Courses Images

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН МЕНЕЖМЕНТ

Хөтөлбөрийн зорилго:  Дэлхий дахины нийтлэг хандлага,  экологийн баримжаа, эдийн засгийн тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн аялал жуулчлалыг  үр ашигтай бие даасан салбар болгон хөгжүүлэхэд шаардлагатай өөрийн орны өвөрмөц баялаг, нөөцийг бодитойгоор үнэлэн, дэлхий дахинд зөвөөр таниулан зохистой ашиглах, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх чадвар эзэмшсэн аялал жуулчлалын менежмент мэргэжлээр бакалаврын зэрэг эзэмшсэн аялал жуулчлалын менежер бэлтгэн гаргахад хөтөлбөрийн зорилго чиглэгдэнэ.

Хөтөлбөрийн зорилт

  • Аялал жуулчлалын нөхцөл, нөөцийг бодитойгоор үнэлэн, зохистой ашиглах, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх онолын мэдлэг олгох  
  • Олон улсын аялал жуулчлалын зах зээлд ажиллах мэдлэг, чадвар эзэмшсэн аялал жуулчлалын менежер бэлтгэн гаргах
  • Мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг хэрэгжүүлдэг, нийгмийн хариуцлагаа ухамсарладаг, шударга, зөв хүнийг бэлтгэх
  • Олон улсын аялал жуулчлалын зах зээлд ажиллах, хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэх

Мэргэжлийн тодорхойлолт

Аялал жуулчлалын менежмент мэргэжил эзэмшсэн мэргэжилтэн нь ерөнхий болон мэргэжлийн суурь боловсролыг сайтар судалж эзэмшсэн мэргэжлийн бэлтгэл сайтай, онолын мэдлэгээ практикт хэрэглэх чадвартай, мэргэжлээ байнга дээшлүүлж байдаг, гадаад хэлний өндөр мэдлэгтэй , шинжлэх ухааны ололт амжилт, мэдээлэл харилцаа холбооны хурдацтай хөл нийлүүлэн хөгжиж ажиллаж чаддаг, хөдөлмөрийн зохион байгуулалт, хүнтэй ажиллах арга барилыг эзэмшсэн өөрийн мэргэжлийн эрхэлж буй албан үүрэгтэй холбогдсон асуудлыг бие даан болон санал боловсруулж шийдвэрлүүлэх чадвартай иргэний өндөр соёлтой, мэргэжлийн ёс зүйг удирдлага болгон ажилладаг мэргэжилтэн байна.

Мэргэжлийн эрэлт хэрэгцээ, давуу тал

Аялал жуулчлалын салбар нь дэлхий дахины орчин үеийн хөгжлийн ерөнхий чиг хандлага болж буй байгаль орчинд ээлтэй ногоон үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар тогтвортой хөгжих хандлагатай хамгийн их уялдаж байгаа салбарын нэг юм. Өдгөө зах зээлийн хүрээгээрээ дэлхийд тэргүүлэгч үйлдвэрлэлийн нэгд зүй ёсоор тооцогдож буй аялал жуулчлалын салбарт, дэлхийн 7 хүн тутмын нэг хэрэглэгч нь болж, тэдгээрт үйлчлэхээр 11 хүн тутмын нэг нь ажиллаж, 260 гаруй сая хүнийг ажлын байраар хангаж, нийт худалдаа эргэлтийн 6 хувийг дангаараа бий болгож, дотоодын нийт бүтээгдэхүүний 9 хувийг бүрдүүлж байна. Энэхүү өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах аялал жуулчлалын хүний нөөцийг бүрдүүлэх, аялал жуулчлалын үйлдвэрлэлийн шаардлагатай мэргэжлийн ур чадвар бүхий ажилтан бэлтгэх зайлшгүй шаардлагын улмаас энэхүү хөтөлбөрийг бид хэрэгжүүлж байна.

“Аялал жуулчлалын менежмент” хөтөлбөрөөр төгсөгчийн эзэмших мэдлэг, ур чадвар

  • Дээд боловсролтой мэргэжилтэний зайлшгүй эзэмшвэл зохих шинжлэх ухааны ерөнхий суурь мэдлэг
  • Эдийн засгийн онол, бизнес удирдлага, зохион байгуулалт, бодлого төлөвлөлт, бизнесийн хууль эрх зүй, бизнесийн харилцааны ёс зүй, бизнес эдийн засгийн англи хэл, санхүү мөнгө зээл, маркетингболон  судалгааны аргазүй зэрэг мэргэжлийн суурь мэдлэг
  • Дэлхийн болон Монголын аялал жуулчлалын хөгжлийн өнөөгийн чиг хандлагыг тодорхойлон тэрхүү чиг хандлагад нийцсэн аялалыг бие даан зохион байгуулахад шаардлагатай онолын үндсэн мэдлэг болон аялалын үед тохиолдож болох аливаа эрсдэлээс сэргийлэхэд  шаардлагатай мэргэжлийн мэдлэг
  • Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай хязгаарлагдмал нөөцүүдийг хамгийн үр дүнтэй байдлаар зөв зохистой ашиглаж,  тэдгээрийг аялал жуулчлалын үйл ажиллагаанд татан оролцуулах, жуулчдын шинэ сонирхолын мотивыг бий болгох боломжуудыг нээн илрүүлж, аялал жуулчлалын эргэлтэнд оруулж үр ашигтай ашиглаж сурах чадвар
  • Аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулахад шаардлагатай эрх зүйн харилцаа, энэ харилцаанд оролцогч объект болон субъектын эрх зүйн харилцааг зохицуулах чадвар зэрэг болно.

Төгсөөд ажиллах ажлын байр

Аялал жуулчлалын менежментийн бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн нь компани аж ахуйн нэгжүүдэд аялал жуулчлалын менежер, аялал зохион байгуулагч, аялалын хөтөч, жуулчны баазын менежер, зочид буудлын зохион байгуулагч, төрийн захиргааны болон төсвийн байгууллагад аялал жуулчлалын бодлого зохицуулалтын мэргэжилтэн болон  эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэн гүйцэтгэнэ.