Courses Images

Гадаад хэлний багш /англи/

Англи хэлний сонсох, ярих, бичих, орчуулах чадварыг эзэмшсэн, Их Британи болон Америкийн түүх, соёл, ёс заншил, нийгэм-эдийн засгийн талаарх мэдлэгтэй, англи хэлний хичээлийн хөтөлбөр төлөвлөгөө боловсруулан, сургалтыг орчин үеийн шинэ технологиор зохион байгуулдаг, эх хэл соёлоо англи хэл бусад үндэстний хэл соёлтой харьцуулан судалдаг, гадаад хэл заах арга зүй, боловсрол судлалын чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийдэг, өөрийгөө болон бусдыг хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй, бусадтай хамтарч багаар ажилладаг, нийгмийн өөрчлөлтийг мэдэрч, дасан зохицож амьдрах чадвартай, эерэг хандлагатай, харилцааны соёлтой, мэргэжлийн ёс зүйтэй багшийг бэлтгэнэ. 

Мэргэжлийн эрэлт хэрэгцээ, давуу тал

  • Гадаад хэл эзэмших, гадаад хэл заах, амаар болон бичгээр орчуулах, хэлмэрчлэх онолын  мэдлэгийг зайн болон зайн бус аргаар явуулж, түүнд тулгуурласан практик сургалт, дадлагыг явуулдаг.
  • Сургалтын явцад 3 удаагийн шаталсан дадлага ажлыг ажлын байран дээр хийлгэдэг.
  • Англи, америкийн түүх соёлыг мэдлэг олгоно.
  • Эрдэм шинжилгээ судалгааны ажил хийх чадвар эзэмшүүлнэ.
  • Англи хэлний багш болон орчуулагчийн мэргэжил эзэмшсэн оюутнууд ажлын байран дээр хөрвөж ажиллах боломжтой .
  • Хэл шинжлэл, боловсрол судлалын чиглэлээр ОУУБИС-даа болон гадаадад 1+1 хөтөлбөрөөр магистрантаар сурах бололцоотой.
  • Төгсөгчид ОУУБИС-даа магистант, докторантаар суралцахдаа төгсөгчийн хөнгөлөлт эдэлнэ.
  • ОУУБИС–ын бизнесийн удирдлага, гэр бүл судлал, хууль эрхзүй гэх мэт чиглэлээр хөрвөж магистрантаар суралцдаг.

Эзэмших мэдлэг

Англи хэлний багш, орчуулагч

  • Зөв дуудах, үгсийн сан, хэлзүйн хэрэглээний мэдлэг
  • Сонсох, унших, ярих, бичих чадварыг хөгжүүлэх арга зүйн мэдлэг
  • Эрдэм шинжилгээ судалгааны ажил хийх арга зүй
  • Англи хэл, соёлын хүрээний мэдлэг

Англи хэлний багш

  • Боловсрол судлалын үндсэн онолын мэдлэг
  • Боловсролын менежментийн онол, арга зүйн мэдлэг
  • Сургалтын хөтөлбөр судлалын онол, арга зүйн мэдлэг
  • Боловсролын түүх, сэтгэл судлалын мэдлэг
  • Боловсрол судлалын хавсарга судалгааны үндсэн ойлголт
  • Гадаад хэл эзэмших, заах онол, арга зүйн мэдлэг

Англи хэлний орчуулагч

  • Орчуулгын онол, арга зүй
  • Англи монгол орчуулга /аман ба бичиг/
  • Монголоос англи орчуулга/аман ба бичиг/
  • Мэргэжлийн орчуулга /албан бичиг, аялал жуулчлал, бизнес, хууль, анагаах/

Эзэмших чадвар

Англи хэлний багш, орчуулагч

  • Эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, судалгааны мэдээлэл боловсруулах /дараах чиглэл/
    • Гадаад хэл заах арга зүй
    • Орчуулга судлал
    • Зэрэгцүүлсэн хэл шинжлэл
    • Хэл шинжлэл
  • Эзэмшсэн онол, арга зүйн мэдлэгийг бодитоор ашиглахад суралцах
  • Гадаад хэлний онол, заах арга зүйг сургалтад ашиглах, судалгаа хийх
  • Сургалтын хөтөлбөр, сургалтын үнэлгээний арга, технологийг төлөвлөх, хэрэгжүүлэх 
  • Боловсролын онол, үзэл баримтлал, баримт бичигт дүн шинжилгээ хийх
  • Англи монголоор бичгийн  орчуулга хийх
  • Монгол англи  орчуулга хийх
  • Шууд амаар орчуулга хийх /монгол англи, англи монгол/

Төгсөөд ажиллах ажлын байр 

Гадаад болон  дотоодод:

  • Гадаад, дотоодын байгууллагад орчуулагч, хэлмэрч
  • Гадаад харилцааны менежер
  • Гадаад худалдааны ажилтан
  • Экспорт, импортын менежер
  • Музейн тайлбарлагч
  • Аяллын хөтөч
  • СӨБ-д багш
  • ЕБС-д багш
  • МСҮТ-д багш
  • Их, дээд сургуульд багш
  • Гадаад хэлний сургалтын төвд багш
  • Төслийн  ажилтан
  • Хүний нөөцийн ажилтан
  • Эрдэм шинжилгээний ажилтан
  • Төрийн ба хувийн хэвшлийн боловсролын байгууллагад сургалтын менежер
  • Бизнесийн байгуулагад сургалт, хөгжлийн ажилтан, менежер
  • Боловсролын байгууллагад нийгмийн ажилтан
  • Гадаад, дотоодын байгууллагад нарийн бичиг, бичиг хэргийн ажилтан
  • Гадаадын хөрөнгө оруулалттай зочид буудалд ресепшн