Courses Images

Гадаад хэлний багш /солонгос/

Зорилго: Монгол улс болон бусад улсад үйл ажиллагаа явуулж буй солонгос хэлний боловсрол, сургалтын байгууллага, солонгос хэл суралцаж буй иргэдэд Солонгос хэлний боловсролын үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн болон харилцааны өндөр ур чадвартай боловсон хүчин бэлтгэх

Зорилт

  • Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын дундаас дээд шатны түвшний мэдлэг чадвар эзэмших.
  • Солонгосын хэл соёл, түүх, ёс заншил, сэтгэлгээ, орчуулгын талаарх тодорхой мэдлэгийг эзэмших.
  • Солонгосоос монгол, монголоос солонгос төрөл бүрийн эх бичвэр, материалыг амаар болон бичгээр орчуулах мэдлэг, чадварыг эзэмших.
  • Солонгосын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн мэргэжилтэн авах нөхцөл шаардлага хангасан итгэмжит боловсон хүчин болох.
  • Мэргэжлийн мэдлэг боловсролоо ашиглан нийгэм, хамт олноо манлайлагч нийгмийн зүтгэлтэх.
  • Зөв бие хүн болон төлөвшиж, олон улсын зах зээлд эрэлт хэрэгцээтэй даяаршсан мэргэжилтэн болох.

Тэнхимийн давуу тал:

  • Солилцооны оюутнаар БНСУ-д суралцах боломжтой
  • Солонгос хэлний зуны вакум сургалттай
  • Солонгос хэл сурах сургалтын орчин сайтай (БНСУ-ын их дээд сургуультай хамтарсан)
  • Кредит дүйцүүлж, шилжин ирж суралцах боломжтой
  • Кредит системээр 3.5 жил сураад төгсөх боломжтой
  • Хавсарга мэргэжлийн хөтөлбөртэй
  • Оюутны төрөл бүрийн тэтгэлэгтэй
  • Оюутны тохилог дотуур байртай
  • БНСУ-ын 100%-ийн хөрөнгө оруулалттай
  • Гадаадын 80 гаруй их дээд сургуультай хамтын ажиллагаатай
  • Солонгос судлалын төвтэй
  • Смарт сургалтын ангитай
  • Топик (TOPIK), бийрэн бичгийн дугуйлан
  • БНСУ-ын Кёнхи алсын зайны сургуульд суралцах боломжтой (Хос мэргэжлээр)