МЭРГЭЖЛИЙН ТАНИЛЦУУЛГА
Олгох зэрэг- Бакалавр
Суралцах хугацаа -4 жил
Сэтгэл судлал мэргэжлээр суралцсанаар сэтгэл судлалын шинжлэх ухааны талаарх олон улсын хөгжлийн чиг хандлага, онол, арга зүй, хувь хүн болон гэр бүл, хүүхдийн сэтгэл зүйн асуудлуудаар шинжлэх ухааны судалгаа, дүн шинжилгээ хийх, сэтгэл зүйн зөвлөгөө туслалцаа үзүүлэх чадвартай мэргэжлийн сэтгэл судлаач болох юм.
ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ
Орчин үеийн зах зээлийн эрэлт хэрэгцээг хангах чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэх Сэтгэл судлал хөтөлбөрийн үзэл баримтлал нь онолын мэдлэгийг бүрэн эзэмшсэн, түүнийгээ практикт хэрэглэх ур чадвартай, өөрийгөө мэргэжлээрээ болон хувийн чадамжаар байнга хөгжүүлэх чадамжтай, шинжлэх ухааны ололт амжилт, мэдээлэл харилцаа холбооны хурдацтай хөл нийлүүлэн хөгжиж чаддаг, мэргэжлийн болон хувь хүний ёс зүйтэй, нийгмийн хариуцлагатай мэргэжилтэн болох чиг хандлага, үзлийг гол баримтлалаа болгон тодорхойлсон. Дээрх үзэл баримтлал нь тухайн мэргэжлээр суралцаж буй оюутан бүрийг хөгжүүлэх, төлөвшүүлэх сургалтын үйл явцын шийдэл, онцлогт тохирсон ба сэтгэл судлалын үндсэн онол, үзэл санаанд тулгуурлан, сургалтын орчин нөхцөл бүрдүүлэн, сургалтын нээлттэй агуулга, арга зүйгээр хэрэгжүүлэхээр тусгасан.
ЭНЭХҮҮ МЭРГЭЖЛЭЭР СУРАЛЦСАНААР ДАРААХ МЭДЛЭГ
ЧАДВАРЫГ ЭЗЭМШИНЭ.
АЖЛЫН БАЙР
Элсэгчдэд тавигдах шаардлага : Гадаад хэл болон нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээр ЭЕШ өгсөн байх.
Утас. 9978-2686, 9916-6850, 9910-5317