Нийгмийн ажлын тэнхим

Тус тэнхим нь нийгмийн хэрэгцээнд үндэслэн 2013 оны 09 дүгээр сарын 01 өдрийн сургуулийн ерөнхий захиралын №100 тоот тушаалаар байгуулагдан Нийгмийн ажилтан  мэргэжлээр оюутан суралцуулж байна.Манай орны хэмжээнд 10 гаруй  их, дээд сургуулиудад нийгмийн ажилтан бэлтгэж байна. Үүний дотор Солонгосын хөрөнгө оруулалттай Олон Улсын Улаанбаатарын Их Сургууль нь  хөгжингүй орны жишгээр нийгмийн халамж, хамгааллын хүрээнд “Нийгмийн ажил” мэргэжлийн хөтөлбөрөөр

  • Хүүхэдтэй ажиллах нийгмийн ажил
  • Нийгмийн халамж, үйлчилгээгээр мэргэшүүлэн бакалаврын түвшинд оюутан суралцуулж байна.

Мэргэжилтэн бэлтгэхийн зэрэгцээ  судалгаа, сургалт, сайн дурын нийгмийн үйлчилгээний  чиглэлээр нийгэмд идэвхтэй, олон талын үйл ажиллагаа явуулж байна.
Тэнхимийн эрхлэгч доктор  Б.Сүх-Очир,   зөвлөх багш доктор профессор Т.Намжил болон шинжлэх ухааны доктор-1, нийгмийн ажлын доктор-1 докторант-2, магистр -1 нийт 5 багшийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Багшлах бүрэлдэхүүн:

Тэнхимийн эрхлэгч

Б.Сүх-Очир

ШУ-ны Доктор (Sc.D), профессор

b.sukhochir@iuu.edu.mn

Ахлах багш

Д.Мягмарсүрэн 

Магистр  

d.myagmarsuren@iuu.edu.mn

Зөвлөх багш

Т.Намжил

ШУ-ны Доктор (Sc.D), профессор

t.namjil@iuu.edu.mn

Г.Цэцэгмаа

Магистр

g.tsetsegmaa@iuu.edu.mn

Ц.Энхтүвшин

Магистр

Гэр бүл судлалын төв судлаач багш

ts.enkhtuvshin@iuu.edu.mn

   

Тэнхимийн багш нар гэр бүл судлал, хүүхэд судлал, нийгмийн халамж судлалын чиглэлээр ном бүтээл гаргах, судалгаа шинжилгээ хийж байна. Гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, оюутны оролцоог идэвхжүүлэх, багш нарын чадварыг байнга нэмэгдүүлэх зорилгоор  БНСУ-ын Сөүлийн Эмэгтэйчүүдийн их сургууль ОХУ-ын Дорнод Сибирийн Удирдлага Технологийн Их сургуулийн Нийгмийн ажлын тэнхимүүдтэй хамтран ажиллаж “Багш, оюутны туршлага солилцох хөтөлбөр”-ийг жил бүр зохион байгуулж ажилладаг.


Тэнхимийн дэргэд оюутны өөрийн удирдлагын “Тэнхимийн оюутны зөвлөл”-ийг ажлуулж байна. Мөн оюутны “Сайн дурын нийгмийн үйчилгээний төв”-ыг бусад их дээд сургуулиудын түшиц төв болгох зорилготой ажиллаж байна. Оюутнууд сургуулийн хэмжээний уралдаан тэмцээнд жил бүр амжилттай оролцдог.
Одоогоор 4 дахь төгсөлт хийж 100 гаруй мэргэжилтэнг бэлтгэж төгсгөсөн байна. Төгсөгчид Хөдөлмөр, Нийгмийн халамжийн ерөнхий газар, түүний харъяа газрууд, аймаг, дүүрэг, сум, хорооны нийгмийн хөгжлийн болон нийгмийн халамжийн ажилтан, сургуулийн нийгмийн ажилтан, бусад төрийн бус байгууллага, Олон улсын байгууллагуудад ажиллаж байна.

Бидний зорилго
ХАМТЫН ОРОЛЦОО-ИДЭВХ-ЧАРМАЙЛТ

Олон улсын нийгмийн ажлын холбоо, Нийгмийн ажлын сургуулиудын холбооны ерөнхий чуулганаас 2014 онд олон улсын нийгмийн ажлын тодорхойлолтыг баталсан юм. Үүнд “Нийгмийн ажил нь нийгмийн өөрчлөлт, хөгжил, хүмүүсийн нэгдмэл байдал, чадваржуулалт буюу эрх мэдэлжүүлэх үйл явцыг хөхүүлэн дэмждэг практик үйл ажиллагаанд суурилсан мэргэжил бөгөөд шинжлэх ухааны салбар юм. Нийгмийн шударга ёс, хүний эрх, хамтын хариуцлага, ялгаатай байдлыг хүндэтгэх зэрэг нь нийгмийн ажлын үндсэн зарчмууд болно.  Нийгмийн ажил нь нийгмийн шинжлэх ухаан, хүмүүнлэг, нийгмийн ажил хийгээд уугуул иргэдийн мэдлэгт тулгуурлан хүмүүсийн сайн сайхан байдлыг хангах, амьдралын сорилт бэрхшээлийг даван туулахад нийгмийн бүтэц, үйл ажиллагаатай  хүмүүсийг холбох замаар тэдэнтэй хамтран ажиллана хэмээн заасныг баримтлан D 092301 индекстэй “Нийгмийн ажил” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж байна.

“Нийгмийн ажил” хөтөлбөр нь орчин үеийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг хангах чадвар бүхий мэргэжилтнийг бэлтгэх зорилгыг дэвшүүлж энэ  хүрээнд  шинжлэх ухаанд суурилсан хүмүүнлэг, нийгмийн халамжийн чиглэлээр сургалт, үйлчилгээ үзүүлэх, мэргэжлийн өндөр түвшинд ажиллах мэдлэг, чадвар хандлага эзэмшүүлж, ажлын байран дээрээ хөгжих, шинжлэх ухааны ололт, мэдээлэл харилцааны дэвшлүүдийг хэрэглэж чаддаг, мэргэжлийн болон хувь хүний ёс зүйтэй, хариуцлагатай мэргэжилтэн болгон бэлтгэх үзэл баримтлалыг эрхэм болгож ажилладаг.

Дэлхийн улс орнуудын эдийн засгийн хэв шинж өөрчлөгдөж байгааг үндэслэн “Мэдлэгийн зуун” хэмээх ойлголт бий болж, мэдлэгийг бусад бүх нөөц баялагаас илүү тухайн улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх гол хүчин зүйл хэмээн үзэх болжээ. Хөдөлмөрийн зах зээлийн ажлын байрны эрэлт хэрэгцээ нь мэдлэгт суурилсан, инноваци шингэсэн технологи, шинэ санаа, бүтээгдэхүүн, үйлчилгээ, бүтээлч сэтгэлгээ, шинэ үеийн техник, технологийг богино хугацаанд эзэмших чадвартай, идэвхтэй, зөв хандлагатай мэргэжилтэнг эрэлхийлэх болсон. Үүнтэй уялдан хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг хангах чадвар бүхий мэргэжилтэнг бэлтгэх “Нийгмийн ажил” хөтөлбөрийн үзэл баримтлал нь онолын  мэдлэгийг бүрэн эзэмшсэн, практик ур чадвартай, өөрийгөө байнга хөгжүүлэх чадамжтай, шинжлэх ухааны ололт амжилт, мэдээлэл харилцаа холбооны хурдацтай хөл нийлүүлэн хөгжиж чаддаг, мэргэжлийн болон хувь хүний ёс зүйтэй, нийгмийн хариуцлагатай мэргэжилтэнг бэлтгэх үзлийг гол баримтлалаа болгон тодорхойлон ажиллаж байна.

“Нийгмийн ажил” хөтөлбөрөөр 2016 оноос нийгмийн ажилтнуудыг зах зээлд бэлтгэн гаргаж Монгол улсын хөдөлмөрийн зах зээлд хувь нэмрээ оруулсаар байна. “Нийгмийн ажил” сургалтын хөтөлбөрийн агуулгын өөрчлөлтийг хийхдээ зөвхөн үр дүнд суурилсан боловсролын хандлагад тулгуурлаад зогсохгүй багш буюу сургалтын байгууллагад тулгуурласан уламжлалт хандлагын давуу талыг хослуулан хэрэгжүүлж байна.БМИҮЗ-д “Нийгмийн ажил” мэргэжлийн бакалаврын сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлэх зорилгоор ОУУБИС-ийн Ерөнхий захирлын тушаалаар ажлын баг байгууллагдан төлөвлөгөөний дагуу ажилласан.

Мөн түүнчлэн 2014 оноос эхлэн явагдаж байгаа дээд боловсролын шинэчлэлийн хүрээнд сургалтын хөтөлбөрийг зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн боловсруулах, чанарын баталгаажилтыг дотоод чанарын хяналтаар бататгах, багшийн чадавхыг тогтмол сайжруулах, сургалт, судалгаа, орчин нөхцөлийг сайжруулах үйл ажиллагааг чиглүүлэн ажиллаж байна.
Үүний тодорхой жишээ нь тус хөтөлбөрийг дотоодын магадлан итгэмжлэлд оруулахаар шинэ шалгуурын дагуу өөрийн үнэлгээний тайлангаа бичиж Магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлд хүргүүлээд байна. Тус хөтөлбөр нь дотоодын магадлан имгэмжлэлийн шинэчилсэн шалгуур үзүүлэлтийг бүрэн хангаж байна гэж магадлан итгэмжлэлийн өөрийн үнэлгээний тайлан бичсэн комиссын зүгээс үзэж байна.
Монгол Улсад төрийн байгууллагуудад 4000 гаруй нийгмийн ажилтан ажиллаж байгаа ч тэдний 70 орчим хувь нь мэргэжлийн бус хүмүүс байна. (Эх үүсвэр: Үйлчилгээний чанарыг-амьдралын чанарт. ОУЭШХ ХНХЯ) Нийгмийн халамжийн тухай хуульд засаг захиргааны нэгжийн хүн амын тоо, байршил, нягтралаас хамаарч нийгмийн халамжийн үйлчилгээг сум, хороо зэрэг анхан шатны бүх нэгж, байгууллагуудад ажиллах нийгмийн ажилтны тоог нэмэгдүүлэх, зохион байгуулалтаар хангахыг заасан билээ. Үүнийг дагалдан Нийгмийн хамгааллын стратегийн баримт бичигт нийгмийн халамжийн ажилтнуудыг 2020 онд 600, 2021 онд 640, 2022 онд 660 орон тоогоор тус тус нэмэгдүүлэхээр тусгасан байна. Учир дэлхийн нийтийн жишгээр 400 хүнд 1 нийгмийн ажилтан байх стандарт мөрдөгдөж байгаа бөгөөд Монгол улсад 10000 хүнд нэг нийгмийн ажилтан оногдож байна. Үүнийг бусад улс орнуудтай харьцуулан харвал цаашид нийгмийн ажлын мэргэжлийн өсөн нэмэгдэх хэрэгцээг харж болох юм.|

                       Нэг нийгмийн ажилтанд оногдох үйлчлүүлэгчийн тоо

Эх үүсвэр: Нийгмийн улсын судалгааны ерөнхий газар. БНСУ

Өнөө цагт иргэд нийгмийн ажилтнаас материаллаг тусламжаас илүү үйлчилгээ хүсдэг болсон нь нийгмийн ажилтан хэмээх мэргэжлийн үнэ цэнэ, үнэт зүйлийг иргэд, олон нийт зөвөөр ойлгож, хүлээж авч байгаагийн илэрхийлэл юм. Үүнийг улам сайжруулахын тулд мэргэжлээ сайтар эзэмшсэн мэргэжилтнүүдийг бэлтгэж ажиллуулах шаардлагатай байна. Тиймээс нийгмийн ажилтан бэлтгэх дээд боловсролын хөтөлбөрийн агуулга нь суралцагчдад шинжлэх ухаан, технологи, нийгэм хүмүүнлэгийн тодорхой чиглэлээр сургалт үйлдвэрлэл үйлчилгээний хүрээнд мэргэжлийн өндөр түвшинд ажиллах, бие хүн өөрийгөө нээж хөгжүүлэх мэдлэг чадвар, хандлага эзэмшүүлж соёлыг төлөвшүүлэхэд чиглэж байна.
Хүн төрөлхтний хөгжлийн явцад хүмүүс хоорондын харилцаа, дэмжлэг ихээхэн чухалчлагдаж байгааг Дэлхийн эдийн засгийн форумаас 2018 онд зохион байгуулсан “Ирээдүйн ажил мэргэжлийн судалгаа-2018” -наас харж болно. Энэхүү судалгаа нь дэлхийн 9 бүс нутгийн 20 улсад хийгдсэн бөгөөд эдийн засгийн үйл ажиллагааны 12 салбарын ААНБ болон ажиллагчдыг хамруулсан байна. Харин энэхүү судалгаагаар хүнийг хөгжүүлэх болон тэдэнтэй ажиллах чиглэлийн болон тоон өгөгдөлтэй ажилладаг мэргэжлүүдийн эрэлт нэмэгдэж байгааг тодорхойлжээ. Жишээ нь: БНСУ-ын  Нийгмийн ажлын байрны өсөлт хэрэгцээ шаардлага нь жил тутамд 7,5% өсөж 2020 онд нийгмийн ажлын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг бүхий л байгууллагад яг нийгмийн ажлын 1,000,000-аас илүү ажлын байр үүсэх төлөвтэй байна.
Ажлын байр хамгийн их өсөж байгаа мэргэжлүүд / 2020 он хүртэлх 1,000 хүн тутмыг % -р/

Жагсаалт

Мэргэжил

2010 он

2020 он

Олон жилийн дунджыг хувилсан байдал

‘11~‘20

1

Нийгмийн ажилтан

489

1,037

7,5

2

Бизнесийн чиглэлийн ажилтан

165

340

7,3

3

Урлаг спортын чиглэл

109

192

5,6

4

Үйлчилгээний салбар

382

616

4,8

5

Эрүүл мэндийн үйлчилгээ

664

1,069

4,8

6

Даатгал санхүүгийн ажилтан

130

206

4,6

7

Бичлэг*Аудио Тв ажил

48

72

4,2

8

Барилга,Инженер,Шу салбар

268

398

3,8

9

Хэвлэл

245

358

3,8

10

Бизнес эрхлэгч

858

1,229

3,6

Судалгааг авсан газар: /Солонгосын хөдөлмөр эрхлэлтийн мэдээ мэдээллийн төв болон Боловсон хүчний ирээдүйн төлөв ТББ/

“Нийгмийн ажил” мэргэжлийн хөтөлбөрөөр оюутны мэдлэг, ур чадвар, хандлагат хүрэх үр дүн

Хөтөлбөрөөр эзэмшүүлэх мэдлэг (knowledge)

К.1. Нийгмийн ажлын онолын хүрээ:

           К.1.1. Монгол гэр бүл, хүн ам, хүний эрх, хүүхэд, нийгмийн халамж, үйлчилгээний талаарх,

           К.1.2. Хувь хүний хөгжлийн онол

           К.1.3. Психодинамикийн онол

           К.1.4. Танин мэдэхүйн онол

К.2. Нийгмийн асуудал, үзэгдлийг хэрхэн судлах, шинжлэх

           К.2.1. Нөхцөл байдлын үнэлгээ хийх, үйлчилгээний төлөвлөгөөг боловсруулах

           К.2.2. Гэр бүлд үзүүлэх нийгмийн ажлын үйлчилгээ

           К.2.3. Нийгмийн ажилтны сэтгэлзүйн бэлтгэл, харилцааны арга техник

           К.2.4. Нийгмийн ажлын үйлчилгээний үнэлгээний төрөл, загварууд

К.3 Нийгмийн ажлын арга зүйн асуудлууд

           К.3.1. Олон нийт, бүлэгтэй ажиллах арга техник

           К.3.2. Хүчирхийлэлтэй гэр бүлд үзүүлэх үйлчилгээ, хүүхэд хамгаалал

           К.3.3. Хувь хүнттэй ажиллах, харилцаа холбоо тогтоох үйлчилгээг хүргэх нь

           К.3.4.  Хөгжлийн бэрхшээлтэй хүнд үзүүлэх  үйлчилгээний зарчим, үндсэн асуудлууд

           К.3.5 Бодлого, баримт бичиг боловсруулахад оролцох, дүн шинжилгээ хийх

Хөтөлбөрөөр эзэмшүүлэх мэргэжлийн ур чадвар (abilities)

а.1. Нийгмийн ажлын үйлчилгээг хувь хүн, гэр бүл, байгууллага, олон нийтэд хүргэх арга замыг оновчтой тодорхойлох

            а.1.1 Үйлчилгээний төлөвлөлт хийх, хэрэгжүүлэлтийн үе шатыг системтэй зохион байгуулах

            а.1.2. Хувь хүнтэй ажиллах арга зүй үе шатыг төлөвлөх

            а.1.3.   Олон нийттэй ажиллах арга зүй

            а.1.4. Үйлчилгээг үзүүлэхэд шаардагдах загвар, стратегиуд

а.2. Нийгмийн ажлын үнэт зүйлс, ёс зүйн зарчмуудыг ашиглах

а.2.1. Нийгмийн ажлын ёс зүй, түүний хоёрдмол байдал

а.2.2 Нийгмийн ажилтны сэтгэлзүйн бэлтгэл, харилцаа, хандлага

а.2.3. Нийгмийн хамгааллын салбарт инноваци ашиглах

а.3. Оролцоог чухалчилах сэтгэлгээг хөгжүүлэх

            а.3.1 Олон нийтийг чадваржуулах

            а.3.2. Гэр бүл, хүүхдийн  асуудлыг шийдвэрлэхэд олон нийтийг татан оролцуулах

            а.3.3. Сайн дурын үйлчилгээг хүргэх

Хөтөлбөрөөр эзэмшүүлэх хувь хүний ур чадвар, хандлага

х.1. Үзэл бодлоо зөв илэрхийлдэг, бусдын үзэл бодолд хүндэтгэлтэй ханддаг

            х.2. Өөрийгөө хөгжүүлдэг, өөртөө итгэлтэй, зоригтой

            х.3. Ёс зүйтэй, цагийн менежменттэй ажиллах

            х.4. Үнэлэлт, дүгнэлт хийж, шинийг эрэлхийлэгч байх

Төгсөгчдийн уулзалт, өдөрлөг

Тэнхим төгсөгчид рүүгээ чиглэсэн сургалт, семинарыг төгсөгчдийн холбоо зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ нь төгсөгчдийн холбооны үйл ажиллагааг тогтмол, тасралтгүй эргэх холбоогоор явуулах тэнхимийн бодлого юм. Төгсөгчидтэй харилцаа холбоогоо идэвхжүүлэх зорилгоор салбарын төгсөгчдийн холбооны цахим груп, мөн тэнхимийн төгсөгчдийн холбооны цахим групуудийг ажиллуулж байна.

Хөтөлбөр хэрэгжүүлэгч тэнхимийн төгсөгчдийн групп

Тэнхимийн хэмжээнд уг төгсөгчийн групт нийт 90 гишүүн идэвхтэй байна. Цаашид төгсөгчдийн холбооны үйл ажиллагааг тогтмол явуулахын тулд төгсөгчдийн холбооны удирдах зөвлөл ажиллаж байна.