Аялал жуулчлалын менежментийн тэнхим

Байгуулагдсан он, түүхэн замнал

“Аялал жуулчлалын менежмент”-ийн тэнхим нь тус сургуулийн ууган тэнхимүүдийн нэг болох “Бизнес удирдлага”-ын тэнхимээс 2019 онд тусгаарлан, бие даан үйл ажиллагаагаа явуулж буй тэнхим юм. Хэдийгээр тэнхим бүтэц, зохион байгуулалтын хувьд харьцангуй шинэ тэнхим боловч, бид “Аялал жуулчлалын менежмент” хөтөлбөрөөр 2004 оноос эхлэн тасралтгүй сургалт явуулж, 2008 оноос хойш уг хөтөлбөрөөр жил бүр төгсөлт хийж, нийт 11 удаагийн төгсөлтөөр 160 гаруй мэргэжилтэн бэлтгэн төгсгөсөн туршлагатай хамт олон юм. 2020 оны 02 дугаар сарын 01-ний байдлаар 68 оюутан, 3 үндсэн багшийн бүрэлдэхүүнтэйгээр сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.  

Бүрэлдэхүүн

“Аялал жуулчлалын менежмент” хөтөлбөрийг хэрэгжүүлэн, оюутан суралцагчдад сургалт, судалгаа шинжилгээний үйлчилгээ үзүүлж буй багш нарын хувьд бизнес менежмент, аялал жуулчлалын чиглэлээр мэргэшсэн 3 докторант багш ажиллаж байна. Тэнхимийн багш нар мэргэжлийн чиглэлээр гадаад дотоодын их дээд сургуулиудад тогтмол мэргэжил, мэдлэгээ дээшлүүлэн мэргэшиж байна.

 

Тэнхимийн эрхлэгч
 

Б.Мөнгөнтуул
 

b.munguntuul@iuu.edu.mn

Ахлах багш
 

А.Мөнх-Эрдэнэ
 

a.munkherdene@iuu.edu.mn

 

Ахлах багш
 

Ким Жи Сон
 

kim.jiseon@iuu.edu.mn

 

 


Сургалт, эрдэм шинжилгээний чиглэл, төсөл хөтөлбөр

Бид сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны үндсэн чиглэлээ Монгол Улсын аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадварын асуудлуудад голчлон чиглүүлж, нарийвчилсан судалгаануудыг хийж байна. Үүнд:

·     Монгол Улсын аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадвар

·     Монголын аялал жуулчлалын салбарын үйлчилгээний чанарын асуудал

Олон улсын аялал жуулчлалын чиг хандлага гэсэн үндсэн чиглэлээр судалгаа шинжилгээний ажлуудыг тогтмолжуулж байна.

Гадаад дотоод хамтын ажиллагаа

Аялал жуулчлалын менежментийн тэнхим нь сургалт, судалгааны ажлаа олон улсын түвшинд хүргэх үүднээс гадаад дотоод хамтын ажиллагаагаа дараах чиглэлд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүнд:

  • Багш нарын заах арга зүй, мэргэжил мэргэшлийг сайжруулах үүднээс заах арга зүйн болон төрөл бүрийн сургалт семинарт хамруулах
  • Багш нарыг гадаад дотоодын их дээд сургуульд туршлага судлуулах, хэлний чадавхийг нэмэгдүүлэхэд анхаарах
  • Оюутнуудыг олон улсын болон улсын чанартай томоохон тэмцээн уралдаанд тогтмол бэлтгэж оролцуулах
  • Аялал жуулчлалын менежмент хөтөлбөрийн чиглэлээр гадаад орнуудын их, дээд сургуулиудтай хамтран ажиллах, холбоо тогтоох зэрэг болно.

Нийгмийн хариуцлага

Бид сургалт, эрдэм шинжилгээний ажлаас гадна оюутны сэтгэхүй, оюун ухаан, бие бялдар, ёс суртахуунд бүхэлд нь нөлөөлж, нийгмийн хариуцлагатай, ёс суртахуунтай зөв хүн бэлтгэх зорилгынхоо хүрээнд дараах ажлуудыг тогтмол зохион байгуудаг.   

  • Жил бүр хавар намрын улиралд “Явган аялал” зохион байгуулж, энэ хүрээнд зөв зохистой байгальд ээлтэй аялах, хоггүй аялах аяныг зохион байгуулж, сурталчилдаг.  
  • Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Танилцах өдөрлөг”-ийн хүрээнд нийгэмд чиглэсэн ажлуудыг, тухайлбал “Мод тарих аян”-ыг зохион байгуулдаг.

Оюутны хөгжлийн хөтөлбөрүүд

“Залуу аялагч” клуб

Бид аялал жуулчлалын менежмент мэргэжлээр суралцаж буй оюутнуудын Монгол орны аялал жуулчлалын байгалийн болон түүх соёлын томоохон үзмэр нөөцүүдийг жуулчдад таниулан хөрвүүлэх чадвартай болох, аялал зохион байгуулах  үед тохиолдож болох аливаа эрсдлээс  урьдчилан сэргийлэхэд шаардлагатай арга хэмжээг авах чадвар эзэмших, аялалын маршрут зохиож, хэмжилт хийх, байршил тодорхойлох зэрэг мэргэжлийн технологи арга ажиллагаа, хэрэглэгдэх багаж хэрэгсэлтэй   биечлэн танилцаж,  аюулгүй ашиглах чадварыг эзэмших, хүрээлэн буй байгаль орчин, экологийн тэнцвэрт байдлыг хадгалан хамгаалах идэвхи оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Залуу аялагч” клубыг 2009 онд анх үүсгэн байгуулж, клубын үйл ажиллагаа, ажиллах зарчим, зорилго зорилтыг тодорхойлон одоог хүртэл тогтвортой ажиллуулж байна.  

“Залуу аялагч” клубын үйл ажиллагааны хүрээнд IUU tourism management пэйж хуудас нээн ажиллуулж, клубын үйл ажиллагаа, аялал жуулчлалын салбарын мэдээ, мэдээлэл, зар сурталчилгааг түгээж, оюутнуудын  мэргэжилдээ дур сонирхолтой болгох, бие даан үйл ажиллагаа явуулах ур чадварыг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Уг клубын үйл ажиллагааны хүрээнд оюутнуудын дунд улирал бүр 2-3 танилцах аялалууд, мэргэжлийн сургалтууд, хөтөчлөх дадлага, салбартаа амжилттай ажиллаж буй төгсөгчидтэй хийх уулзалтууд зэрэг ажлуудыг тогтмол явуулж байна.

“Гранд Тур” аялал жуулчлалын улсын олимпиад

Аялал жуулчлалын мэргэжлийн ангийн оюутнууд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг GRAND TOUR аялал жуулчлалын улсын олимпиадад 2010 оноос хойш тасралтгүй амжилттай оролцож ирсэн.

Ж. Төгсөгчдийн мэдээлэл

Бид “Аялал жуулчлалын менежмент” хөтөлбөрөөр 2004 оноос эхлэн сургалт явуулж, 2008 онд анхны төгсөлтөө хийсэн. 2008 оноос хойш уг хөтөлбөрөөр тасралтгүй жил бүр төгсөлт хийж, нийт 11 удаагийн төгсөлтөөр 160 гаруй мэргэжилтэн бэлтгэн төгсгөсөн бөгөөд төгсөгчдийн ажил эрхлэлтийн хувь жил бүр тогтмол нэмэгдэж байна.

Бэлтгэж буй хөтөлбөрүүд

Хөтөлбөрийн нэр:               Аялал жуулчлалын менежмент

Индекс:                                 041304                                               

Хөтөлбөрийн зорилго:  Дэлхий дахины нийтлэг хандлага,  экологийн баримжаа, эдийн засгийн тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн аялал жуулчлалыг  үр ашигтай бие даасан салбар болгон хөгжүүлэхэд шаардлагатай өөрийн орны өвөрмөц баялаг, нөөцийг бодитойгоор үнэлэн, дэлхий дахинд зөвөөр таниулан зохистой ашиглах, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх чадвар эзэмшсэн аялал жуулчлалын менежмент мэргэжлээр бакалаврын зэрэг эзэмшсэн аялал жуулчлалын менежер бэлтгэн гаргахад хөтөлбөрийн зорилго чиглэгдэнэ.

Хөтөлбөрийн зорилт

  • Аялал жуулчлалын нөхцөл, нөөцийг бодитойгоор үнэлэн, зохистой ашиглах, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх онолын мэдлэг олгох  
  • Олон улсын аялал жуулчлалын зах зээлд ажиллах мэдлэг, чадвар эзэмшсэн аялал жуулчлалын менежер бэлтгэн гаргах
  • Мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг хэрэгжүүлдэг, нийгмийн хариуцлагаа ухамсарладаг, шударга, зөв хүнийг бэлтгэх
  • Олон улсын аялал жуулчлалын зах зээлд ажиллах, хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэх

Мэргэжлийн тодорхойлолт

Аялал жуулчлалын менежмент мэргэжил эзэмшсэн мэргэжилтэн нь ерөнхий болон мэргэжлийн суурь боловсролыг сайтар судалж эзэмшсэн мэргэжлийн бэлтгэл сайтай, онолын мэдлэгээ практикт хэрэглэх чадвартай, мэргэжлээ байнга дээшлүүлж байдаг, гадаад хэлний өндөр мэдлэгтэй , шинжлэх ухааны ололт амжилт, мэдээлэл харилцаа холбооны хурдацтай хөл нийлүүлэн хөгжиж ажиллаж чаддаг, хөдөлмөрийн зохион байгуулалт, хүнтэй ажиллах арга барилыг эзэмшсэн өөрийн мэргэжлийн эрхэлж буй албан үүрэгтэй холбогдсон асуудлыг бие даан болон санал боловсруулж шийдвэрлүүлэх чадвартай иргэний өндөр соёлтой, мэргэжлийн ёс зүйг удирдлага болгон ажилладаг мэргэжилтэн байна.

Мэргэжлийн эрэлт хэрэгцээ, давуу тал

Аялал жуулчлалын салбар нь дэлхий дахины орчин үеийн хөгжлийн ерөнхий чиг хандлага болж буй байгаль орчинд ээлтэй ногоон үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар тогтвортой хөгжих хандлагатай хамгийн их уялдаж байгаа салбарын нэг юм. Өдгөө зах зээлийн хүрээгээрээ дэлхийд тэргүүлэгч үйлдвэрлэлийн нэгд зүй ёсоор тооцогдож буй аялал жуулчлалын салбарт, дэлхийн 7 хүн тутмын нэг хэрэглэгч нь болж, тэдгээрт үйлчлэхээр 11 хүн тутмын нэг нь ажиллаж, 260 гаруй сая хүнийг ажлын байраар хангаж, нийт худалдаа эргэлтийн 6 хувийг дангаараа бий болгож, дотоодын нийт бүтээгдэхүүний 9 хувийг бүрдүүлж байна.

Энэхүү өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах аялал жуулчлалын хүний нөөцийг бүрдүүлэх, аялал жуулчлалын үйлдвэрлэлийн шаардлагатай мэргэжлийн ур чадвар бүхий ажилтан бэлтгэх зайлшгүй шаардлагын улмаас энэхүү хөтөлбөрийг бид хэрэгжүүлж байна.

“Аялал жуулчлалын менежмент” хөтөлбөрөөр төгсөгчийн эзэмших мэдлэг, ур чадвар

  • Дээд боловсролтой мэргэжилтэний зайлшгүй эзэмшвэл зохих шинжлэх ухааны ерөнхий суурь мэдлэг
  • Эдийн засгийн онол, бизнес удирдлага, зохион байгуулалт, бодлого төлөвлөлт, бизнесийн хууль эрх зүй, бизнесийн харилцааны ёс зүй, бизнес эдийн засгийн англи хэл, санхүү мөнгө зээл, маркетингболон  судалгааны аргазүй зэрэг мэргэжлийн суурь мэдлэг
  • Дэлхийн болон Монголын аялал жуулчлалын хөгжлийн өнөөгийн чиг хандлагыг тодорхойлон тэрхүү чиг хандлагад нийцсэн аялалыг бие даан зохион байгуулахад шаардлагатай онолын үндсэн мэдлэг болон аялалын үед тохиолдож болох аливаа эрсдэлээс сэргийлэхэд  шаардлагатай мэргэжлийн мэдлэг
  • Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай хязгаарлагдмал нөөцүүдийг хамгийн үр дүнтэй байдлаар зөв зохистой ашиглаж,  тэдгээрийг аялал жуулчлалын үйл ажиллагаанд татан оролцуулах, жуулчдын шинэ сонирхолын мотивыг бий болгох боломжуудыг нээн илрүүлж, аялал жуулчлалын эргэлтэнд оруулж үр ашигтай ашиглаж сурах чадвар
  • Аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулахад шаардлагатай эрх зүйн харилцаа, энэ харилцаанд оролцогч объект болон субъектын эрх зүйн харилцааг зохицуулах чадвар зэрэг болно.

Төгсөөд ажиллах ажлын байр

Аялал жуулчлалын менежментийн бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн нь компани аж ахуйн нэгжүүдэд аялал жуулчлалын менежер, аялал зохион байгуулагч, аялалын хөтөч, жуулчны баазын менежер, зочид буудлын зохион байгуулагч, төрийн захиргааны болон төсвийн байгууллагад аялал жуулчлалын бодлого зохицуулалтын мэргэжилтэн болон  эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэн гүйцэтгэнэ.