Courses Images

Социологич-гэр бүл судлаач

 “СОЦИОЛОГИ-ГЭР БҮЛ СУДЛАЛ”

МЭРГЭЖЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Олгох зэрэг- Бакалавр

Суралцах хугацаа -4 жил

Социологи-Гэр бүл судлал мэргэжлээр суралцсанаар социологийн шинжлэх ухааны онол, арга зүй дээр суурилан социаль асуудлууд болон гэр бүл, сэтгэл зүй, хүн ам зүйн асуудлаар шинжлэх ухааны судалгаа, дүн шинжилгээ хийх, бодлого боловсруулах, зөвлөгөө өгөх мэргэжилтэн болох юм.      

Нийгмийн бүхий л салбарт хэрэгждэг төрийн бодлого үйл ажиллагаа, мөн бусад нийгмийн бүлэг, нэгж, байгууллагуудын үйл ажиллагаа нь социологийн тодорхой судалгаан дээр үндэслэж явагддаг бөгөөд үр дүнг тооцох цаашдын, чиглэл, бодлого, үйл ажиллагааг төлөвлөн тооцоолох ажлыг  “СОЦИОЛОГИЧ” гүйцэтгэдэг бөгөөд нийгмийн эрэлт их, ажлын үнэлгээ өндөр  мэргэжил юм. ОУУБИС-д тус мэргэжлээр суралцсанаар гэр бүл судлалаар мэргэшсэн социологич болох юм.

 

ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ- Хөрвөх чадвартай хос мэргэшил.  

Монгол улсын гэр бүлийн боловсролд онцгойлон бодлого, системтэйгээр, шинжлэх ухааны судалгааны үндэстэй хандах нь гэр бүлийн хүрээнд төдийгүй нийгмийн, боловсролын байгууллагын асуудал болсоор байна.

Олон Улсын Улаанбаатар Их Сургуулийн Гэр бүл, сэтгэл судлалын тэнхимд энэхүү мэргэжлээр суралцсанаар “гэр бүлийн харилцаа”, “гэр бүлийн боловсрол”, “гэр бүлийн эдийн засаг”, “гэр бүлийн сэтгэл судлал”, “хүүхэд судлал”, “нас зүйн сэтгэл судлал”, “гэр бүлийн эрх зүй”, “гэр бүлийн менежмент” гэх мэт бусад сургуулиудад заагддаггүй  хичээлүүдийг судалж хүн ам зүйн асуудал, хүүхэд, гэр бүлийн асуудлаар  илүү мэргэшсэн социологич болохоороо давуу талтай.

ЭНЭХҮҮ МЭРГЭЖЛЭЭР СУРАЛЦСАНААР ДАРААХ МЭДЛЭГ

ЧАДВАРЫГ ЭЗЭМШИНЭ.

  • Монголын нийгмийн бүхий л хүрээний бодит асуудлуудыг практикийн төвшинд судлан дүн шинжилгээ хийж, үнэлэлт өгөх, бодлого зөвлөмж боловсруулах чадвар эзэмшинэ.
  • Гэр бүл, хүүхэд, хүн ам зүй, залуучуудын асуудлаар мэргэшиж,  социологийн тодорхой судалгаа хийж үнэлэлт дүгнэлт гаргах, түүнийгээ нотлох, экспертиз хийх, зөвлөгөө өгөх чадвартай болно.
  • Англи хэл, Солонгос хэл эзэмшинэ.
  • Хүүхэд, гэр бүлийн харилцаа, сэтгэл зүйн практик асуудлуудыг танин мэдэх, ойлгож шийдвэрлэх зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах ур чадвар эзэмшинэ.
  • Гэр бүлийн харилцааны асуудлуудыг тодорхойлж, баримт нотолгоонд үндэслэн дүн шинжилгээ хийж, зүй тогтлыг илрүүлэх, тандан судлах, хөгжлийн хандлагыг тодорхойлох, шинэ санаа гаргах, зураглах, боломжит хувилбарыг сонгож харуулах, асуудлыг шийдвэрлэх чадварыг эзэмшинэ.
  • Гэр бүлийн харилцааны асуудалд таамаглал дэвшүүлэн харьцуулсан судалгаа, анализ хийх, зөвлөгөө, зөвлөмж, шийдвэрлэх арга зам, гарцыг боловсруулж сурна.
  • Шинжлэх ухаанч сэтгэлгээгээр хандах, гэр бүлийн харилцааны асуудалтай хамааралтай зүйлсийг цогцоор нь харж харилцан хамаарлыг нь ойлгох, ач холбогдлоор нь ангилан чухал асуудлыг хөндөж зөвлөгөөг системтэй төлөвлөх, өгөх ур чадвартай болно.

АЖЛЫН БАЙР

  • ШУ-ны академи, судалгааны хүрээлэнгүүдэд судалгаа эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллана.
  • Бүхий л яамд, түүний харьяа агентлагуудад хяналт үнэлгээ, судалгаа, бодлого, мониторингийн ажилтнаар ажиллана.
  •  ХНХЯ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар,  Нийслэл, дүүрэг, аймгуудын Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтэст  мэргэжилтнээр ажиллана.
  • Цэргийн болон хууль, хүчний байгууллагуудын социологи, дүн шинжилгээний албанд мэргэжилтнээр ажиллана.
  • Статистикийн газар, аудитын газруудад судалгаа, хяналт, үнэлгээний мэргэжилтнээр ажиллана.
  • Компаниудын маркетингийн албанд ажиллах гол мэргэжилтэн болно.  
  • Гэр бүл судлалаар судалгаа, шинжилгээний байгууллагад мөн гэр бүлд зөвлөгөө өгөх төв, төрийн болон төрийн бус байгууллага, хүүхэд, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн байгууллага, мөн сургалтын байгууллагуудад зөвлөгч, сургагч, нийгмийн ажилтан, сэтгэл зүйчээр

Элсэгчдэд тавигдах шаардлага : Гадаад хэл болон нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээр ЭЕШ өгсөн байх.

Утас. 9978-2686, 9916-6850, 9910-5317