Courses Images

Интерьерийн дизайн

Мэргэжлийн тодорхойлолт: Олон улсын адил төстэй их сургуулийн төгсөгчдийн түвшинд бэлтгэгдсэн оюун сэтгэхүйн болоод зураг дүрслэлийн үндсэн дээр зураг төслийн ажлыг орчин үеийн үйлдвэрлэл үйлчилгээ, байгаль экологид хор хөнөөлгүй үр ашигтай шинэ загвар, төслийг бие даан гүйцэтгэх мэдлэг чадварыг эзэмшсэн дизайнер болно.

Мэргэжлийн эрэлт хэрэгцээ, давуу тал: Сайхан бөгөөд өвөрмөц тааламжтай орчинд амьдрах, ажиллах, улмаар чөлөөт цагаа өнгөрүүлэх, амарч цэнгэх хэрэгцээ нь шинэ бүтээн байгуулалт, шинэ уран бүтээлч, шинэ санаа нэхэж байна. Энэ нэхэл-хэрэгцээнд орчны дизайн буюу интерьер дизайны урлаг ба түүний зүтгэлтнүүд л хариу өгөх юм.

Эзэмших мэдлэг, ур чадвар:

Мэдлэг:

  • Интерьер дизайны мэргэжлийн үндсэн мэдлэг.
  • Мэргэжлийн дагуу судалгааны ажлыг гүйцэтгэх, загварчлах арга зүйн мэдлэг.
  • Судалгаа-шинэ санаа-загварчлал-гүйцэтгэл гэсэн тойрог дарааллаар тодорхой төслийн ажлыг гүйцэтгэх мэдлэг

Ур чадвар:

  • Шинжлэн судлах, асуудал шийдвэрлэх чадвар
  • Туршилт хийх, мэдлэг бүтээх чадвар
  • Системтэйгээр удирдлагын түвшинд сэтгэн бодох чадвар
  • Хувь хүний хандлага, байнга суралцах чадвар
  • Ёс зүйтэй байх, хариуцлагаа ухамсарлах чадвар
  • Багаар ажиллах, харилцааны ур чадвар
  • Дизайны шийдлийн гадаад орчин ба нийгмийн хүрээнд хэрхэн  нөлөөлөхийг ойлгох чадвар
  • Дизайны шийдлийн үйлдвэр ба бизнесийн хүрээнд хэрхэн нөлөөлөхийг ойлгох чадвар
  • Төлөвлөх, хэрэгжүүлэх, үйл ажиллагаанд оруулах чадвар

Төгсөөд ажиллах ажлын байр: Төгсөгч нь барилгын үйлдвэрлэлийн салбарт барилга байгууламжийн интерьер, экстерьер дизайнер, барилга архитектур зураг төслийн техникч, удирдах албан тушаалд мэргэшсэн чиглэлээр ажиллах боломжтой.