийлүүлж байна.

Эдийн засгийн тэнхимийн багшлах бүрэлдэхүүн: 

ЭЗ-ийн тэнхимд  гадаад дотоодын их сургуулиудад эдийн засаг, статистик, хэрэглээний математикийн чиглэлээр магистр, докторын зэрэг хамгаалсан 5 багш, 1 сургалтын туслах ажилтан ажиллаж байна. Багш нарын бүрэлдэхүүнд эрдмийн зэрэг цолтой 2 доктор/Ph.D/,  дэд профессор 2, ахлах багш 3, багш 1 ажиллаж байгаа бөгөөд, мэргэжлийн чиглэлээр дотоод болон гадаадын их сургуулиудад тогтмол мэргэжлээ дээшлүүлэн мэргэшсээр байна.

 

Тэнхимийн эрхлэгч

А.Хандмаа

Доктор/Ph.D/

a.khandmaa@iuu.edu.mn

Ахлах багш

С.Дэлгэрмаа

Магистр

s.delgermaa@iuu.edu.mn

Ахлах багш

Т.Булган

Доктор

t.bulgan@iuu.edu.mn

Ахлах багш

Ц.Энхцэцэг

Магистр

ts.enkhtsetseg@iuu.edu.mn

Багш

В.Отгонжаргал

Магистр

jagaana951@gmail.com

   

 

Сургалт, эрдэм шинжилгээний чиглэл:

Эрдэм шинжилгээ, судалгааны үндсэн чиглэлээ улс орны нийгэм, эдийн засгийн хэрэгцээ, өрсөлдөх чадварын асуудлуудын чиглэлээр нарийвчилсан судалгаануудыг хийж байна.Үүнд:

  • Макро эдийн засгийн бүсчилсэн хөгжлийн бодлого,чиглэл
  • Хөдөлмөрийн нөөцийн оновчтой ашиглалт, үр өгөөжийн асуудал
  • Бүтээгдэхүүний зардал, үнийн бодлого
  • Байгууллагын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх  боломж
  • Эдийн засгийн өсөлт, хөгжлийн асуудлууд
     

Хэрэгжүүлж буй үндсэн хөтөлбөр:   

“Эдийн засаг” бакалаврын сургалтын хөтөлбөр

Эдийн засаг мэргэжлийг эзэмшснээр: Эдийн засгийн онолын мэдлэгээ ашиглан судалгаа шинжилгээ хийх таамаглал дэвшүүлэх, харьцуулсан судалгаа, анализ хийх, эдийн засгийн загварчилал ашиглан байгууллагын ирээдүйг тодорхойлох стратегийн баримт бичиг боловсруулах, бизнес төсөл хийх, мэргэжлийн мэдээлэл ашиглаж шинжилгээ хийж бизнесийн үйл ажиллагааны стратегийг тодорхойлох чадамжтай болно.

Гадаад, дотоод хамтын ажиллагаа: 

ОУУБИС-ийн Эдийн засгийн тэнхим нь БНСУ, ОХУ, АНУ, БНХАУ зэрэг бусад улс орнуудын 92 их дээд сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж байна. 2014 оноос хойш давхардсан тоогоор 34 их, дээд сургуультай хамтын ажиллагааны гэрээ шинээр байгуулсан. БНСУ-ын их дээд сургуулиуд руу оюутан солилцооны хөтөлбөр, оюутны дадлага, уралдаан тэмцээнд оролцох гэх мэт үйл ажиллагааг явуулж байна. Хөтөлбөр хэрэгжүүлэгч тэнхим нь гадаад, дотоодын сургалт, судалгаа, бизнесийн  байгууллагуудтай   хамтран ажилладаг.

Нийгмийн хариуцлага 
Эдийн засгийн тэнхим нь оюутан залууст мэргэжлийн боловсролыг олгохоос гадна, соёл урлаг, спортыг хөгжүүлэх, арга хэмжээ зохион байгуулах,  нийгмийн эмзэг бүлэгт туслах, байгаль эх дэлхийгээ хайрлаж, хамгаалахад чиглэсэн ажлуудыг жил бүр тогтмол зохион байгуулдаг уламжлалтай. Үүнээс дурьдвал:

  • “Суралцах цэвэр цэмцгэр орчинг бий болгоё” уриан дор сургуулийн  дотоод, гадаад орчин төдийгүй, Туул голын сав газрын хог, бохирдлыг  жил бүр цэвэрлэдэг
  • Суралцагсдын бие бялдарыг хөгжүүлэх зорилгоор жил бүр “Эдийн засгийн салбарын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг салбарын нийт оюутны дунд зохион байгуулдаг
  • Нийгмийн эмзэг бүлгийнхэнд чиглэсэн хувцас, суралцах хэрэгсэл, гурил будаа хандивлах аяныг жил бүр өрнүүлэн зохион байгуулж байна
  • “Сайн дурын ном хандивлах өдөр” -ийг жил бүрийн 3-р сард нийт оюутнуудын дунд зохион байгуулдаг
  • Хөдөө орон нутгийн малчдын өвөлжилтөнд туслах зорилготой хандивын аяныг жил бүрийн 1-р сард уламжлал болгон зохион байгуулдаг

Оюутан хөгжлийн хөтөлбөрүүд:
Манай тэнхимээс их, дээд сургуулийн оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон дараах үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж байна. Үүнд:

  • Шинэ оюутан хүлээн авах үйл ажиллагаа
  • Хувь хүн, хөгжлийн сургалт
  • Эдийн засгийн мэргэжил сурталчилах өдөрлөг
  • Эдийн засгийн онол, парктикийн олимпиад
  • Эдийн засгийн асуудлаар эрдэм шинжилгээний хурал, мэтгэлцээн

Үүнээс гадна суралцагчидад Оюунлаг оюутан” судалгааны арга зүй эзэмшүүлэх, эрдэм шинжилгээний ажил бичихэд туслах дугуйлан,  “Эдийн засгийн тойрог” мэргэжлийн суурь мэдлэгийг ахиулах дугуйлангуудыг тус тус тогтмол хичээллүүлж байна.

Төгсөгчдийн мэдээлэл:
Эдийн засгийн тэнхим өнгөрсөн хугацаанд 2019 оны байдлаар 18 удаагийн төгсөлтөөр эдийн засаг мэргэжлээр мэргэшсэн 730 гаруй мэргэжилтэн /бакалавр/ бэлтгээд байна. Манай төгсөгчдийн 24% гаруй нь гадаадын их дээд сургуульд үргэлжлүүлэн суралцаж, банк санхүүгийн салбар, үйлдвэрлэл үйлчилгээний байгууллага, олон улсын болон төрийн захиргааны байгууллага, аж ахуйн хамтарсан нэгжүүдэд хариуцлагатай алба хашиж байна. Хөдөлмөрийн зах зээлд амжилттай ажиллаж байгаа зарим төгсөгчдөөс дурьдвал:

  • 2010 он Э.Энхцацрал “Төрийн банк”-ны салбар хариуцсан захирал,

       Б.Лхагвадолгор “BDSC” хөрөнгийн үнэлгээний газар ахлах мэргэжилтэн

  • 2011 он Б.Баттулга ”Глобал” ХХК-ны ерөнхий захирал,

       С.Бархас “Номин Канстракшн” ХК-ны ерөнхий менежер

  • 2012 он Б.Мөнгөн-Эрдэнэ “ Транс Капитал” компаний ерөнхий захирал ,

       Б.Цолмон “Хас” банкны ахлах эдийн засагч

  • 2013 он Д.Гоо-Марал- Сүлжээний бизнесийн захирал,

       Д.Гантулга Японы хөрөнгө оруулалттай компаний ерөнхий менежер

  • 2014 он Н.Оюун-Эрдэнэ “Мон-Зун-Лунхай” ХХК-д барилгын компанид ахлах менежер

       Ц.Гэрэлээ  “Капитал Хаус” ХХК-ны гүйцэтгэх захиарл

  • 2015 он Б.Чинзориг “Капитал Хаус” ХХК-ны захиарл

       Б.Намнандорж “ Амттай Korean food” япон хоолны ресторны захирал

  • 2016 он Ч.Ундрал “Аз Хур”ХК-ний ерөнхий менежер ,

       Б.Цэрэнбадам ”Хаан” банкны эдийн засагч

  • 2017 он С.Наранбаатар “ Худалдаа хөгжлийн банк” харилцааны менежер,
  • 2018 он Ц.Буяндэлгэр “Сүлдэт Майнинг” барилгын компанид ерөнхий нягтлан, эдийн засагч

       Б.Очир-Эрдэнэ “Хас“ банкинд эдийн засагч

Хөтөлбөрийн танилцуулга

А. Хөтөлбөрийн нэр: Эдийн засаг

     Хөтөлбөрийн индекс: /031101/

Б. Мэргэжлийн тодорхойлолт:

Зорилго: Эдийн засгийн онолын тодорхой мэдлэгийг олгон эдийн засгийн судалгаа, шинжилгээг байгууллагын болон, олон улсын  зах зээлд хийх чадварыг эзэмшүүлэхэд тус хөтөлбөрийн зорилго оршино.

Зорилт: Тус зорилгыг хэрэгжүүлэхийн тулд эдийн засгийн онолын мэдлэгийн микро, макро түвшинд судалж, эдийн засгийн судалгаа, шинжилгээ орчин үеийн програм хангамжийн тусламжтайгаар байгууллагын болон олон улсын түвшний судалгаа, шинжилгээг хийх арга зүйг эзэмшихээс гадна, хувь хүний зөв хандлагыг мэргэжлийн хичээлийн хамтаар  өндөр түвшинд эзэмшүүлэн, сургана.

Үр дүн: Эдийн засгийн онолын мэдлэгтэй, судалгаа шинжилгээний арга барил эзэмшсэн, аливаа байгууллагын үйл ажиллагаанд судалгаа шинжилгээ хийж дүгнэлт өгөх ирээдүйн прогнозыг урьдчилан таамаглах чадвартай зах зээлийн ажлын байрны шаардлага хангасан мэргэжилтэн  бэлтгэгдэнэ.

В. Мэргэжлийн эрэлт хэрэгцээ, давуу тал:

         Улмаар Дэлхийн олон улс оронтой  дипломат харилцаа тогтоон улс төр, эдийн засаг, соёлын бүх салбарт хамтран ажиллаж гадаадын хөрөнгө оруулалттай бизнесийн байгуулага компаниуд олширсон байгаа нь эдийн засгийн мэргэжилтэй чадварлаг ажилтан шаардлагатай байгааг харуулж байна. Монгол Улсын татвар төлөгч байгууллагын бүртгэлиийн судалгаанаас үзэхэд манай оронд 112 орны 13498 гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 70,0 хувь нь уул уурхай, геологи хайгуул, 20.0 хувь нь худалдаа, нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэдэг бол 0.5 хувь нь боловсрол, соёлын байгууллага байна гэж судалгаа харуулжээ. Энэхүү судалгаанаас үзвэл гадаадын хөрөнгө оруулалттай бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг компани жилээс жилд олширч байгаа  бөгөөд  гадаад хэлний өндөр  мэдлэгтэй, эдийн засгийн мэдлэгийг шинжлэх ухааны  үндэслэлтэй судалсан, үндэсний болон байгууллагын үйл ажиллагаанд  судалгаа шинжилгээ хийж дүгнэлт гаргах чадвартай мэргэжилтэн шаардагдаж байна.

Г.Эзэмших мэдлэг, ур чадвар:

  • Орчин үеийн нийгэм, эдийн засаг, соёлын хөгжлийн түвшинд хүрэхүйц мэдлэг, ур чадвартай, бие хүний хөгжлийн өв тэгш хандлагатай, микро, макро түвшний эдийн засгийн асуудлуудыг системтэй судлах чадвар бүхий мэргэжлтэн бий болгох
  • Бизнесийн байгууллагын эдийн засгийн тооцоо шинжилгээ хийн, цаашдын үйл ажиллагаа төлөвлөх шийдвэр гаргах чадварыг олгох
  • Судалгаа шинжилгээний тоон болон чанарын аргуудыг мэргэжлийн түвшинд эзэмшихээс гадна, орчин үеийн програм хангамж дээр ажиллах чадварыг олгох
  • Олон улсын эдийн засгийн асуудлуудыг урьдчилан судалж, дотоод зах зээлийн өөрчлөлт хандлагыг урьдчилан харах онол, арга зүйн мэдлэгийг эзэмших
  • Нийгэм, эдийн засгийн хүчин зүйлийн нөлөөллийг судлан, зах зээлийн хэрэгцээг тодорхойлон үндэсний, байгууллагын,  бизнесийн хүрээнд ёс зүй, эрх зүйн хэм хэмжээг сахин үнэнч шударга ажиллах, хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэх
  • Эдийн засгийн мэргэжлээр суралцах хугацаандаа англи болон  солонгос хэлний  анхан шатнаас дунд  шат хүртэлх мэдлэг, ур чадварыг олгож, олон улсын түүх, соёл, ёс заншил, сэтгэлгээг сайтар таньж мэдсэн олон улсын байгууллагад ажиллах чадварлаг  боловсон хүчин болгох

Д.Төгсөөд ажиллах ажлын байр:

Эдийн засгийн мэргэжлээр төгсөгчид нь төрийн болон бизнесийн байгууллагуудад ахлах, дунд шатны менежер, нягтлан бодогч, эдийн засагч, төслийн болон бүх чиглэлийн менежерээр амжилттай ажиллахаас гадна олон улсын зах зээлд мэдлэг чадварын хувьд тэнцэн ажиллаж байгаа төгсөгчид цөөнгүй байна. Төгсөгчид нь банк, санхүүгийн болон бизнесийн, төрийн байгууллагад эдийн засагч, нягтлан бодогч,  удирдах шатны төлөвлөлт хийх, аль ч шатны менежерийн  ажлын байранд хөрвөн ажиллах боломжтой юм.