Courses Images

Маркетингийн менежер

“Маркетинг” хөтөлбөрийн зорилго: Онолын мэдлэг, туршилт судалгааны ур чадвар, арга барил, мэргэжлийн болон нийгмийн чадварыг эзэмшсэн, даяаршсан ертөнцөд өрсөлдөх чадвар бүхий судлаач, мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Мэргэжлийн мэдлэг

  • Шинжлэх ухааны үндсэн ойлголт, зүй тогтол, хөгжлийн чиг хандлагыг ойлгох
  • Эдийн засаг, математик тооцооллын арга хэрэгслийг ойлгох
  • Нийгэм, хууль эрх зүй, мэргэжлийн ёс зүйн хүрээнд ойлгох

Мэргэжлийн ур чадвар

  • Гүн ухаан, нийгмийн ухаан, байгалийн ухааны үндсэн ойлголт, зүй тогтолд нийцсэн таамаглал, асуудал дэвшүүлж чаддаг байх
  • Эдийн засаг, математикийн арга хэрэгслүүдийг ашиглан тодорхой шийдэл гаргадаг байх
  • Байгууллагын гадаад, дотоод орчныг шинжилж, үнэлэх, нөлөөлж буй хүчин зүйлсийг илрүүлж чаддаг болох
  • Маркетингийн үйл ажиллагааг оновчтой удирдах, гүйцэтгэх, хянах үйл явцад суралцах
  • Хэрэглэгчийн судалгаа хийх, хандлага сонирхол үнэлэх арга зүйг эзэмших

АЖЛЫН БАЙР

  • Маркетингийн менежер
  • Борлуулалтын менежер
  • Реклам, зар сурталчилгааны менежер
  • Стратегийн менежер
  • Бизнесийн байгууллагын дунд төвшний мэргэжилтэн
  • PR менежер
  • Байгууллагын ерөнхий зохион байгуулагч
  • Төлөвлөлтийн албаны мэргэжилтэн