Courses Images

нягтлан бодогч

Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн хөтөлбөр нь НББОУС-н дагуу зах зээлийн эрэлт хэрэгцээ шаардлагыг хангасан, дотоод болон гадаад, олон улсын  жишигт нийцэхүйц  мэдлэг, чадвар, дадлыг олгож, боловсролын чанартай үйлчилгээ үзүүлэхэд  оршино.

Мэргэжлийн мэдлэг

  • Байгууллагын нягтлан бодох бүртгэлийн бодлого, чиг хандлага
  • НББ-н олон улсын стандарт, СТОУС ба зарчим
  • Хууль эрх зүйн баримт бичиг
  • НББ-н анхан, дунд, ахисан түвшний бүртгэл хөтлөлтийн арга, аргачлал

Мэргэжлийн ур чадвар

  • Нягтлан бодох бүртгэлийг холбогдох хууль, олон улсын стандартад нийцүүлэн бүртгэх, санхүүгийн тайланг гаргаж, тайлагнах.
  • Анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг зохих журмын дагуу хөтлөх, мэдээллийн бүрдүүлэлтийг хянах, үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын төсвийн төлөвлөгөөг зардлын зүйл, нэр төрлөөр төлөвлөн батлуулах, санхүүгийн тайлан мэдээ гаргах, удирдлага болон санхүүгийн тайлан хэрэглэгчдийг шийдвэр гаргахад үнэн зөв мэдээллээр шуурхай хангах.
  • Байгууллагын санхүүгийн тайланг СТОУС-ын дагуу, татварын тайланг Монгол улсын хууль тогтоомжид заасны дагуу хөтлөх, бүрдүүлэх, хянах.
  • Мэргэжлийн ёс зүйтэй байх
  • Ёс зүйн зөв хүмүүжил, төлөвшилтэй байх
  • Тооцоолон бодох, нэгтгэх, шинжлэн дүгнэх

ТӨГСӨГЧ НЬ ДАРААХЬ АЖЛЫН БАЙРАНД АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ.

  • Төрийн үйлчилгээний байгууллагын нягтлан бодогч
  • Бизнесийн байгууллагад нягтлан бодогч
  • Банк, санхүү, даатгалын байгууллагад мэргэжилтэн, мэргэжлийн дагуу
  • Мэргэжлийн хяналтын газар байцаагч
  • Аудитын газар туслах  аудитор, мэргэжилтэн
  • Бусад санхүүгийн байгууллагад санхүүгийн мэргэжилтэн