Courses Images

МЕНЕЖМЕНТ /ҮЙЛДВЭРЛЭЛ, ХҮНИЙ НӨӨЦ/

Эдийн засгийн онол, менежментийн тодорхой мэдлэгийг эзэмшүүлэн  бизнесийн судалгаа, шинжилгээ хийх чадварыг олгоход тус хөтөлбөрийн зорилго оршино.

Мэргэжлийн мэдлэг

  • Дэлхийн улс орнуудын аж ахуйн нэгж байгууллага, жижиг дунд, том үйлдвэрлэлийн салбарт ажиллах чадвартай, олон талаар хөрвөн ажиллах бололцоотой, байгууллагын үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн бүх процесст дүн шинжилгээ хийж үнэлэлт дүгнэлт өгөх чадварыг эзэмшсэн байвал зохино.
  • Бизнесийн байгууллагын үйлдвэрлэл үйл ажиллагааны удирдлагын үндсэн асуудалд оролцон шийдвэр гаргах чадварын мэдлэг эзэмшсэн байна.
  • Үйлдвэрлэлийн хүчин чадлыг тодорхойлж, бүтээгдэхүүний нэр төрлийн сонголт хийх, тоног төхөөрөмжийн байршил, чанарын удирдлага, технологийн талаархи системтэй мэдлэгтэй эзэмшсэн байна.
  • Зах зээлийн нөхцөлд үйлдвэрлэлийн үндсэн асуудал, бүтээгдэхүүний хийц загвар, үйлдвэрлэлийн процесс дахь шийдвэрлэх асуудал, төлөвлөлтүүдийг хийж, жижиг дунд үйлдвэр болон холбогдох төр захиргааны байгууллагад бие даан ажиллах мэдлэг чадвар дадлыг эзэмшисэн байна.

Мэргэжлийн ур чадвар

  •  Менежмент /Үйлдвэрлэл/ мэргэжилтэн нь бизнес, үйлдвэрлэлийн чиглэлийн байгууллагын үйл ажиллагааны онцлог,  бүтэц,  үйлдвэрлэлийн технологийг удирдан зохион байгуулах онол арга зүйг эзэмшсэнээр өөрийн байгууллагын онцлог нөхцөлд тохируулан үйл ажиллагаагаа  үр ашигтай эрхлэн хөтлөх мэдлэг, чадвартай байна.
  • Мэргэжилтэн нь аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл, үйл ажиллагаанд мэргэжлийн үүднээс үнэлэлт өгч, ирээдүйн чиг хандлагыг нь тодорхойлон, зөв шийдвэр гаргах чадвар эзэмшсэн байна,
  • Үйлдвэрлэлийн процесс дахь зардлыг тооцох орчин үеийн аргуудыг хэрэглэх, капиталын зардлын бүтэц, ашиглалтанд үнэлэлт өгч оновчтой шийдвэрийг сонгох чадвартай байх,
  • Компаний үйлдвэрлэл, үйл ажиллагааны технологи, чанарын үзүүлэлтүүдэд задлан шинжилгээ хийж зөв дүгнэлт өгсний үндсэн дээр байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бүх талуудын эрх ашгийг харгалзсан оновчтой шийдвэр гаргах арга зүйг эзэмшсэн чадвартай байх

ТӨГСӨГЧ НЬ ДАРААХЬ АЖЛЫН БАЙРАНД АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ.

  • Үйлдвэрлэлийн  менежер,
  • Үйлдвэрийн газрын зохион байгуулагч,
  • Бизнесийн байгууллагын дунд төвшний  менежер,
  • Төрийн захиргааны болон төсвийн байгууллагад үйлдвэрлэл борлуулалтын албаны  мэргэжилтэн
  • Стратегийн менежер
  • Хүний нөөцийн менежер