Солонгос хэлний боловсролын тэнхим

Зорилго: Монгол улс болон бусад улсад үйл ажиллагаа явуулж буй солонгос хэлний боловсрол, сургалтын байгууллага, солонгос хэл суралцаж буй иргэдэд Солонгос хэлний боловсролын үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн болон харилцааны өндөр ур чадвартай боловсон хүчин бэлтгэх

Зорилт

  • Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын дундаас дээд шатны түвшний мэдлэг чадвар эзэмших.
  • Солонгосын хэл соёл, түүх, ёс заншил, сэтгэлгээ, орчуулгын талаарх тодорхой мэдлэгийг эзэмших.
  • Солонгосоос монгол, монголоос солонгос төрөл бүрийн эх бичвэр, материалыг амаар болон бичгээр орчуулах мэдлэг, чадварыг эзэмших.
  • Солонгосын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн мэргэжилтэн авах нөхцөл шаардлага хангасан итгэмжит боловсон хүчин болох.
  • Мэргэжлийн мэдлэг боловсролоо ашиглан нийгэм, хамт олноо манлайлагч нийгмийн зүтгэлтэх.
  • Зөв бие хүн болон төлөвшиж, олон улсын зах зээлд эрэлт хэрэгцээтэй даяаршсан мэргэжилтэн болох.

Тэнхимийн үйл ажиллагааны зураглал

Тэнхимийн давуу тал:

  • Солилцооны оюутнаар БНСУ-д суралцах боломжтой
  • Солонгос хэлний зуны вакум сургалттай
  • Солонгос хэл сурах сургалтын орчин сайтай (БНСУ-ын их дээд сургуультай хамтарсан)
  • Кредит дүйцүүлж, шилжин ирж суралцах боломжтой
  • Кредит системээр 3.5 жил сураад төгсөх боломжтой
  • Хавсарга мэргэжлийн хөтөлбөртэй
  • Оюутны төрөл бүрийн тэтгэлэгтэй
  • Оюутны тохилог дотуур байртай
  • БНСУ-ын 100%-ийн хөрөнгө оруулалттай
  • Гадаадын 80 гаруй их дээд сургуультай хамтын ажиллагаатай
  • Солонгос судлалын төвтэй
  • Смарт сургалтын ангитай
  • Топик (TOPIK), бийрэн бичгийн дугуйлан
  • БНСУ-ын Кёнхи алсын зайны сургуульд суралцах боломжтой (Хос мэргэжлээр)

Багшлах бүрэлдэхүүн

Тус тэнхим нь боловсрол судлалын доктор 2, утга зохиолын доктор 1, хэл шинжлэлийн доктор 1, боловсрол судлалын докторант 1, солонгос хэлний боловсрол судлалын докторант 1, хэл шинжлэлийн докторант 1, магистр 1 багшийн бүрэлдэхүүнтэй сургалтын үйл ажиллагаа явуулж байна. 

Тус тэнхимийн багш нарын хэрэгжүүлж ирсэн төсөл хөтөлбөр:

A.Дотоодын байгууллагатай хамтарсан

  • “Солонгос хэлний дээд шатны соёлын хичээл”,  6 теле хичээл, Боловсрол суваг телевизийн Эрдэм студи, 2011.09-2011.10.

  •  “Хөгжингүй орон болохын нууц” номын солонгосоос монгол орчуулагчаар, БСШУЯ-ны төсөл, 2012-2013.

  • Олон нийтэд Солонгос хэлийг хялбар, сонирхолтой, шинэлэг аргаар заах  “SODAR” аргыг боловсруулан хөгжүүлж байна. “SODAR” facebook page (26,000 дагалдагчтай) https://www.facebook.com/SODARkorean/

  • Солонгос хэлний “Алсын зайн сургалт, анхан шат 1-40” (Боловсрол телевиз, 2016) https://www.facebook.com/iuu.koreanlanguage/videos/1883204805286675/?v=1883204805286675

  • "Монгол-Солонгос толь бичиг" Улаанбаатар дээд сургууль солонгос судлалын төв (2004) хамтын бүтээл.

  • “세종한국어1” 워크북 (Сэжун солонгос хэл1 сурах бичгийн workbook), Шин Чан Ян, Алтанчимэг, Оюунгэрэл багш нарын хамт, УБ., УБИС., 2013

  • “세종한국어 2” 워크북 (Сэжун солонгос хэл2 сурах бичгийн workbook), Ким На Ра, Жан Ён А, Должин  багш нарын хамт, УБ., УБИС., 2014.

B.Гадаадын байгууллагатай хамтарсан

  • “Монгол Солонгос хэлний толь бичиг зохиох төсөл”-д судлаачаар, 2007-2009,  БНСУ-ын “Солонгос Судлалын Төв Хүрээлэн”-тэй хамтарсан.
  • “Гэрээ орхисон минь” уран зохиолын номын солонгосоос монгол хэлний орчуулагчаар, 2010-2012, БНСУ-ын “СУЗХ”-тэй хамтарсан.
  •  “Солонгос үлгэр” 11 ном -ын орчуулгын хянагчаар, БНСУ-ын Үндэсний Хэл Соёлын Хүрээлэнтэй хамтарсан, 2011.
  • “Монгол Солонгос хэлний мэргэжлийн нэр томьёоны үгсийн толь бичиг зохиох төсөл”-д судлаачаар, 2011.12-2014, БНСУ-ын “Солонгос Судлалын Төв Хүрээлэн”-тэй хамтарсан.
  • “Сэжон Хангүго дасгалын ном 1” БНСУ-ын Сэжонхаг жэйдан-тай хамтарсан төсөл солонгос, монгол хэлний орчуулгын хянагчаар ажилласан. 2014.08-2015.
  •  “Сэжон Хангүго дасгалын ном 4” БНСУ-ын Сэжонхаг жэйдантай хамтарсан төсөл солонгос, монгол хэлний орчуулгын хянагчаар ажилласан. 2014.08-2015.01.
  • ‘SAVE THE CHILDREN’ олон соёлт гэр бүлд айлчлан заах солонгос хэлний төсөл (2009~2010) хамтын бүтээл.
  • “Монгол ардын үлгэр” анимейшн-орчуулга, Үнжинь(Woongjin Foundation) олон соёлт гэр бүлд зориулсан хөгжмийн нэвтрүүлэг(2010) хамтын бүтээл.
  • “Монгол ардын үлгэр” анимейшн хүүрнэгч/narration/ (Woongjin Foundation)  олон соёлт гэр бүлд зориулсан хөгжмийн нэвтрүүлэг(2010) хамтын бүтээл. http://www.wjf.kr/broadcast/main.aspx
  • Олон орны толь бичгийн /солонгос-монгол толь бичиг/ орчуулга ба хяналт, БНСУ хэл шинжлэлийн хүрээлэн(2010-2011) хамтын бүтээл. https://krdict.korean.go.kr/mon/dicSearch/search?nation=mon&nationCode=1&mainSearchWord
  • Солонгосын бага сургуулийн сурагчдад олон орны соёлын талаарх мэдлэг олгох хөтөлбөрийн монгол талын зөвлөх, Сөүл хотын захиргаа, Хосолмол соёлт гэр бүлийг дэмжих төв(2012) хамтын бүтээл.
  • "Монгол суралцагсдад зориулсан солонгос хэлний анхан шат 1-10", БНСУ-ын Чуншин их сургуулийн TOPIK сургалтын төвтэй хамтарсан бүтээл (2012). https://www.youtube.com/watch?v=qUZPdJa5xY0&t=6
  • "Монгол суралцагсдад зориулсан солонгос хэлний дунд шат 1-10", БНСУ-ын Чуншин их сургуулийн TOPIK сургалтын төвийн онлайн сургалт (2012).
  • 'TOPIK KOREA' 1-6, БНСУ-ын Чуншин их сургуулийн TOPIK сургалтын төвтэй хамтарсан онлайн сургалт (2012) www.youtube.com/watch?v=3M6Xhidafl8
  • БНСУ-ын боловсролын суваг болох EBS радиотой хамтран бэлтгэсэн олон орны хэлээр сурах солонгос хэл - /몽골어로 배우는 한국어/.  https://home.ebs.co.kr/fmdurian/main
  • БНСУ-д суралцаж буй монгол оюутнуудад зориулсан цуврал семинар (Солонгос хэл бүтээлчээр сурах арга, ТOPIK-т хэрхэн бэлдэх вэ, диплом бичих явц), 2017-2018 он, Сөүл хот, Cafe Nomads.
  • “Солонгос хэлийг содон аргаар” онлайн хичээлүүд (MDone интернет радиотой хамтарсан), 2016 он. https://www.youtube.com/watch?v=n8VWlhh3M0I
  • “Солонгос хэлийг содон аргаар” онлайн хичээлүүд (Solongos Cafe-тай хамтарсан), 2017 он  https://www.youtube.com/watch?v=HvuF_KJWzaI
  •  Солонгосын ‘Сэжон институт’-ын дэмжлэгээр ‘Сэжон солонгос хэл’1-4 сурах бичгийн workbook 1-4 номыг шинээр хийх судалгааны төсөл 2014.8-2014.12

Нийгмийн хариуцлага

  • “Солонгос хэлний дээд шатны соёлын хичээл”,  6 теле хичээл, Боловсрол суваг телевизийн Эрдэм студи, 2011.09-2011.10.
  • Олон нийтэд солонгос хэл сурахад дэмжлэг үзүүлэх зорилго бүхий SODAR page болон youtube дээр байрлуулсан солонгос хэлний хичээл/Б.Ариунбаатар багшийн хичээл 30-40 мянган үзэгч; Б.Туяа багшийн хичээл 93 мянган үзэгч/
  • 2018-2019 онуудад Багшийн Мэргэжил Дээшлүүлэх Институтээс зохион байгуулсан сургалтуудад “Багшийн мэргэжлийн хөгжлийн чиг хандлага”, “Багш гадаад хэлнй чадамжаа дээшлүүлэх боломж арга зүй” сэдвээр 3000 орчим багш нарт лекц уншсан.
  • МҮИС-д суралцаж буй солонгос магистр, доктрантуудад “Судалгааны арга зүй”, “Боловсролын шинэ чиг хандлага” “Харьцуулсан боловсрол судлал” хичээлүүдийг орж/2019-2020 он/ Монголд ажиллаж амьдарч буй солонгосчуудын хөгжилд хувь нэмэр оруулж байна.
  • 2019 оны 10 сараас 2020 оны 1 сард Монгол Улсын Шүүх эмнэлгийн хамт олон (20 хүн)-д солонгос хэлний хичээл заасан.

Оюутны хөгжлийн хөтөлбөрүүд

  • Ханъгыл их наадам
  • Солонгос хэлний ярианы тэмцээн
  • Солонгосын соёлын өдөрлөг
  • Спорт өдөрлөг
  • Оюутны эрдэм шинжилгээний хурал
  • Ажиглах, туршин заах, багшлах дадлага
  • Тоpik-т бэлтгэх дугуйлан
  • Хувь хүний хөгжил - семинар

Төгсөгчдийн мэдээлэл(шилдэг төгсөгчид)

Тус тэнхимийн төгсөгч Б.Туяа, Т.Түвшинбаяр, Ц.Нарангэрэл, Б.Ариунбаатар, Б.Алтай, Г.Баярмаа, Ц.Баярмаа нар эзэмшсэн мэргэжлээрээ гадаад, дотоодын их, дээд сургуульд амжилттай ажиллаж байна. Төгсөгч Б.Туяа, Б.Ариунбаатар нар БНСУ-ын Ионсей их сургуульд засгийн газрын тэтгэлэг, Ионсей их сургуулийн тэтгэлгээр тус тус суралцаж, боловсрол судлалын докторын зэрэг хамгаалж ирээд одоо төрөлх сургуульдаа багшилж байна. Төгсөгч Ц.Нарангэрэл, Т.Түвшинбаяр нар БНСУ-ын Зүүн Сөүлийн их сургуульд гадаадад оюутнуудад солонгос хэл зааж байна. Төгсөгч Г.Баярмаа хэл шинжлэлийн доктор бөгөөд өдгөө Солонгос судлалын үндэсний хүрээлэнд нэг жилийн хугацаатай судалгаа хийж байна. Төгсөгч Ц.Баярмаа БНСУ-ын Ихуа эмэгтэйчүүдийн их сургуульд солонгос хэлний боловсрол судлалын мэргэжлээр докторын зэрэг хамгаалж ирээд Отгонтэнгэр их сургууль багшилж байгаа бол төгсөгч Б.Алтай сургуульдаа мэргэжлээрээ ажиллаж байгаад Сөүлийн их сургуулийн солонгос хэлний боловсрол судлалын докторантурт 100%-ийн тэтгэлэгтэйгээр суралцаж байна.

Бэлтгэж буй хөтөлбөрийн танилцуулга:

 Хөтөлбөрийн нэр, индекс

 Боловсрол судлалын судалгааны магистр/Е01110101

Мэргэжлийн тодорхойлолт
Боловсрол судлал судалгааны магистр хөтөлбөрийн зорилго нь боловсрол судлалын шинжлэх ухааны онол, арга зүйн системтэй мэдлэг эзэмшсэн, Монгол улсын боловсролын салбарт хувь нэмэр оруулах мэргэжлийн өндөр чадамжтай магистрын түвшний мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Мэргэжлийн эрэлт хэрэгцээ, давуу тал 
Боловсрол судлал хөтөлбөрөөр магистрын сургалт нээх зах зээл, нийгмийн эрэлт хэрэгцээ байгаа эсэх, байгаа бол ямар чиглэлээр мэргэшин суралцахыг хүсэж байгааг мэдэхийн тулд ЕБС-ийн бага, дунд, ахлах ангийн багш, сургалтын менежер, гүйцэтгэх захирлаас судалгаа авахад судалгаанд хамрагсдын 79% нь ахисан түвшний сургууль(магистр)-д элсэн суралцах хэрэгцээ, шаардлага байна гэж үзсэн нь байна. Боловсрол судлалын хөтөлбөрөөр суралцахыг хүсэж байгаа бол ямар чиглэлээр мэргэшихийг хүсэж байна вэ гэсэн асуултад гадаад хэл заах арга зүй 31%, боловсролын менежмент 30%, сургалтын хөтөлбөр судлал 11%, боловсролын үнэлгээ 8%, боловсролын сэтгэл судлал 7%, боловсролын эрх зүй 3%, боловсролын хүн судлал 3% байгаа ба бусад мэргэшүүлэх чиглэлээр суралцахыг хүсэж буй нь 7% байна. Судалгааны үр дүнгээс харахад боловсролын сэтгэл судлал, боловсролын үнэлгээ, боловсролын эрх зүй, боловсролын эдийн засаг гэх мэт бусад мэргэшүүлэх чиглэлээс илүү боловсролын менежмент, гадаад хэл заах арга зүй, сургалтын хөтөлбөр судлалаар мэргэшүүлэх зах зээл, нийгмийн эрэлт хэрэгцээ байна гэж үзэж байна.

Нийгэм, зах зээлийн эрэлт хэрэгцээ болон гадаад, дотоодын ижил, төстэй хөтөлбөрүүдийн чиг хандлага, мөн өөрийн сургуулийн нөөц бололцоонд түшиглэн “ГАДААД ХЭЛ ЗААХ АРГА ЗҮЙ”, “БОЛОВСРОЛЫН МЕНЕЖМЕНТ”, “СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР СУДЛАЛ” гэсэн 3 чиглэлээр мэргэшүүлэхийг зорьж байна. Тус хөтөлбөрөөр суралцан төгсөгч нь нь ерөнхий боловсролын сургуулийн багш, сургалтын менежер, хичээлийн зохицуулагч гэх мэт ажил, үүргийг гүйцэтгэгч байж болох ба эдгээр төгсөгчид нь суралцахуйн үр дүнд эзэмшсэн судалгаа, шинжилгээ хийх арга барил, сурагчдын сэтгэл зүй, гадаад хэл, соёлын мэдлэг дээрээ үндэслэн сургалтын үйл ажиллагааг үр дүнтэй, оновчтой зохион байгуулах чадвартай болно.

Эзэмших мэдлэг, чадвар

Хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хөтөлбөрийн агуулгад тус хөтөлбөрөөр төгсөгчийн эзэмшсэн байх мэдлэг, ур чадвар, хандлагыг дараах байдлаар тодорхойлоод байна.

Хөтөлбөрийн суралцахуйн үр дүн (PLO)

1. Хөтөлбөрөөр эзэмшүүлэх мэдлэг

  1. Судалгаа хийх, эссэ бичих онол, арга зүй

k.1.1. Шинжлэх ухааны судалгааны хөгжил, цаашдын чиг хандлага, онол, арга зүйн мэдлэг

k.1.2. Боловсролын судалгааны хөгжил, цаашдын чиг хандлага, онол, арга зүйн мэдлэг

k.1.3. Англиар судалгааны эссэ бичих онол, арга зүйн мэдлэг

  1. Боловсрол судлалын үндсэн онолын мэдлэг

k.2.1. Боловсрол судлалын онол

k.2.2. Боловсролын философийн үндсэн ойлголт

  1. Боловсролын менежментийн онол, арга зүйн мэдлэг

k.3.1. Боловсролын удирдлагын онол, арга зүйн мэдлэг

k.3.2. Боловсролын манлайллын онол, арга зүйн мэдлэг

k.3.3. Боловсролын хүний нөөцийн менежментийн онол, арга зүйн мэдлэг

  1. Сургалтын хөтөлбөр судлалын онол, арга зүйн мэдлэг

k.4.1. Сургалтын хөтөлбөр судлалын онолын үндсэн мэдлэг

k.4.2. Сургалтын хөтөлбөр боловсруулалт ба хэрэгжүүлэлттэй холбоотой үндсэн мэдлэг 

k.4.3. Сургалтын хөтөлбөрийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох

  1. Боловсролын түүх, сэтгэл судлалын мэдлэг

k.5.1. Боловсролын түүхийн үндсэн ойлголт

k.5.2. Боловсролын сэтгэл судлалын үндсэн ойлголт

  1. Боловсрол судлалын хавсарга судалгааны үндсэн ойлголт

k.4.1. Харьцуулсан боловсрол судлалын онол, арга зүйн мэдлэг

k.4.2. Насан туршийн боловсролын онол, арга зүйн мэдлэг

k.4.3. Сургалтын үнэлгээний онол, арга зүйн мэдлэг

k.4.4. Сургалтын технологийн онол, арга зүйн мэдлэг

  1. Гадаад хэл эзэмших, заах онол, арга зүйн мэдлэг

k.7.1. Гадаад хэл сургалтын онол

k.7.2. Гадаад хэл эзэмшихүйн онол

k.7.3. Гадаад хэлний заах арга зүй

2. Хөтөлбөрөөр эзэмшүүлэх чадвар

  1. Эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, судалгааны мэдээлэл боловсруулах
  2. Англиар судалгааны эссэ бичих, сэдвийн дагуу судалгаа хийх чадвар эзэмших  
  3. Бие хүний төлөвшил, хөгжлийг судлах, боловсролын философийн чиг хандлагыг тодорхойлох 
  4. Боловсролын түүхэн хөгжлийн явцад дүгнэлт хийх
  5. Сургалтын хөтөлбөр, сургалтын үнэлгээний арга, технологийг төлөвлөх, хэрэгжүүлэх 
  6. Боловсролын онол, үзэл баримтлал, баримт бичигт дүн шинжилгээ хийх
  7. Сургалтын үйл ажиллагааны үр дүнд дүн шинжилгээ хийх, өөрийн байр сууриа илэрхийлэх
  8. Эзэмшсэн онол, арга зүйн мэдлэгийг бодитоор ашиглахад суралцах
  9. Гадаад хэлний онол, заах арга зүйг сургалтад ашиглах, судалгаа хийх
  10. Багаар ажиллах

3. Хөтөлбөрөөр эзэмшүүлэх хувь хүний хандлага

х.1  Аливаа асуудалд танин мэдэхүйн аргууд, ялангуяа логик, хийсвэрлэлтийн арга барилыг эзэмшихэд туслах

х.2  Судалгааны тайлан, үр дүнг нэгтгэхэд онол, арга зүйн уялдаа холбоо, нэгдлийг хангах, үнэн

зөв, бодитой тайлбар дүгнэлт хийх хандлагатай болох

х.3  Асуудалд бүтээлч сэтгэлгээгээр хандаж, шинийг эрэлхийлдэг байх

х.4  Бусдын санал бодлыг хүндэтгэн сонсдог, багын ажил нь тухайн хувь хүн болгоны хариуцлагаас ихээхэн шалтгаалдаг гэдэг ухамсрыг төлөвшүүлэх

х.5  Өөрт ногдсон ажлыг цаг тухайд нь чанартай гүйцэтгэж сурах хандлагыг төлөвшүүлэх

х.6 Улс орнуудын боловсролыг түүх, нийгэм, улс төр, эдийн засгийн хам хүрээнд ойлгож, нөхцөл байдал онцлогийг хүндэтгэх

х.7 Боловсролтой холбоотой төрийн болон олон улсын байгууллагын бодлого, үйл ажиллагаанд ул үндэстэй, шүүмжлэлт болон бүтээлч сэтгэлгээгээр хандах

х.8 Боловсролд философи сэтгэлгээгээр хандаж, боловсролын хөгжлийн хэтийн чиг хандлагыг зөв тодорхойлох.

х.9 Үнэлгээний ажлыг гүйцэтгэх үед тулгарах хуулийн болон ёс зүйн үүрэг хариуцлагыг ухамсарлах.

Төгсөөд ажиллах ажлын байр

  • ЕБС-ийн бага ангийн багш
  • ЕБС-ийн дунд ангийн багш
  • ЕБС-ийн ахлах ангийн багш
  • ЕБС-ийн гадаад хэлний багш
  • ЕБС-ийн хичээлийн эрхлэгч
  • ЕБС-ийн дэд буюу гүйцэтгэх захирал
  • сургалтын менежер
  • хичээлийн зохицуулагч
  • сургалтын хөтөлбөрийн мэргэжилтэн