Courses Images

Олон улс, орон судлаач /солонгос/

Мэргэжлийн тодорхойлолт
Олон улс, орон судлалын хөтөлбөрийн зорилго нь солонгос хэл соёл, түүх, улс төр, эдийн засаг, газарзүй, зан заншил, угсаатны зүй, нийгэм, аялал жуулчлал гэх мэт солонгос судлалтай холбоотой бүхий л салбарын өндөр түвшний мэдлэгтэй, мэргэжлийн орчуулга хийх чадвартай, өөрийгөө хөгжүүлж, бие даан судалгаа хийх бүрэн чадвартай, улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах боловсон хүчин бэлтгэн гаргах, солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын дундаас дээд шатны түвшний мэдлэг чадварыг эзэмшүүлэхэд оршино. 

Мэргэжлийн эрэлт хэрэгцээ, давуу тал
“Олон улс, орон судлал(Солонгос судлал)” хөтөлбөрийн хэрэгцээ шаардлага нь Монгол Улс ба БНСУ, БНАСАУ-тай нийгэм, эдийн засаг, улс төр, худалдаа зэрэг бүх салбарт хамтран ажиллаж байгаа гадаад бодлоготой уялдаж байдаг. Сүүлийн жилүүдэд БНСУ, БНАСАУ-тай хамтын ажиллагаа өргөжин тэлж байгаа тул нийгэм, эдийн засгийн бүх салбарт судалгаа хийх, орчуулга хийх мэргэжилтэн шаардагдаж байгаад оршино.

Эзэмших мэдлэг, ур чадвар
- Солонгосын хэл соёл, түүх, улс төр, эдийн засаг гэх мэт орон судлалын салбарын тухай мэдлэг, өөрийн орны хувьд ямар ашигтай харилцааг бий болгох боломжтой талаарх онолын мэдлэгтэй болно.
- Олон улсын судалгааны нийтлэг онол аргазүйн чадварыг эзэмшиж, солонгосын утга зохиолын хэлний хэм хэмжээнд амаар болон бичгээр чөлөөтэй илэрхийлэх, солонгос хэлнээ монгол хэлрүү орчуулга хийх, хэлмэрчлэх, судалгаа хийх чадвартай болно.
- Монгол солонгос орны судалгааны аргазүйн дадлыг эзэмшиж, монгол, солонгос хэл бичвэр, түүхэн бичвэр, толь бичиг болон хэлний аливаа үзэгдэлд эрдэм шинжилгээний ажиглалт судалгаа хийх дадалтай, харьцуулсан судалгаа хийх онол аргазүйн мэдлэгийг судлан шинжилж, түгээн дэлгэрүүлэх, дэлхийн Монгол судлал болон Солонгос судлалд өөрийн хувь нэмрийг оруулах хүсэл эрмэлзэл-хандлагатай мэргэжилтэн болно. 

Төгсөөд ажиллах ажлын байр

  • - Монголд суугаа БНСУ ба БНАСАУ-ын элчин сайдын яам
  • - Монгол улс ба БНСУ ба БНАСАУ-ын төрийн байгууллага
  • - Солонгос, Монгол судлалын төвүүд болон хүрээлэнгүүд
  • - Солонгосын хөрөнгө оруулалттай компани, аж ахуйн нэгж
  • - Монгол, солонгосын хамтарсан аж ахуйн нэгж
  • - Солонгос хэлний сургалтын төв
  • - Орчуулгын товчоо
  • - Виз мэдүүлгийн газар