Courses Images

Компьютерийн програм хангамж

Мэргэжлийн тодорхойлолт

Програм хангамжийн инженерийн бакалаврын зэргийн мэргэжлийн хичээлийн агуулга, бүтэцийн хувьд Mississippi State University Bachelor of Science in Software Engineering сургуулийн програм хангамжийн заавал үзэх 14 хичээл  54 кр, манай хөтөлбөрт заавал үзэх 18 хичээл 52 кр, ШУТИС-ийн хөтөлбөрт заавал үзэх 14 хичээл 48 кр, МУИС-ийн хөтөлбөрт 15 хичээл 48 кр байна.
Бүх хөтбөлбөрт ижил байгаа хичээлүүд Програмчлалын үндэс , Объект хандлагат програмчлал,  Өгөгдлийн бүтэц, Мэдээллийн системийн үндэс, Програм хангамжийн шаардлагын шинжилгээ, Өгөгдлийн сангийн зохиомж, Програм хангамжийн зохиомж ба архитектур, Програм хангамж хөгжүүлэлт, Програм хангамжийн төслийн менежмент, Үйлдлийн системийн онол гэсэн нийт 10 хичээл байна.

Мэргэжлийн эрэлт хэрэгцээ, давуу тал 

КМТ-ийн тэнхим нь байгуулагдсан цагаасаа одоог хүртэлх 20 жилийн хугацаанд Монгол улсын холбогдох хууль тогтоомж,  мэргэжлийн стандарт, олон улсын байгууллагуудаас гаргасан зөвлөмжүүдийн дагуу сургалтын хөтөлбөрөө  тогтмол шинэчлэн боловсруулдаг. Програм хангамжийн хөтөлбөрийн дагуу зах зээлийн эрэлт хэрэгцээ, мэргэжлийн шаардлага хангасан өндөр чадамжтай мэргэжилтэн бэлтгэж байна.
Монгол улсын болон олон улсын хувьд програм хангамжийн мэргэжилтэний эрэлт хэрэгцээ маш өндөр байдаг. Дэлхийн улс орнуудын хөгжлийн гол түлхүүр болсон мэргэжил гэдэг нь батлагдаж өндөр эрэлттэй, өндөр үнэлэмжтэй мэргэжил гэдэг нь тодорхой болсон. Тиймээс өндөр хөгжилтэй орнуудын барьж байгаа нэг том бодлогын хүрээнд өндөр технологи эзэмшүүлэх, мэргэжилтэн бэлтгэх цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ бодлогын хүрээнд Монгол улсаас оюутан залуусыг Япон улсад сургах, ажил хөдөлмөр эрхлэх төсөлт хөтөлбөрийг хэрэгжүүлээд эхэлжээ.
Програм хангамжийн төгсөгчдийг энэ чиглэлэлээр үйл ажиллагаа явуулдаг 70 гаруй  компани, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад ажиллах санал ирдэг. 
Мөн глобалчлагдсан дэлхийн зах зээлд гадаадын захиалгыг аутсорсинг хэлбэрээр авч хэрэгжүүлж болох салбар бол програм хангамжийн салбар юм. Энэ чиглэлийн зах зээлд 140 орчим тэрбум ам долларын захиалга явагдаж байдаг нь энэхүү мэргэжлийн бусдаас ялгарах давуу тал юм.
Хөдөлмөрийн яамны 2015 оны судалгаагаар програм хангамжийн чиглэлээр 2013 төгссөн 783 төгсөгчдийн 73,3%  буюу 574 нь 1 жилийн дотор ажлын байртай болсон байна гэсэн судалгаанаас харахад мэргэжилтэний эрэлт хэрэгцээ маш өндөр байдаг нь батлагдана.
Програм хангамжийн мэргэжлээр төгсөгчдийн ажлын байрны судалгаа, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн судалгааг монгол улсын хувьд хамгийн их ажлын зар агуулсан  http://biznetwork.mn/ системийн тухайн 2018 оны 11-р сарын байдлаар тавигдсан зарын хувьд шинжилгээ хийхэд:
Нийт 3104 зар 20 салбарт хуваагдсан байна. Үүнээс мэдээллийн технологи, харилцаа холбоо гэсэн салбарт 186 зар байгаа нь нийт зарын 6%  эзэлж байгаа нь эрэлт өндөр байдгийг нотолж байна.

Эзэмших мэдлэг, ур чадвар

Компьютерын ухааны ололт, дэвшилтэт технологийг хэрэглэн, орчин үеийн техник, програмын орчинд ашиглагдах системийг хөгжүүлэхэд шаардагдах мэдлэг, чадварыг эзэмшинэ.
Төслийг гүйцэтгэх багийн бүрэлдэхүүнд ажиллах чадвартай, харилцааны өндөр соёлтой, мэдээллийн технологийн давуу талыг бүрэн ашиглаж чаддаг чадвартай байна.

Төгсөөд ажиллах ажлын байр

Програмын бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудад

  • Програм хөгжүүлэгч
  • Мэдээллийн систем ба өгөгдлийн сангийн дизайнер
  • Веб мастер
  • Сүлжээний инженер
  • Мэдээллийн аюулгүй байдлын ажилтан
  • Системийн шинжээч
  • Мэдээллийн технологийн инженерээр ажиллах боломжтой